2014 оны Челябинскийн дэлхийн аварга, Эрэгтэйчүүдийн -60кг-ын дэлхийн чансааны тэргүүн бөх, Монгол Улсын гавьяат тамирчин,
Бөртэ чоно наадмын шилдгийн шилдэг тамирчин.
Тамирчны ялалт хямдхан олддоггүйн жишгээр жүдо бөхөөр 10 жил хичээллэсний эцэст Ганбаатарын Болдбаатарт энэ бүх алдар нэр цол гуншин хамтдаа ирлээ.
Ингээд дэлхийн алдраа дуурсгаж Монголын спортын салбарыг манлайлсан Г.Болдбаатарыг GoGо cafe-д шинэ оны босгон дээр ярилцснаа та бүхэндээ сонирхуулъя.
-Юун түрүүнд Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртсэнд баяр хүргэе?
-Баярлалаа. Төрийн одон медаль хүртснээр цаашид улам их бэлтгэл сургуулилтаа базааж амжилтаа бататгах үүрэг даалгавар өглөө. Тэмцээн уралдаанд оролцохдоо Монгол Улсын төрийн дуулалаа эгшиглүүлэх, алтан соёмбот далбаагаа хараад зогсох мөч тамирчин хүний хамгийн их аз жаргал, бахархал. Төрийн есөн хөлт цагаан тугнаасаа адис авч төрийн тэргүүнээс гавьяатын тэмдгээ гардан авах мөч сайхан байлаа. Жүдод хайртай Монгол түмэндээ баярлалаа.
-“Бөртэ чоно” наадамд анх удаа нэр дэвшиж шилдгийн шилдгээр тодорлоо?
-Маш их баяртай байна. Холбоо маань шилдгээр шалгарлаа. Эмэгтэй баг, Урнаа дүү минь, Баттулга багш, Дүүрэнбаяр маань гээд олуулаа шагнал авлаа. Хамтын хүч амжилт гэдгийг дахин дахин баталлаа. Жүдогийн халуун ам бүлдээ баярлаж байгаагаа хэлье.
-2014 он гарах мөчид хэрхэн төсөөлж дотроо ямар зорилго тэмүүлэл тээж байсан бол. Энэ их амжилт, алдар нэр хүндийг төсөөлж байв уу?
-Монголын жүдо бөхийн холбоо яг өдийд улирч буй оныхоо тайланг хэлэлцэж дараагийн жилийн бэлтгэл сургуулилтаа төлөвлөдөг. Үүний дагуу тухайн үед дэлхийн аварга болно гэдэг зорилгыг өөртөө тавьж бэлтгэл сургуулилтаа хийж эхэлсэн. Зорьсондоо ч хүрч олон сайхан амжилтын эзэн болсондоо маш их баяртай байна.
-Дэлхийн аварга болсноос хойш Азийн наадам, Их дуулгад барилдсан. ОУХМ цолноос давж дэлхийн аварга цолтойгоор барилдах хэр байна. Сэтгэлзүйн талаасаа...
-Дэлхийн аварга цолтойгоор барилдахад асуудалгүй дээ. Өөртөө хүнд ачаа үүрүүлж барилдахыг хүсэхгүй шүү дээ. Ингэж бодож барилдвал дэмий юм болов уу. Дэлхийн аваргаас хойш Инчёны Азийн наадамд барилдаж мөнгөн медаль хүртсэн. “Их дуулга”-д гуравдугаар тойрогт Чехийн шинэ жүдочид торгуулиар ялагдсан.
-Инчёны Азийн наадмын финалд Казахстаны бөх Елдос Сметовод ялагдаж мөнгөн медальд буусан. Сар гаруйн дараа Астанагийн Гранпригийн финалд манай Д.Амартүвшин мөн цэвэр ялагдсан. Монголын 60кг-ын шилдгүүд маань энэ бөхөд дараалан цэвэр ялагдах бөх сонирхогчдод таатай санагдсангүй.
-Олон жил 60кг-д барилдаж байгаа сайн бөх. Дэлхийн чансаанд наймдугаарт бичигдэж байгаа байх. Бид хоёр дахь удаагаа таарч барилдаж байна. ОХУ-ын Тюмений “Мастерс” тэмцээнд таарч би ялж байсан. Тэгэхээр ялалт, ялагдлын харьцаа 1:1 болчихоод байгаа. Дараагийн удаа даагаа нэхэх байх аа.
-IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооноос дэлхийн чансааны тэргүүн бөхчүүдийг шагнахаар болсон. 14 тамирчны тоонд Мөнхбатын Уранцэцэг, Ганбатын Болдбаатар нар багтсан нь бас гайхалтай байлаа?
-Олон улсын жүдо бөхийн холбооноос жүдочдыг олимпийн эрхийн оноо цуглуулсан байдлаар эрэмбэлдэг. Энэ жилийн хувьд дэлхийн чансааг тэргүүлж, дэлхийн аварга Урнаа дүүгийн хамт шагнуулахаар болсон. 10 мянган ам.долларын болзол хангасан ч хараахан авч амжаагүй л байна. /инээв.сур/
-Дэлхийн чансааны тэргүүн бөхчүүд тэмцээнд зодоглохдоо “А” зоог тэргүүлэн барилддаг. Энэ утгаараа эхний тойрогтоо гоц мөргөх давуу тал бас байдаг?
-Тийм. Нэгдүгээрт гэлтгүй эхний наймд байхад хэсгээ ахалдаг. Хэсэг ахалж барилдахад хийлэх, чансаа доогуур байгаа хүмүүстэй таарах магадлал өндөр. Тэгэхгүй бол тэмцээний сугалаа шууд автоматаар чансаагаар нь эрэмбэлээд шидэгдэж таардаг.
-2015 оноос дэлхийн жүдочид олимпийн эрхийн оноонд шунаж эхлэх нь дамжиггүй. Тэр хэмжээгээр тэргүүлэгчийн байр сууриа хадгалах хүндхэн даалгавар ирэх байх даа?
-2015 онд аль болох олимпийн эрхийн оноогоо нэмж, чансааны нэгдүгээр байраа хадгалахыг хичээнэ дээ. Хоёрдугаарт бичигдэж байгаа жүдоч надаас 400 гаран онооны зөрүүтэй байгаа. Гэхдээ үүнд тайвширч болохгүй. Хичээнэ дээ.
-60кг-д өнөөдрийн байдлаар олимпийн эрхийн оноо цуглуулсан байдлаар Монголын гурван жүдоч 2016 оны олимпийн ногоон бүсэд явж байгаа. Тодруулбал Г.Болдбаатар нэгдүгээрт, Д.Амартүвшин дөрөвдүгээрт, Г.Хэрлэн 11 дүгээр бичигдэж байгаа. 2016 он хүртэл чансаа тогтмол барилаа гэхэд нэг нь Бразилын татамид зодоглоно?
-Олимпийн эрхийн оноо олгох тэмцээн жилдээ олон зохион байгуулагдаж байгаа. Нэг хүн жилдээ 7-8 тэмцээнд оролцох болов уу. Хамгийн гол нь жүдо бөхийн холбооны удирдлага, багш нар маань үүнийг шийддэг. Он гараад улсын аварга шалгаруулах тэмцээн болно. Хэн сайн барилдана тэмцээн уралдаанд эх орноо төлөөлөх эрхтэй болно.
-Нөгөө талаараа жиндээ шилдгүүд ихтэй, бэлтгэл хангагчид олон байх нь маш том давуу тал шүү?
-Монголын эрэгтэйчүүдийн 60кг анхнаасаа л хүчтэй байж ирсэн. Дэлхийн чансааны эхний аравт Монголын гурван бөх багтана гэдэг бол ямар төвшинд байгааг харуулдаг гэж боддог. Олон хүчтэй өрсөлдөгч байх тусмаа нэг, нэгнийгээ ирлэдэг, бие биенийхээ бэлтгэл хангалцаж энэ хэмжээгээр бэлтгэл сургуулилт үр дүнтэй болдог. Нэгэндээ мэддэг юмаа заагаад, чадахгүй зүйлээ асуугаад бэлтгэлээ хийнэ дээ.
-Анхдагчид төрдөг хангай минь
Хан заяатай нутаг минь
Удам түүхэндээ босоо хийморьтой
Унаган нутаг Булган хангай даа гээд танай нутгийн сайхан дуу байдаг. Баатрууд, олимп, дэлхийн аваргууд, хүчтэнүүд төрөөд байгаагийн нууц юунд байна вэ?
