Үндэсний портал GoGo.mn сайт 2014 онд соёл урлагийн салбарт өрнөсөн онцлох үйл явдлыг та бүхэндээ хүргэж байна.
Монголын соёл урлагийн салбарт тодоор тэмдэглэх олон үйл явдал болж, элэг нэгт ард түмний минь омогшил бахархлыг төрүүлсэн. Жүжигчин Б.Амарсайхан, Дэлхийн тавцанд монгол бүсгүйн гоо үзэсгэлэн, авьяас чадварыг харуулж, мисс Т.Батцэцэг, борлуулалтаараа гайхалтай амжилт үзүүлж, “Чонон сүлд” номоос сэдэвлэн бүтээсэн кинонд жүжигчин Р.Анхням гол дүр бүтээсэн гээд олон сайхан үйл явдлыг нэрлэж болохоор байна.
Олон зүйл нуршилгүй соёл урлагийн салбарт болсон онцлох үйл явдлыг хүргэе.
СОЁЛ, УРЛАГИЙН САЛБАРЫН ШИЛДГҮҮД
- Монголын XX зууны нэрт соён гэгээрүүлэгч, доктор, профессор Сономын Лувсанвандангийн нэрэмжит “Гоо зүйн дээд шагнал”-ыг Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын бүжгийн багш, бүжиг дэглээч Д.Энхгэрэл хүртлээ.
- 31 дэх удаагийн “Болор цом”-ын эзнээр яруу найрагч Л.Моломжамц тодров.
- ”Гэгээн Муза” наадмын Гранпри шагналд Улсын драмын эрдмийн театрын бүтээл “Кихот ноён” жүжиг шалгарлаа.
- “Mongolia academy awards 2014” наадмын Гранпри шагналыг “Үргээлэг” уран сайхны кино хүртлээ.
- Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадмын тэргүүн байрын эзнээр зохиолч Б.Золбаяр тодров.
- ”Гоёл 2015” наадмын шилдгийн шилдэг загвар өмсөгчөөр Х.Бадамгэрэл, дизайнеруудын гранпри шагналыг “Говь” ХХК-ийн дизайнер Э.Батцэцэг “Эдүгээ” коллекциороо хүртсэн юм.
ТӨРИЙН СОЁРХОЛ, МУГЖ, МУСТА ХҮРТСЭН УРАН БҮТЭЭЛЧИД
СОНГОДОГ УРЛАГИЙНХАН АМЖИЛТ, БҮТЭЭЛ ДҮҮРЭН БАЙЛАА
Сонгодог урлагийн салбарынхан олон улсын чанартай тэмцээнд байр эзэлж, үзэгчдийн мэлмийг мялаасан олон жүжгийг тайзнаа тавьж, амжилт, бүтээлээр дүүрэн өнгөрүүллээ. Тухайлбал,
- Дэлхийн томоохон театруудын нэг болох “Большой театр”-т Дуурийн театрын гоцлол найман уран бүтээлч тоглож, ОХУ-ын сонгодог урлаг сонирхогчдоос өндөр үнэлгээ авлаа.
- Лхасран Линховоины нэрэмжит дуурийн дуу дуулаачдын олон улсын XI уралдаанд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин С.Батчимэг тэргүүн байр эзэлсэн юм.
- ОХУ-ын Ардын жүжигчин Надежда Обуховагийн нэрэмжит олон улсын дуурийн дуу дуулаачдын уралдаанд Ч.Бадрал II байр, Б.Монголхүү тусгай байр эзэллээ.
- “Бостон балет” компанийн гоцлооч, гавьяат жүжигчин Д.Алтанхуяг дэлхийд алдартай “Цөмөөхэй” бүжгэн жүжгийг ДБЭТ-ын тайзнаа энэ сард амилуулахаар бэлтгэж байна.
Харин Драмын эрдмийн театрын хамт олон энэ жил 36 төрлийн жүжгийг 201 удаа тогложээ. Ингэхдээ долоон шинэ бүтээл тавьж, 29 жилийн дараа “Нора” жүжгийг үзэгчдийн хүртээл болгожээ.
