Монголын чөлөөт бөхийн холбооны шинэ жилийн баяраа өчигдөр тэмдэглэн өнгөрүүлжээ.
Баярын үеэр 2014 оны чөлөөт бөхийн дэлхийн аварга С.Цэрэнчимэдэд Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч "Алтай Констракшн" компанийн захирал Х.Бат-Эрдэнэ "Саруул" хотхонд 2 өрөө байраар шагнажээ.
Хүрэл медаль хүртсэн О.Бурмаа, Г.Мандахнаран, Э.Ням-Очир нарыг тус бүр хоёр сая төгрөгөөр урамшуулж ОУХМ Э.Бэхбаярыг ирэх оноос компанийхаа нэр дээр барилдуулж байх болсноо зарлажээ.
Түүний бэлтгэл сургуулилтанд нь дэмжлэг болгон түүний дасгалжуулагч, ”Ирээдүй” цогцолбор сургуулийн багш, Гавьяат тамирчин А. Энхээд 10 сая төгрөг гардуулан өгсөн байна. Тус компани нь энэ онд өмнө нь Гавьяат тамирчин С.Батцэцэг, Г.Мандахнаран, О.Насанбурмаа нарт байр олгосон ажээ.
Мөн дэлхийн аваргаас медаль хүртсэн болон 2014 онд амжилт гаргасан тамирчдад МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж хувийн зүгээс мөнгөн шагнал өгч амжилт хүслээ.