-Булган хангай нутаг минь эрт дээр үеэс анхдагчдын өлгий нутаг байсаар ирсэн. Миний төрсөн нутаг бол Хангал сум. Байгалийн гайхамшиг цогцолсон уул ус, ургамал, ан амьтан элбэг дэлбэг байдаг учраас үүнтэй холбоотой юм болов уу гэж бодож сүсэглэдэг дээ.
-Дэлхийн аварга явахын өмнө нутгийнхаа уул усанд мөргөсөн л байх?
-Тэгэлгүй яахав. Дэлхийн аваргын бэлтгэл эрт гарсан. Наадмын өмнө “Чингис хаан” Гранприд зодоглочихоод долоо хоног хэртэй амарсан. Тэгэхэд нутагтаа очоод ирсэн дээ.
-Болдоо багадаа ер нь хэр сахилгагүй нөхөр байв. Дэггүй хүүхдүүдийг хүмүүжүүлэх гэж аав ээж нь бөх болгочихсон жишээ олон шүү дээ?
-Эрэгтэй хүүхдүүд бүгдээрээ сахилгагүй хөдөлгөөнтэй байдаг ш дээ.
-Гэр бүлийн хүнээ танилцуулаач?
-Эхнэр, охин, хүү гурвын хамт амьдардаг. Гэр бүлдээ маш их хайртай. Эхнэртэйгээ нэг нутгийнх. МУИС-ийн ЭЗДС-ийг төгссөн. Одоогоор үр хүүхдээ асраад гэрийнхээ ар талыг хариуцаад авч явдаг даа. Ар гэртээ санаа зовохгүйгээр бэлтгэл сургуулилтаа хийх үүргийг эхнэр минь үүрч яваа даа. Маш их баярлаж явдаг шүү гэдгээ дахиад хэлмээр байна.
-Хүүхдүүдийнхээ хүмүүжилд хэр анхаардаг вэ. Гэртээ ороод дэлхийн аварга маань хэр сайн аав бэ?
-Өөртөө дүн тавьж мэдэхгүй л байна. Цаг зав гарангуут л гэр бүлдээ зарцуулж хоёр хүүхдээ агаар салхинд гаргахыг боддог доо.
-Бөх хүний хувьд хүүгээ барилдуулах бодолтой л явдаг байх даа?
-Хүүгээ барилдвал баярлана даа. Барилдахгүй байвал яахав дээ. Өөрсдийнхөө дур сонирхлыг нь дэмжинэ.
-“Болдоо багадаа гэрт ирсэн зочдын өмнө "Барилдах уу" гээд өрж зогсдог байлаа. Цаадуул нь өхөөрдөөд цаашлуулж барилдахаар баясаад сүйд болно. Үгүй гээд хэлбэл уйлдаг хүүхэд байсан“ хэмээн таны ээж ярьсан. Танай хүү аавыгаа барилдая гэх үү.
-Эрэгтэй хүүхэд юм болохоор ер нь бол ноцолдоно шүү. Өөртэй нь барилдаад, ноцолдвол их дуртай. Бас баярлаад байдаг юм.
-Аав ээж хоёр нь Хангал суманд амьдардаг. Аав, ээждээ очих цаг зав гарах юм уу?
-Намар явж хадлан энэ тэрээ авна. Аль болох ажил ихтэй үед нь очиж туслахыг бодолгүй яахав. Энэ жил дэлхийн аваргын үеэр хадлангаа авсан болохоор харин тусалж чадсангүй дээ. Заваараа бол байнга очино шүү дээ.
-Дэлхийн аваргын дараа Эрдэнэт үйлдвэр, жүдо бөхийн холбоо, Булган нутаг шагнал өгч байсан. Тамирчин хүний хувьд одоо сэтгэл амар бэлтгэлээ хийхээр болсон байх?
-Тэгэлгүй яахав. Амжилтыг минь үнэлж олон шагнал урамшууллын эзэн болсон. Нийгмийн асуудлаа шийдэж байна гэдэг тамирчин хүний хувьд том асуудал. Нэг ёсондоо нуруун дээрээс том ачаа авчихаж байгаа учраас бэлтгэл сургуулилтаа л нэгдүгээрт тавина даа.