“ICE TOP” СҮҮЛИЙН ТОГЛОЛТОО ХИЙЛЭЭ
Монголын хип хоп урлагт өөрийн гэсэн орон зай, сонсогчтой “Ice Top” хамтлагийн сүүлийн “Best of Ice Top”, рэппэр Цэцэгийн “Ном ба Ирээдүй” хандивын тоглолт, “Номин Талст” хамтлагийн “Unplugged”, хөгжмийн зохиолч Л.Балхжавын “Миний дуунууд”, гурван мянга гаруй уран бүтээлээсээ дээжлэн тоглолтоо хийсэн “Ахмадын золбоо” хамтлаг сонсогч олны сонорыг мялааж, сэтгэлийг хөглөсөн "Нойргүй хоносон зургаан нот” зэрэг тоглолт боллоо.
ДЭЛХИЙН ТАВЦАНД МОНГОЛЧУУД
- Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Амарсайхан Netflix-ийн “Марко Поло” олон ангит кинонд дүр бүтээсэн нь энэ жилийн хамгийн анхаарал татсан үйл явдал байлаа. Тэрбээр энэ сарын 3-ны өдөр Нью-Йорк хотын “Broadway” дахь “AMC Loews” театрт болсон нээлтийн улаан хивсний ёслолд гэргийн хамт үндэсний дээлээрээ гоёж, оролцлоо. Түүний хувьд нэр хүнд бүхий төсөлд оролцсон Монголын анхны жүжигчин болж, бусдыгаа түүчээллээ.
- Гоо үзэсгэлэнгийн олимп гэгддэг 64 дэх удаагийн Дэлхийн миссийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлж Төрбатын Батцэцэг оролцсон. Манай мисс шилдэг 25-д шалгарч чадаагүй ч үнэхээр сайн байсан гэдгийг Топ модель шалгаруулалтын шилдэг 20, Спорт шалгаруулалтын шилдэг 29, Мисс Авьяас төрлийн шилдэг 20, Интернет санал асуулгад бас эхний байрт багтсан зэргээс нь харж болно.
- Их Британи Улсын Хөрөг барималчдын нийгэмлэгээс жил бүр зохион байгуулдаг, олон улсын дээд зэрэглэлийн оны шилдэг нүүр царайг тодорхойлох “FACE-2014” тэмцээнд Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Б.Баясгалан хоёр уран бүтээлээрээ амжилттай оролцлоо.
- Дэлхий дахинаа дахин давтагдашгүй өвөрмөц төрөл хэмээн үнэлэгддэг уран нугаралтын төрлөөр “Circus Mongolia Khadgaa”-гийн нугараач охид Олон улсын циркчдийн наадмаас хүрэл медаль хүртсэн юм.
- Уянгын яруу найргийн их мастер хэмээн алдаршсан Румыны суут яруу найрагч Михайл Эминескугийн олон улсын академиас зохион байгуулж буй Дэлхийн яруу найргийн наадмын дээд шагналыг яруу найрагч Г.Мэнд-Ооёо хүртжээ.
ДЭЛХИЙН ДУУ ХООЛОЙ МОНГОЛД
Монгол-Австрийн Залуучуудын Холбооны урилгаар дэлхийн нэр хүндтэй продюссер, "Darkman" рекордсыг үүсгэн байгуулагч Нана Квамэ Аброква азийн аялан тоглолтоо Монголоос эхэлж, “Remember the Time” тоглолтоо гуравдугаар сарын 1-нд хийлээ.
Тэрбээр манай улсад ердөө 26 ширхэг байгаа Мазаалай баавгайд олон улсын анхаарлыг хандуулж, дуу хоолойгоо нэгтгэсэн юм.
GOGO.MN ОНЦЛОХ ЯРИЛЦЛАГУУД
- Г.Ундармаа: Арабын шейхийн эхнэр шиг сэтгэл хангалуун явдаг болохоор хүмүүс намайг баян гэж боддог байх
- МУГЖ Б.Сарантуяа: Би чанга ээж хэдий ч хүүхдийнхээ хүсэл сонирхлыг хорьдоггүй
- Ж.Дүүрэнтөгс: Уран бүтээлд шингэсэн эрчим хэзээ ч хувирахгүй...
- Д.Болд: Монголын шоу бизнесийг дэлхийн зах зээлд гаргахын тулд бид Монгол имижтэй байх ёстой
- Дуучин Отгоо: Аз жаргалтай амьдрал чухал болохоос хүчтэй царайлах нь тийм ч сонин биш
- И.Урангоо: Итали мэргэжилтнүүд мода Монголоос эхэлж байна гэж үнэлсэн
- Саарал: Гэрэл зураг амьдралд минь асар их нээлт, боломжийг олгосон
- Үсчин Беке: Хайчтайгаа байхад би хаана ч алзахгүй амьдарна