Цаг уур, орчны шинжилгээний газрын Ус судлалын хэлтсийн технологич инженер Х.Пүрэвдагва өнгөрсөн сарын 30-нд Антарктидийн Ливингстоны аралд хүрсэн тухайгаа бидэнд мэдээллээ.
Тэрбээр, Болгарын багийн судлаачидтай зорьсон газартаа хүрсэн аж. Тэднийг очиход судалгааны баазын байр нь хоёр метр орчим зузаан цасанд дарагдсан байсныг цэвэрлэн, орон байраа төвхнүүлсэн гэнэ. Үүний дараа Х.Пүрэвдагва цас, мөсний хэмжилтийн шон, багажуудаа таван цэгт суурилуулан ажиглалт, судалгаагаа эхлүүлсэн байна. Болгар улсын бааз байрлаж буй Ливингстоны арлын Өмнөд булангийн Балканы хойгийн цасан хөндийд цаг агаар тогтворгүй, байнгын салхитай хүйтэн байгаа ажээ.
Ч.Болортуяа