-Манай жүдочид Ерөнхийлөгчөөсөө авахуулаад цахим ертөнцөд их идэвхтэй байдаг. Харин дэлхийн аварга интернэт орчноос хол юм шиг?
-Тийм шүү. Цахим ертөнцөд идэвхтэй биш. Өөртэйгээ холбоотой мэдээ, мэдээлэл, сэтгэгдэл гээд бараг уншдаггүй дээ.
-Жүдочдын бэлтгэлийн хуваарийг сонирхуулаач?
-Өдрийн зургаан цагийн бэлтгэл хийдэг. Өглөө эрт хүчний бэлтгэл хийдэг. Үдээс хойш барилдаан тактикийн бэлтгэл ордог.
-Жүдо өөрөө их ёс жаягтай спорт. Тэр утгаараа олимп, дэлхийн медальтнууд болон хоорондоо нэг, нэгэндээ их хүндэтгэлтэй хандаж байгаа харагддаг. Челябинскийн дэлхийн аваргаар гэхэд О.Балжинням багшдаа уйлж тэврүүлчихээд Х.Баттулга ерөнхийлөгчийг ирэхэд ёслоод зогсчихож байх жишээтэй?
-Манай спорт чинь жинхэнэ дэг жаягтай спорт шүү дээ. Анх жүдогоор барилдаж эхэлсэн цагаасаа бүгдэд нь тусалж хоол ундыг нь хийгээд туслаад явдаг байсан. Одоо нэг үеэ бодвол дүү нараараа туслуулаад явж байна.
-Дэлхийн аварга болсон жүдочдын өмсгөл хүртэл өөрчлөгддөг?
-Тийм ээ. Дэлхийн аварга болсны дараагаар Олон улсын жүдо бөхийн холбооноос шинээр хийж явуулдаг. Дараа жилийн буюу Астанагийн дэлхийн аварга хүртэл улаан дэвсгэр дээр нэрийг нь бичсэн кимонотой барилддаг гэсэн үг. Астанагийн дэлхийн аваргад түрүүлсэн хүмүүс 2016 он хүртэл өмсөнө.
-Жүдогоор хичээллэж эхэлсэн цагаас хойш хэчнээн кимоно сольсон бол. Хуучин өмсгөлүүдээ хадгалдаг уу?
-Тоог нь ёстой мэдэхгүй юм байна шүү. Кимоногоо хадгалдаггүй ш дээ. Жаахан өмсч байгаад л жүдочин дүү нартаа өгчихдөг.
-Хэд дэх гадаад паспортоо дүүргэж байна?
-Дөрөв, тав дахь паспорт нь дүүрсэн байх аа. Дэлхийн олон ч сайхан улс оронд очиж барилдаж үзлээ дээ.
-Шинэ жилийн баярыг хэрхэн угтдаг вэ. Тамирчид гадаадын улс орнуудад тэмцээн, бэлтгэлтэй байж таардаг тал бий?
-Олон улсын жүдо бөхийн холбооноос оны тэмцээний календарчилсан төлөвлөгөөг гаргачихдаг. Жүдочдын оны хамгийн сүүлчийн тэмцээн арванхоёрдугаар сарын эхээр зохион байгуулагддаг Японы “Их дуулга” байдаг. Тийм болохоор шинэ жилээр аз болоход гэрийнхэнтэйгээ хамт угтдаг. Харин сүүлийн дөрөв, таван жил Цагаан сараар л гадаадад байж таараад байгаа даа.
-Цаг зав гарган ярилцсанд танд баярлалаа. Танд болон танай гэр бүлд уншигчдынхаа өмнөөс шинэ оны мэнд хүргэе?
-Жүдо бөхийг сэтгэл зүрхээрээ дэмждэг хүмүүст шинэ оны мэнд хүргэе. Х.Баттулга ах, шигшээ багийн хамт олон, дасгалжуулагч нартаа, гэр бүлийхэндээ, “Эрдэнэт” үйлдвэр, “Хангарьд” спорт хороо талархаж явдгаа дахин дахин хэлье. Нутгийн зон олон, ах дүү нартаа найз нөхөд, Ирэх 2015 онд хүн бүр эрүүл энх аз жаргалаар бялхах болтугай. Танай сайтын хамт олон уншигчдад бас шинэ оны мэндийг хүргэж хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.