Саяхныг хүртэл санамсаргүй ослоор хоёр гараасаа сална гэдэг насаараа бусдын гарыг харах, эсвэл хөлөө мундаг ажиллуулж сурах гэсэн хоёр хэцүү сонголтын өмнө аваачдаг асуудал байлаа. Харин Лесли Баугийн хувьд асуудал өөрөөр эргэсэн аж. Тэрээр хүн төрөлхтний түүхэн дэх анхны бодлоороо удирдаж болдог хоёр хиймэл гартай нэгэн болжээ.
Бодлоороо удирддаг хиймэл гар хэдийгээр бүтээгдэж байсан ч нэгэн зэрэг хоёр гар удирддаг технологийг өнөөг хүртэл хөгжүүлсэн эрдэмтэн мэргэд байгаагүй юм. Гэхдээ энэ гаруудыг бүрэн ажиллагаатай болгохын тулд Бауг булчингийн мэдрэлийг дахин сэргээх мэс ажилбар хийлгэжээ.
Үүний ачаар өмнө нь түүний гарыг удирдаж байсан мэдрэлийн эсүүдтэй хиймэл гарыг нь холбосон юм байна. Гэхдээ үүний өмнө түүний тархинаас ирж байгаа мэдээллийг бүрэн ойлгохын тулд тархины бичлэг хийж мэдрэлийн эсүүдийн дохиогоор гар Баугийн хүссэн хөдөлгөөнийг хийх программ суулгажээ.
Ингээд бүх зүйл бэлэн болж Жонн Хопкинсийн Их Сургуулийн судалгааны багийнхан Баугт зориулан бүтээсэн хиймэл гарыг нь холбосон байна. Хоёр гартай, хөдөлгөөнийг ойлгож чадах программтай болсон тэрээр туршилтад орж хоёр тусдаа гарыг бодлоороо удирдсан дэлхийн анхны хүн болжээ. Судалгааны багийнхны хэлснээр дахиад хэсэг судалгаа, шинжилгээ хийсний үндсэн дээр Бауг энэ гаруудаа өдөр тутмын амьдралдаа ашиглаж болно гэсэн юм.
Үргэлжлэл бий...