Монголын Үндэсний олимпийн холбооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн болон удирдах зөвлөлийн гишүүдийг огцрохыг шаардаж буйгаа спортын холбоодын төлөөлөл өнөөдөр мэдээллээ.
Д.Загдсүрэн нь 2001 оноос хойш энэ байгууллагыг тэргүүлж байгаа бөгөөд Олимпийн хорооны бүх үйл ажиллагаа энэ хүний ашиг сонирхлоор шийдэгдэж байгааг тэд хэлж байна.
Тэрээр албан тушаалаа урвуулан ашиглаж байсан нь илэрч, улмаар энэ оны нэгдүгээр сарын 27-нд Монгол Улсын шүүхээс албан тушаал эрхлэх эрхээ хоёр жилээр хасуулж, жирийн дэглэмтэй хорих ангид гурван жил биеэр ял эдлэх ялаар шийтгүүлжээ.
Гэвч Өршөөлийн хуульд хамрагдан ялаас чөлөөлөгдсөн байна. Монголын Үндэсний олимпийн хорооны мэдэл дэх газраас хувийн компанид өгсөн, өөрийн толгойлж буй байгууллагаа хохироосон гэмт хэрэг үйлдсэн түүнд энэ албан тушаалыг үргэлжлүүлэн ажиллах ёс суртахууны болон хууль зүйн эрх байхгүй гэж тэд үзэж байна.
Хэвлэлийн хурлын үеэр Асашёорү Д.Дагвадорж хэлэхдээ,
-Аливаад шинэчлэл хэрэгтэй, уур амьсгал оруулах хэрэгтэй. Тэгж байж спорт хөгжинө. Инчёны олимп дээр яаж хөгөө чирсэн, сая Сагсан бөмбөгийн холбоог тэмцээнд нь оруулахгүй яаж заваарч байна та бүхэн харж байна. Энэ одоо юу юм бэ? Энэ бол хувийн тоглолт биш. Бүхэл бүтэн улсын амбиц юм. Тэрнээс биш би дахиад хэлье. Д.Дагвадорж гэж хүн Д.Загдсүрэнг түлхчихээд даргаар нь суух гээд байгаа юм биш. Дахин хэлье. Суудлын амбиц надад байхгүй гэдгийг би хатуу илэрхийлмээр байна. Олон жилийн өмнөөс тэмцэж буй хүмүүс надтай мөр зэрэгцэж байна. Цаашдаа Д.Загдсүрэн гэдэг хүнийг удирдах зөвлөлтэй нь буулгаж байж сэтгэл амарна. Энэ хүн сайн дураараа огцрохгүй бол Олимпийн холбооны ерөнхийлөгчийн алба Хөлбөмбөгийн холбооныхтой адил хэмжээний асуудал үүсгэнэ шүү гэсэн юм.
Д.Загдсүрэнгийн асуудлааршийдвэртэй арга хэмжээ авахгүй тохиолдолд Олон улсын олимпийн хороо, Олон улсын спортын Арбитражийн шүүхэд хандана
Олон улсын олимпийн хорооноос, мөн Азийн олимпийн зөвлөлөөс Монголд олимпизм, спортыг хөгжүүлэх зорилгоор ирж буй бүх хөрөнгө, мөнгө, тусламж зөвхөн энэ хүний мэдлийн болоод байгааг тэд мөн хэлсэн. Зөвхөн ОУОХ-ноос гэхэд сард 200 мянган ам.долларынн санхүүжилт ирдэг гэнэ.
2012 оны олимпоор гэхэд хятадын “Jordan” нэртэй брэндийн хувцсыг олимпод оролцсон бүх тамирчдад өгсөн гэнэ. Олимпийн үеэр сагсчны зураг бүхий энэ хувцсыг харсан хүмүүс танай сагсныхан ямар намхан юм бэ хэмээн тоглоом хийж байсныг Барселоны олимпийн боксын хүрэл медальт Н.Баярсайхан хэлж байлаа. Угтаа бол тэд сагчид биш, жүдо, чөлөөтийнхөн байсан аж. Энэ мэтээр спортыг дэмжих бус, ашиг сонирхлоо хардаг тул ажлаа хүлээлгэн өгөх хэрэгтэйг тэд хэлж байна.
Спортын холбоодын төлөөлөл МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүдэд хандан өчигдөр энэ талаар хүсэлт хүргүүлсэн бөгөөд шийдвэртэй арга хэмжээ авахгүй тохиолдолд Олон улсын олимпийн хороо, Олон улсын спортын Арбитражийн шүүхэд хандана гэв.