Японы Ерөнхий сайд, эрх баригч Либерал Ардчилсан тэргүүн Шинзо Абэ Засгийн газрын тэргүүнээр дахин сонгогдлоо. Японы Засгийн газрыг эмхлэн байгуулах Ерөнхий сайдыг тус улсын парламент өнөөдрийн онцгой чуулганаараа сонгов.
Түүний төлөө парламентын доод танхимын 328 гишүүн саналаа өгсөн байна. Японы Үндсэн хуулийн дагуу парламентын доод танхим Ерөнхий сайдыг сонгох эцсийн шийдвэрийг гаргадаг аж. Түүнчлэн Ерөнхий сайдад нэрээ дэвшүүүлсэн сөрөг хүчин Ардчилсан намын төлөөлөгч Кацуя Окада 73 хүний санал авчээ.
Абэгийн үйл ажиллагааны гол зорилго нь "Abenomics" хэмээн нэр аваад байгаа эдийн засгийн шинэчлэлийн бодлого юм.
Эдийн засгийн асуудлыг шийдвэрлэхэд бүх хүчээ чиглүүлэхийн тулд Засгийн газрын одоогийн бүрэлдэхүүнийг өөрчлөх бодолгүй байгаагаа тэрбээр энэ сарын 14-нд болсон сонгуульд ялсныхаа дараахан мэдэгджээ.
Их хэмжээний улсын өрийг багасгах зорилгоор Ерөнхий сайд 2017 он гэхэд татварыг 8-аас 10 хувь хүртэл өсгөх төлөвлөгөөтэй байгаа юм. Үүний хажуугаар хэрэглэгчийн эрэлтийг нэмэгдүүлэхийн тулд жижиг дунд бизнесийг дэмжих, цалинг нэмэгдүүлэх юм байна.
Харин гадаад бодлогын хувьд Шинзо Абэ АНУ-тай улс төр, цэргийн эвсэл бэхжүүлэх бодлого баримтлах юм. Түүнчлэн БНХАУ, Өмнөд Солонгостой муудаад буй харилцаагаа хэвийн болгоход анхаарлаа хандуулах аж.
Эх сурвалж: ИТАР ТАСС