Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ сарын 19 буюу өнгөрсөн баасан гаригт УИХ-ын чуулганы танхимд улс орны нийгэм, эдийн засгийн байдал, цаашид хэрэгжүүлэх бодлогоо УИХ-аар дамжуулан олон нийтэд танилцууллаа.
Шийдлийн Засгийн газрын тэргүүний мэдэгдлийн хүүхэд, хөгшид, оюутнуудын тэтгэлэг, тэтгэмжийг хасах, төрийн албан хаагчдын орон тоог танах тухай хэсэг нь олон нийтэд хамгийн ойр тусаж байгаа юм. Ерөнхий сайдын мэдэгдлийн нийгэм рүү чиглэсэн бодлогын талаар эдийн засагчдаас хоёр асуултад хариулт авч, байр суурийг нь сонслоо.
Асуулт 1
-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг эдийн засгийн хямралын онош тодорхой боллоо, бид зардлаа хасахгүй бол суурь өвчнөөсөө хэзээ ч салахгүй гээд хүүхэд, хөгшид, оюутнууд, төрийн албан хаагчдын урамшуулал, тэтгэмжийг хасах тухай мэдэгдлээ. Эдийн засгийн хүндрэлийн шалтгааныг эмчлэх Ерөнхий сайдын онош зөв үү?
Асуулт 2
-Буруу бол хямралын шалтгаан юу вэ? Хямралаас гарах ямар гарц байна вэ?
Н.ДАШЗЭВЭГ: ЕРӨНХИЙ САЙД ОНОШОО ДУТУУ ТАВИЛАА
“Монгол” дээд сургуулийн захирал, гавьяат эдийн засагч, доктор Н.Дашзэвэг:
- 1. Эдийн засгийн онош дутуу байна. Ерөнхий сайдын хэлсэн үгнээс төсөв рүү илүү анхаарсан юм байна гэж ойлгосон. Оюутны 70 мянган төгрөгийг сурлагын амжилтыг харгалзан өгнө гэдэг зөв. Ерөнхий сайдын танах гэж байгаа зардлууд дээр нэг их буруу зүйл олж харсангүй. Хүүхдийн мөнгийг ялгавартай олгоё гэснээс огт өгөхгүй гээгүй.
Хямрал юунаас болсон гэхээр төсөв мөнгөний бодлогын алдаа, сангийн бодлогын алдаатай бодлогоос үүдсэн. Ийм үед төсвийн үрэлгэн зардлыг танах тухай ярьж буй нь зөв л дөө. Уул уурхайгаас олох орлого нэмэгдэхийн хэрээр манай улс төсвийн зардлаа замбараагүй нэмсэн. Нэгэнт тэлсэн төсөв, бий болгосон ажлын байр, орон тоог танахад хэцүү.
Зүй нь ямар ч оронд уул уурхайгаас орсон гэнэтийн орлогыг хуримтлуулдаг. Манай улс ч олон хуримтлалын сантай ч түүндээ хуримтлуулаагүй нь алдаа.
Хямралын үед хуримтлалаа нөөц болгон ашиглах тал дээр өмнөх Засгийн газар, УИХ анхаарч ажилласангүй. 2011, 2012 оны төсөвт манай улс их илүүдэлтэй байсан. Тэр үедээ хуримтлал үүсгэсэн бол одоо нөөцтэй байх байв.
Оюутны 70 мянган төгрөгийг сурлагын амжилтыг харгалзан өгнө гэдэг зөв. Ерөнхий сайдын танах гэж байгаа зардлууд дээр нэг их буруу зүйл олж харсангүй. Хүүхдийн мөнгийг ялгавартай олгоё гэснээс огт өгөхгүй гээгүй.
Засгийн газрын алдаа бол 2013 оны төсвийг замбараагүй тэлж, аймаг, сум орон нутагт гарын салаагаар тараасан. Мөнгийг эдийн засаг руу ингэж их хэмжээгээр нийлүүлээгүй бол инфляци өсөхгүй, валютын ханш өсөхгүй байлаа.
Зардлыг иргэдийн амьжиргаанд нөлөөлөл багатай өөр салбараас хэмнэмээр байгаа юм. Жишээлбэл, Төрийн үрэлгэн зардал байна. Төсөв хэмнэх гэж л байгаа бол дэд сайдгүй болохоос ажлаа эхлэх хэрэгтэй байсан. Хоёрдугаарт, НИТХ-ын гишүүн болгон улирал тутам арав арван сая төгрөг авдаг. Тэрийгээ хасаж чадахгүй байна. Ард түмний төлөө гэж гарч ирчихээд илүү зардал гарган ажиллаад байна шүү дээ.
