Хүн төрөлхтний түүхэнд сэтгэн бодоогүй зүйл үгүй мэт. Ялангуяа зэвсэг мэтийн зүйлсийг харин ч сайн бүтээж байв.
Асуулт хариултын Quora сайтын хэрэглэгчид “Ихэнх хүмүүсийн мэддэггүй Түүхэн зэвсгүүдийн тухай” гэсэн булан үүсгэжээ. Эдгээрийн дундаас хамгийн хачирхалтай зургаан зэвсгийг үндэсний портал GoGo.mn онцолж байна.
1. ТАНК ЭСЭРГҮҮЦЭГЧ НОХОЙ
Дэлхийн хоёрдугаар дайны үед Нацистууд Зөвлөлт холбоот улсаас урваж Оросуудыг гар хоосон болгосноос өөрцгүй нөхцөлд аваачсан билээ. Германы цэргүүд нутаг дэвсгэрт нь халдан орж ирмэгц Оросууд Нацистуудын танк руу явдаг болгож сургасан, тэсрэх бөмбөг бүхий нохдыг ашиглажээ. Зөвлөлтийн түүхэнд бичигдэн үлдсэнээр “Танк эсэргүүцэгч ноход” Германы 300 танкийг устгасан гэдэг. Энэ хөтөлбөр 1996 оныг хүртэл хэрэгжжээ.
2. ЦӨМИЙН ИХ БУУ
Хүйтэн дайны үед цөмийн зэвсэг бүхэл бүтэн хотыг газрын хөрснөөс арчихуйц төвшинд хүрсэн байлаа. Гэхдээ дайны талбар дээр ийм хүчтэй биш илүү жижиг загварын цөмийн зэвсэг хэрэгтэй болсон юм. Жижигхэн цөмийн цэнэгтэй богино зайн пуужингууд дайны талбарт цэргүүдийн дээрээс унаж байсан гэдэг аймшигтай.
3. БАГВААХАЙ БӨМБӨГ
Хоёр системийн хоорондын тэмцэл 60 сая орчим хүний аминд хүрсэн. Тэгвэл АНУ-ын батлан хамгаалах яам Япончуудын эсрэг дотор нь сарьсан багваахай хийсэн бөмбөг ашиглаж байжээ. Бөмбөг тус бүр дотроо бензинээр дүүргэсэн жижиг тэсрэх бөмбөг бүхий 40 сарьсан багваахайтай байсан аж. Онгоцноос унагасан “Багваахай бөмбөг” хэсэг хугацааны дараа шүхэр задалж аажим газардах бөгөөд сарьсан багваахайнууд гарч нисээд хүссэн газраа очмогц дэлбэрдэг байсан юм.
4. НИСЭХ ОНГОЦ ТЭЭВЭРЛЭГЧ, ШУМБАГЧ ХӨЛӨГ
Дэлхийн хоёрдугаар дайн өндөрлөх дөхөж байлаа. Энэ үед Японы Эзэн хааны Тэнгисийн цэргийн арми “Сен Току I-400” загварын шумбагч хөлөг бүтээжээ. Эдгээр шумбагч хөлгүүд “Айчи M6A” загварын гурван сөнөөгч онгоц тээвэрлэх чадалтай төдийгүй усны мандал дээр гарч ирээд хөөргөж болдог байсан гэнэ. Өдгөө нэгэнт жагсаалтаас гарсан энэ шумбагч онгоц тээвэрлээд зогсохгүй тропедо пуужингаар тоноглосон байжээ.
5. ЗӨВЛӨЛТИЙН ЭКРАН ОНГОЦ
73 метрийн урттай Лунь загварын энэхүү Экранонгоцны гол давуу тал нь гадаргаас дөрөвхөн метрийн өндөрт нисэж чаддаг явдал байжээ. Тээврийн хэрэгслийн хувьсал болсон энэ бүтээл тухайн үедээ ямар ч онгоцноос том, ямар ч хөлгөөс хурдан явдаг байсан юм. Гэхдээ цор ганц бүтээгдсэн загвар нь Хар тэнгисийн флотод гурван жил алба хаахдаа нэг ч удаа ашиглагдаагүй гэдэг. Түүнчлэн “Спасатель” буюу “Аврагч” гэсэн нэртэй арай жижиг загварыг бүтээж дайны талбарт “Түргэн тусламжийн тээвэр”-ийн үүрэг гүйцэтгүүлэхийг хүсэж байсан ч энэ ажил 90 хувьтай хэрэгжээд батлан хамгаалах яам төслийг санхүүжүүлэхээ зогсоожээ.
6. КАЙТЕН ТРОПЕДО
Кайтен гэдэг нь үгчилбэл “Тэнгэрт халих” гэсэн утгатай бөгөөд Японы Эзэн хааны Тэнгисийн цэргийн арми 1944-1945 оны хооронд “Кайтен Тропедо”-г ашиглаж байжээ. Энэ Тропедо дотор нь хүн сууж жолооддог байсан учир дайсандаа асар их хөнөөл учруулж байсан юм.