Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ойд зориулан Ерөнхийлөгчийн зарлигаар салбартаа амжилт гаргасан хүмүүс шагнал гардсан.
Инчёны Азийн наадамд шилдэг наймд шалгарсан сагсчдаас хоёр хүн төрийн одон хүртжээ.
Сагсан бөмбөгийн спортоор Монгол улсынхаа нэрийг олон улсын түвшинд мандуулан, сагсан бөмбөгийн спортыг хүүхэд залууст сурталчлан таниулж, сагсан бөмбөгийн спортод өндөр амжилт гаргаж буйг үнэлэн Сагсан бөмбөгийн ОУХМ Ганбаатарын Ихбаяр, Тунгалагийн Санчир нарыг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулсныг өнөөдөр Төрийн ордонд гардуулан өглөө.
Гуанжоу, Инчёны Азийн наадмуудад Монголын сагсан бөмбөгийн баг тамирчдын амжилтыг ийнхүү төр үнэллээ.
Сагсан бөмбөг сонирхогчдын өмнөөс баяр хүргэе.