Эрүүл мэндийн яамны мэдээлж буйгаар ГССҮТ-д долоон хоногийн байдлаар 1575 хүн ханджээ.
Өөрөөр хэлбэл энэ сарын 17-23-ныг хүртэлх хугацаанд тус төвд нийт 1575 хүн хандсаны 62.2 хувийг эрэгтэйчүүд эзэлж байгаа аж.
Нийт өвчтөний 20.1 хувь нь 0-15 насны хүүхдүүд байсан бол 15 хувь нь согтуугаар осол, гэмтэлд өртөгсөд байна.
Осол, гэмтлийн шалтгааны хамгийн өндөр буюу 34.9 хувийг санамсаргүйгээр унаж хөл гараа гэмтээх, 14.7 хувийг зам, тээврийн осол гэмтэл эзэлжээ.