Японоор Шинкаку, харин хятадаар Дяоюйдао нэртэй хүнгүй арлуудын ойролцоо Хятад цэргийн бааз барьж эхэлжээ. Эдгээр арлуудын төлөө Япон, БНХАУ-ын хооронд маргаан дэгдээд байгаа юм. Харин баазыг Жэнзян мужийн Нанжи арал дээр барьж эхэлсэн болохыг “Кyodo” агентлаг уламжиллаа.
Бүс нутагт цэргийн хямрал нүүрлэсэн тохиолдолд БНХАУ-ын байлдааны болон тагнуулын чадварыг нэмэгдүүлэх болно хэмээн Хятадын тал үзэж байгаа юм. Тус бааз дээр томоохон хэмжээний хэд хэдэн радар болон онгоцны талбай барьсан байна.
Шинкаку арлыг хувь хүмүүсээс худалдан авах болсон талаар Токиогийн зүгээс мэдэгдсэнээр хоёр орны хооронд зөрчил хурцадсан юм.
Эх сурвалж: Lenta.Ru