Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ унасаар байна. Өчигдөр /12.24/ Лондонгийн хөрөнгийн биржийн арилжаанд Brent маркийн газрын тос 3 хувиар буурч, нэг баррель нь 59.89 ам.доллараар худалдаалагджээ. Түүнчлэн WTI маркийн газрын тосны үнэ 3 хувиар буурч, нэг баррель нь 55.5 ам.доллараар үнэлэгдэв.
ОПЕК-ийн гишүүн 12 орон дэлхийн зах зээлд газрын тосны нийлүүлэлтийн 40 гаруй хувийг эзэлдэг юм. Гэвч сүүлийн хэдхэн сарын дотор дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ маш хурдацтай унаж байгаатай холбогдуулан газрын тос экспортлогч 12 орныг нэгтгэдэг ОПЕК өнгөрсөн арваннэгдүгээр сард Австрийн Вена хотод хуралдсан.
Тус уулзалтаар үнийн уналтыг зохицуулахын тулд нефтийн олборлолтыг бууруулах арга хэмжээг авна гэж таамаглаж байсан юм.
Гэвч нефть олборлогч орнууд газрын тосны олборлолтыг бууруулахгүй одоогийн түвшиндээ барих шийдвэр гаргасан. Саудын Араб, Кубейт зэрэг ОПЕК-ийн гишүүд дэлхийн зах зээлд нийлүүлэх квотоо цаашид ч хатуу баримтлах нь зүйтэй гэсэн байр сууринд нэгдсэн юм.
Одоогийн байдлаар ОПЕК өдөрт 30 сая баррель газрын тос олборлодог бөгөөд энэ хэмжээгээ цаашид барьж ажиллахаар болов.
Харин цаашид хар алтны нэг баррель 20 ам.доллар хүрсэн ч ОПЕК газрын тосны олборлолтоо багасгахгүй хэмээн Саудын Арабын Газрын тосны сайд Али аль-Нуйами мэдэгдлээ.
Түүнчлэн тэрбээр газрын тосны нэ баррель нь дахин хэзээ ч 100 ам.доллар хүрэхгүй ч байж магадгүй гэсэн юм.
Эх сурвалж: Forbes