2. Хямралын шалтгаан нь сангийн ба мөнгөний бодлогын алдаа. Дээр нь гадаад эдийн засгийн таагүй нөлөөллийг мөнгөний ба сангийн оновчтой бодлогоор саармагжуулах ёстой байсан. Монгол Улс хямралаас гарахын тулд эдийн засгийн Үндэсний зөвлөлийг байгуулах хэрэгтэй.
Энэ тухай Ерөнхий сайд үгэндээ дурдсан. Зөвлөлдөө эрдэмтэн, судлаачдыг оруулж, тэднийхээ санал дүгнэлтийг сонсож, эдийн засагт бодит анализ хийх хэрэгтэй. Ерөнхий сайдын анализ бол маш хөнгөн, сэтгэгдлийн хэмжээний л анализ. Тоо баримт, загвар, нотолгоо зэрэг маш их олон зүйлийг харьцуулж харж байгаад бодит үнэлгээ өгөх ёстой.
Гэхдээ үүнийг Засгийн газар өөрөө хийж чадахгүй. Хөндлөнгийн эрдэмтэд, гадаадын эрдэмтдийн бодит судалгаа тооцоонд үндэслэсэн дүгнэлт л үнэнийг хэлж чадна. Тэгж байж оношоо зөв тавина, онош яагаа ч үгүй байна.
Р.АМАРЖАРГАЛ: ХЭДЭН ХҮН АЖЛААС ХАЛААД ХЯМРАЛААС ГАРАХГҮЙ
УИХ-ын гишүүн Р.Амаржаргал:
1. Ерөнхий сайдын хэлсэн үгийг бичгээр авч уншсан л даа. Нэгдүгээрт, сүүлийн 25 жил яригдаж байгаа гомдлуудыг цуглуулга байна гэсэн бодол төрсөн. Хоёрдугаарт, тавьж байгаа онош нь зөв үү, буруу юу гэдэгт эргэлзсэн. Үндсэндээ өмнөх Засгийн газар руу муу хамаг зүйлээ чихэж байна лээ. Шийдэл нь зөв үү, буруу юу гэдэгт бүр ч илүү эргэлзсэн. Ерөнхий сайд хаа нэг газрын нийгмийн даатгалын байцаагчийг ажлаас нь халж, эсвэл малчдад татвар ногдуулж байж хямралаас гарна гэсэн зүйл хэлж байна лээ.
2. Миний ойлгож байгаагаар хэдэн хүнийг ажлаас нь халаад хямралаас гарна гэж үзэхгүй байна. Мөн хямралаас ямар үнээр гарах гээд байгаа юм гэдгээ тооцож үзсэн юм болов уу гэсэн л бодол төрсөн.
Ч.ХАШЧУЛУУН: ХАВТГАЙРСАН ХАЛАМЖ ХЯМРАЛЫН ГОЛ ШАЛТГААН БИШ
МУИС-ийн багш, эдийн засагч, доктор Ч.Хашчулуун:
1. Төсвийн алдагдлыг бууруулах, төсвийн үр ашиггүй зардлыг бууруулах санаа нь зөв боловч нийгэм рүү чиглэсэн орлогыг хасах нь төдийлэн оновчтой биш болов уу.
Учир нь манай улсад орлогын тэгш бус байдал нэлээд өндөр. Халамжлах хэрэгтэй хүүхэд, хөгшид манай улсын хүн амын дийлэнхийг эзэлдэг.
Энэ ангиллын хүмүүс нийгмийн эмзэг бүлэгт олноор ордог. Тэгэхээр эмзэг бүлгийнхний тусламж дэмжлэгийг хасах нь оновчгүй.
Харин оновчгүй зүйлүүд гэвэл төрийн компаниудад их хэмжээний тэтгэмж татаас, өгч байгаа. Тийм зүйлүүдээ ярихгүй байж хүүхэд хөгшдийн тэтгэмжийг хасах нь буруу.
Сүүлийн үед хавтайрсан халамж гэж их ярих болсон. Энэ нь манайд үүссэн хямралын шалтгаан нь биш л дээ. Манай улсад тэтгэвэр тэтгэмж, нийгмийн халамжид зарцуулж буй мөнгөний хэмжээ төдийлэн өндөр биш.
Хамгийн хүндрэлтэй байгаа гурвсан салбараа өөд нь татах хэрэгтэй. Нэг нь барилга, хоёр дахь нь уул уурхай, гурав дахь нь худалдаа.
