Иргэдийн хэтэвчийг торгох инфляцийн дарамт аажмаар суларч байгааг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдэгдсэн. Энэ нь эдийн засгийн зөв бодлого гэхээс илүүтэйгээр түүний агшилтаас үүдэлтэй хэмээн шинэ Засгийн газрын тэргүүн тодорхойллоо.
Шинэчлэлийн Засгийн газрын “гал тогоо”-нд Хэрэг эрхлэх газрын дарга байсан тэрбээр хуучин багийн бодлогоо дээрх үгээр үгүйсгэсэн юм. Эдийн засагт агшилт нь нийгмийн тулгамдсан асуудлыг улам даамжруулдаг бичигдээгүй хуультай.
Хэрэв Ерөнхий сайдын хэлсэнээр эдийн засагт бодит агшилт нүүрлэвэл ажилгүйдэл нэмэгдэж, банкуудын муу зээлийн түүх олширч, хувийн хэвшлүүд олноор хаалга барих эрсдэлтэй аж. Энэ нь эдийн засгийн өнөөгийн хүндрэлийг хямрал болгон хувиргах хүчтэй нөлөөтэй.
Төгрөгтэй харьцах гадаад валютын ханш чангарсан нь импортын бараа бүтээгдэхүүнээр дамжин инфляцийн өсөлтөд нөлөөлж байгааг Ерөнхий сайд тайлбарласан. Гэхдээ хоёр оронтой тооноос буухгүй байгаа инфляци оны эцэст одоогийнхоос ялимгүй буурах магадлал өндөр байгааг Монголбанкны зүгээс хэлж байсан.
Ингэснээр инфляци нэг оронтой тоо руу ойртох юм. Инфляцийн түвшин өнгөрсөн долдугаар сард 15 хувьтай байсан бол өдгөө улсын хэмжээнд 11.5 хувьтай тэнцэж байна. Инфляцийн түвшин дээрх хувиас ингэж буусан нь нааштай үзүүлэлт болохыг Ерөнхий сайд өмнө нь онцолж байсан удаатай.