Өнгөрсөн долоо хоногт хямралын хурц үе байсан хэмээн олон мэргэжилтнүүд онцолж байна. Валютын зах зээлд нүүрлэсэн сандрал банкны салбар руу орж, ард иргэд дансан дахь мөнгөө яаран гаргаж эхлэв. Гэхдээ тэрхүү хямрал нь зөвхөн Орост төдийгүй бусад оронд ч нөлөөлж эхэлснийг германы эдийн засагч Торстен Поллайт онцлов.
Хэрэв оросын банкууд болон компаниуд гадаадаас авсан зээлийнхээ дагуу үүргээ биелүүлж чадахгүйд хүрвэл тэдний үнэт цаасыг худалдан авсан хөрөнгө оруулагчид ихээхэн хохирол амсах гэнэ. Тэдгээрийн дотор АНУ, ИХ Британи зэргийн хөрөнгө оруулагчид байгаа юм. Түүнээс гадна рублийн ханш суларснаар хөгжиж байгаа зах зээлээс хөрөнгөө татах явдал ихсэж болох талтай аж.
Хэрэв энэ хямрал цаашид ч үргэлжлэх юм бол Европын 12 томоохон банк 10 тэрбум орчим еврогийн алдагдал хүлээж болзошгүйг судлаачид тооцоолжээ. Хамгийн их хохирол амсах нь “Raiffeisen Bank International”, “Societe Generale” болон “UniCredit” юм байна. Тэд тус бүрдээ нэг тэрбум еврогийн алдагдал хүлээнэ. Гэхдээ зөвхөн рублийн сулралаас төдийгүй хориг арга хэмжээ авснаар Европ ихээхэн алдагдал хүлээж байгаа билээ. Тиймээс л банкны салбарын алдагдалд эргэлзэх зүйлгүй бололтой.
Харин Японы томоохон 20 сан ихээхэн хохирол амсаж буй талаархи мэдээлэл анхаарал татах нь зүйн хэрэг хэмээн “Bloomberg” агентлаг мэдээллээ. “Mitsubishi UFJ Financial Group” болон “Nikko Asset Management” сан Орост ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт гүйцэтгэсэн бөгөөд арванхоёрдугаар сарын эхний байдлаар 15 хувийн алдагдал хүлээгээд байгаа юм.
Хөгжиж байгаа зах зээл дээрх валют болон үнэт цаасны ханшны уналт Орос гэлтгүй өөр оронд хөрөнгө оруулалт гүйцэтгэсэн өндөр орлогтой сангуудыг алдагдалд хүргэж эхэлжээ. Үүнд “Fidelity US High Yield Fund”-ыг нэрлэж болох юм. Энэ сангийн мэдэлд 1.2 их наяд йен багтдаг.
Гэхдээ бодит салбарын талаар ярих нь зүтэй болов уу. Энд ч байдал тийм сайнгүй байна. Олонхи компаниуд рублийн ханшны уналтаас хамааран бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөж эхэлсэн аж. Жишээ нь “Apple” компани гар утасныхаа үнийг 25 хувиар өсгөж 39990 рубльд хүргэсэн байна. Ингээд зогсохгүй рублийн савалгаанаас үүдэн онлайн арилжаагаа зогсоожээ.
“McDonalsds” ч үнээ өсгөсөн бөгөөд “Биг-Мак”-ийг 94 рублиэр борлуулж эхэлсэн байна. Харин хамгийн хүндрэлтэй хэсэг нь машины борлуулалт болоод байгаа юм. Олонхи үйлдвэрлэгчид нийлүүлэлтээ зогсоожээ.
Эх сурвалж: “Vesti.ru”