Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн XI хуралдаан өнөөдөр болжээ. Энэ хуралдаанаар ИТХ дахь МАН-ын бүлэг дүүргийн Засаг дарга Х.Болдбаатарыг огцруулах санал оруулсныг төлөөлөгчдийн олонх нь дэмжсэн юм. Ингэснээр хоёр жилийн өмнө ажлаа авсан дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар албан тушаалаасаа огцорлоо. Засаг дарга Х.Болдбаатарыг дараах үндэслэлээр огцруулсан байна.
- Дүүргийн Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлсэн 2013 оны Орон нутгийн хөгжлийн сангийн 2 тэрбум 79 сая төгрөгөөр хийгдсэн ажлууд нь туйлын хангалтгүй, хариуцлагүй, тооцоо судалгаа, зураг төсөлгүйн улмаас 324 сая төгрөг эргэн татагдсан. Эргэн татагдсан 324 сая төгрөгийг 2014 онд нөхөн авчирна хэмээн Иргэдийн Төлөөлөгчдийн чуулганд амлаж, дүүргийн 2013 оны эдийн засаг нийгмийн зорилтын биелэлтийг “Хангалттай” хэмээн үнэлүүлсэн. Гэвч таны амласан дээрх 324 сая төгрөг өнөөдрийг хүртэл дүүрэгт ирсэнгүй.
- 2014 оны хөрөнгө оруулалтаар батлагдсан 2 тэрбум 502 сая төгрөгнөөс 1,5 тэрбум төгрөгний ажил хийгдсэн гэж дүүргийн ЗДТГ-ын Төрийн сангийн хэлтсээс мэдээлэл өгсөн бөгөөд үлдсэн 1 тэрбум төгрөгийн санхүүжилт орж ирэх эсэх нь тодорхой бус байна.
- Дүүргийн 2015 оны төсвийг нийслэлийн ИТХ-аар хэлэлцэж байх чухал өдрүүдэд эрхэм Засаг дарга БНХАУ-руу явсан нь дүүргийн нийт иргэдийн ирэх жилийн хувь заяаг хөсөр хаясан үйлдэл гэж дүүргийн ИТХ-ын МАН-ын бүлгийн зүгээс үзэж байна. Таны энэ увайгүй үйлдлийн үр дүнд 2014 оны дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн дутуу санхүүжилт болох дээрх төгрөгийг 2015 оны санхүүжилтээр нөхөн олгохоор болсон ч үнэндээ 2015 онд Налайх дүүргийн Орон нутгийн хөгжлийн санд хуваарилагдсан 1,9 тэрбум төгрөгнөөс танан үлдээж, 1 тэрбум орчим төгрөг л дүүрэгт ирэхээр болжээ. Энэхүү үнэнийг Та биднээс ч, иргэдээсээ ч нуух аргагүй.
- Энэ нь дүүргийн Засаг дарга, түүний дэргэдэх байгууллагуудын ажлын хариуцлагатай шууд холбоотой гэж бид үзэж байна. Энэ талаар Засаг дарга та туйлын хангалтгүй ажиллаж ирлээ.
- 2013-2014 онд Налайх дүүрэгт гэмт хэрэг 30 хувиар өсөж, олныг хэртхийлгэсэн онц ноцтой гэмт хэрэг удаа дараа гарлаа. Дүүргийн удирдлага, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл туйлын хангалтгүй ажиллаж, хууль хүчний байгууллагын уялдаа холбоо муу байгааг иргэд сонгогчид байнга сануулж байна.
- Дүүргийн хэмжээнд ажилгүйдэл ихэссэнээс ард иргэдийн бухимдал ихсэж, гэр бүлийн орчинд болон гудамжинд архидах явдал их байна. Архичдын бүлэг дүүргийн бүх хороодод бий болж, иргэдэд айдас түгшүүр төрүүлсээр байхад дүүргийн Засаг даргын зүгээс бодитой арга хэмжээ авахгүй байна. Нийгмийн аюулгүй байдлыг хангаж, иргэдийн амар тайван амьдрах нөхцөл бүрдүүлэх чиглэлээр Засаг дарга түүний дэргэдэх байгууллагууд өнөөгийн шаардлагад хүртэл ажиллаж чадахгүй байгаадаа ямар ч дүгнэлт хийхгүй байгаад бид харамсаж байна.
- Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн гаргасан тогтоолуудыг удаа дараа зөрчиж, өөрийн дур зоргоор шийдвэр гаргаж ирсэн нь нутгийн өөрөө удирдах ёсны халдашгүй бүрэн эрхийг бүдүүлгээр зөрчиж улмаар хуулийг уландаа гишгэдэг буруу зуршил дүүргийн хэмжээнд тогтож байна.
- Дүүргийн ИТХ-аас жил бүрийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлэхийг Засаг даргад үүрэг болгодог. Гэтэл энэ үүргээ үл ухамсарлан ИТХ-аас батлаагүй газруудад дур мэдэн газар олгосоор байна. Дүүргийн Засаг дарга хууль бус захирамж гарган өөрсдийн танил тал, найз нөхөд, намын гишүүддээ газар олгох асуудал улам гаарлаа. Ард иргэдэд энэ талаар ямар нэг мэдээлэл алга. Улаанбаатараас Цайз зах руу явдаг байсан хуучин замыг дур мэдэн бусдад олгосон. Гэтэл зарим иргэдэд газар олгохгүй байгаа нь хууль зөрчихдөө хүртэл ялгаварлан гадуурхаж, иргэдээ алагчлан үзэж байгаа бусармаг хууль бус үйлдэл гэж бид үзэж байна. Засаг даргын 2014 онд гаргасан захирамжийн 60-80 хувь нь газартай холбоотой захирамж байсан нь таны сонирхол юунд төвлөрч байгааг бэлхнээ илтгэж байна. Гэтэл хашааны газар авч чадахгүй байгаа олон иргэд бухимдал тээсээр, та бүхнийг шүүмжлэн бухимдаж байна.
- Төрийн албаны зөвлөлөөс таны томилгоо буруу байгааг анхааруулсан бичиг ирсээр байтал та үл тоон одоо хүртэл хууль бус томилгоотой албан тушаалтнуудаа ажиллуулсаар байна. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийн тухай 12.1.7-д заасны дагуу МАН-ын бүлгээс албан ёсоор өгсөн албан бичигт таны гадаад дотоод томилгоо, аялал зугаалга, Засаг даргын нөөц сангийн талаар хариу шаардсан бичигт одоо хүртэл ямар ч хариу ирүүлээгүй байна.
- 2012 онд Дүүргийн удирдлагуудыг жилд нэг л удаа гадаад томилолт эдлэхээр үүрэг болгосон гэж хэвлэл мэдээллээр зарласан. Гэтэл сүүлийн хоёр жилд дүүргийн удирдлагуудын гадаад томилолт тоогоо алдаж, удаа дараалсан өргөн бүрэлдэхүүнтэй гадаад айчлалыг хийдэг боллоо. Тэр бүү хэл Засаг дарга хүүхдээ эргэх нэрийдлээр Солонгос руу сар бүр хэд хэдэн удаа явж байгаа.
- Хамгийн сүүлд та Налайх дүүргийг хот болгох талаар хэлэлцүүлэг хийж байхад БНХАУ-д Тэрэлжийг аялал зуучлалын төв болгоно гээд л ярьж байсан. Хийж байгаа ажлууд чинь хоорондоо уялдаа холбоогүй, татвар төлөгчдийн мөнгийг салхинд дэмий үрсэн үйлдэл болоод байна. Энэ айлчлалууд дүүргийн хөгжилд ямар тустай, ард иргэдэд ямар дэмтэй болохыг тайлбарлах нь зүйтэй гэж үзэж байна. Иргэдийн татварт төлсөн олон сая төгрөг зөвхөн Дүүргийн удирдлагуудын аялал зугаалганд зарцуулагдсаар байгааг бид хатуу эсэргүүцэж байна.
- Дүүргийн 2014 оны эдийн засаг, нийгмийн зорилтын хэрэгжилтийг үнэлсэн үнэлгээ нь Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан үнэлэх журмыг ноцтой зөрчиж, илт худлаа дүгнэсэн нь дүүргийн иргэдийг төлөөлөн суугаа төлөөлөгчид биднийг басамжилсан үйлдэл боллоо.
- Таны гаргасан ээлжит алдаатай шийдвэрийн үр дүнд Налайх дүүрэг 15 га газраа Тэлмэн констракшн гэх компанид ямар ч үнэ төлбөргүй өгч, 6000 айлын орон сууц барина, 2014 оны нэгдүгээр улиралд эхний ээлжийн 720 айлын орон сууц ашиглалтад орно хэмээн иргэдийг хуурч, хэдэн зуун иргэдийг залилсан. Шинэ Налайх хорооллын нэг ч орон сууц ашиглалтанд ороогүй.