Олон төрлийн тэтгэвэр тэтгэмж байдгийг зарим утгаар хавтгайрсан гэж шүүмжилдэг нь үнэн. Харин эдийн засаг яагаад ийм хүнд байдалд орсон бэ гэвэл манай улсын гадаадын хөрөнгө оруулалт 70 орчим хувиар унасан. Мөн хувийн хэвшилд сүүлийн хоёр жилд хөрөнгө оруулалтын дэмжлэг сул байснаас эдийн засгийн байдал хүндэрсэн гэж үзэж байна.
2. Хамгийн хүндрэлтэй байгаа гурвсан салбараа өөд нь татах хэрэгтэй. Нэг нь барилга, хоёр дахь нь уул уурхай, гурав дахь нь худалдаа. Энэ гурван салбараас уул уурхай сүүлийн хоёр жилд хүнд байдалд орсон. Уул уурхайн үйлдвэрлэл дэлхийн зах зээлд ч хүнд байгаа гэж ярьдаг боловч манайхтай ижил нүүрс, зэс олборлодог Австрали зэрэг орон хэвийн ажиллаж байна.
Бидний буруу юу болсон гэвэл энэ салбарт гадаадын хөрөнгө оруулалт зогсох тогтворгүй байдлыг бий болгож, томоохон гэрээнүүдээ явуулаагүй. Энэ нь уналтад орсон гол шалтгаан. Хоёрдугаарт, барилгын салбарыг аваад үзэхэд 2013 онд Төвбанкнаас энэ салбарт маш их хэмжээний мөнгө өгсөн. Найман хувийн зээлээр орон сууц авахад, орон сууц барихад ч татаас өгч байна. Тэр зардал эмзэг бүлгийнхэнд огт хамаагүй.
Гуравдугаарт, Үнэ тогтворжуулах хөтөлбөрт зарцуулсан хөрөнгийг гурван их наяд төгрөг гэж шүүмжилсэн. Энэ бол асар их зардал. Худалдааны салбар эхний хоёр салбараас шууд хамааралтай. Уул уурхай, барилгын салбар хямралд ороход үүнийг дагаад худалдааны салбар уналтад орж байна. Бүхэлд нь авч үзэхэд төрийн өмчийн компаниудад өгч буй татаас, үнэ тогтворжуулах хөтөлбөрт зарцуулсан 3 их наяд төгрөг гол асуудлыг бий болгосон. Үүнийгээ засаагүй байж эмзэг бүлгийнхний халамжийг танаад нэмэргүй.
Б.БЯМБАСАЙХАН: 25 ЖИЛ ЗҮТГЭЖ ОЛСОН ИТГЭЛЭЭ СҮҮЛИЙН ХОЁР ЖИЛД АЛДЧИХЛАА
Монголын бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн дарга Б.Бямбасайхан:
1. Ерөнхий сайд ямар үг хэлснийг би мэдэхгүй. Тэгэхээр үүн дээр байр сууриа илэрхийлэх боломжгүй.
2. Гол нь Монголд хөрөнгө оруулалт хэрэгтэй байна. Монгол гадаадын шууд хөрөнгө оруулалт, Монголын эдийн засгийн том төслүүд дээр орж ирэх хөрөнгө оруулалт болоод зээл багассан.
Та бидний хэрэглээ сүүлийн 25 жилд , өдөр ирэх тусам нэмэгдэж ирсэн нь үнэн. Гэхдээ өнөөдөр тэр их хэрэглээг хангах ёстой мөнгө нь байхгүй болсон. Шинэ хөрөнгө оруулалт, шинэ төсөл байж л ажлын байр бий болж, цалин тавигдана. Хямралын гол шалтгаан үүнд л байна. Бид эдийн засгийн хөрөнгө оруулалтын орчинд гадаадынхны итгэлийг алдсан. 25 жил зүтгэж олж авсан итгэлээ бид сүүлийн хоёр жилийн дотор алдчихлаа.
Итгэлийг яаж эргэн сэргээх вэ гэдэгт анхаарч ажиллах хэрэгтэй. Хамгийн түрүүнд эдийн засгийн ач холбогдолтой дэд бүтэц, уул уурхайн төслүүд хэрэгжээд эхэлбэл хөрөнгө оруулалтын орчин сайжирна. Хөрөнгө оруулагчидтайгаа тохирч гэрээг хийгээд явуулах ажил Засгийн газраас хамаарч байгаа учир энэ ажлаа л сайн хийх хэрэгтэй байна.