Хятадын алдарт жүжигчин Жеки Чаны хүү хар тамхины хэрэгт холбогдсон талаар өмнө нь бид мэдээлж байсан. Үүнээс хэд хоногийн өмнө Бээжин хотын Дунчэн дүүргийн Прокурорын газар Жейси Чаны хэргийг шүүх хурал боллоо. Шүүхээр Жэйси Чаныг буруутай хэмээж, гурван жилийн хорих ял оноов. Харин түүний найз Кай Код хоёр жилийн ял оноосон байна.
Харин жүжигчин Жеки Чан хүүгээ шударга шүүхээс зайлсхийхэд нь туслахгүй гэв.
"Жейси ялаа эдэлж, суллагдсаны дараа залууст өөрийн гашуун туршлагынхаа талаар ярьж өгнө гэдэгт найдаж байна" хэмээн Жеки Чан Синьхуа агентлагт өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Эргэн сануулахад Жейси Чан мансууруулах бодис хадгалсан хэргээр өнгөрсөн наймдугаар сард баривчлагдан шуугиан тариад байгаа билээ.
Бээжин хотын цагдаагийн газраас мэдээлснээр 32 настай жүжигчин Жейси Чан Тайваний жүжигчин Кай Когийн хамт баривчлагдсан юм.
Тэдний цусанд хийсэн шинжилгээгээр мансууруулах бодис хэрэглэсэн болох нь тогтоогджээ. Түүнчлэн Чаны гэрт нэгжлэг хийхэд 100 гаруй грамм марихуан олджээ.
Энэ хэргийн дараа Жеки Чан өөрийн цахим хуудаснаа “Энэ үйл явдалд ихэд цочирдож, уурлаж, шоконд орсон. Бас ичиж, санаа зовсон” гэжээ. Мөн тэрбээр “Жейси бид хоёр та бүхнээсээ уучлал гуйж байна. Тэр буруу зүйл хийснийхээ төлөө хариуцлагаа хүлээх байх. Гэхдээ аавын хувиар би хамт байх болно. Бусад хүүхдүүд ч гэсэн түүнээс сургамж аваасай гэж бодож байна” гэж бичсэн юм.
Эх сурвалж: ВВС