Одоогоос 10 гаран жилийн өмнө хэмжээ нь багасаж байсан дэлхий бяцхан томорчээ. 2003 оны арван сард Хитроуын нисэх буудалд хамгийн хурдан иргэний агаарын тээврийн онгоц болох Конкорд эцсийн удаа газардсан бөгөөд ёслолыг үзэхээр хэдэн мянган хүн ирж байв.
Яагаад дуу чимээ ихтэй, хөнгөн цагаанаар бүтээсэн, энгийн иргэд хөлөглөхөд хэтэрхий үнэтэй ч, иргэний агаарын тээврийн түүхэн дэх хамгийн шилдэг онгоцыг жагсаалтаас гаргасан бэ?
Төслийн ажил 1969 онд эхэлж, тэр жилийнхээ 10 сарын нэгний өдөр анхны туршилтын нислэгээ хийж байжээ.
Хариулт нь тун энгийн. Конкордыг ашиглалтаас гаргасан явдал цэвэр улс төртэй холбоотой байсан гэдэг. Анх онгоцыг бүтээж байсан Британийн агаарын тээврийн корпорацыг улс төрчид цэрэг дайны технологи бүтээх үйлсдээ илүүтэйгээр ашиглахыг хүссэн төдийгүй Боинг, Эйрбус зэрэг компаниуд иргэний агаарын тээвэр дэх ноёрхлоо алдахад тун ойрхон байжээ.
Яг үнэндээ Конкорд онгоцыг анхны хүнийг саран дээр газардуулсан Аполло 11 хөлгөөс илүү дэвшилтэт технологиор бүтээсэн. Конкорд онгоцны нисгэгч байсан Жок Лов " SR71 Blackbird онгоцноос өөр Конкордыг давах иргэний агаар тээврийн битгий хэл агаарын цэргийн онгоц байхгүй. Анх намайг Торонтогийн олон улсын агаарын үзэсгэлэнгийн үеэр Конкордоор нисэж байхад 750 мянган хүн үзэхээр ирсэн байсан. Энэ гайхалтай зүйлийг би хэзээ ч мартахгүй." гэжээ.
Илүү өндөрт, илүү хурдан. Энэ бол Конкордыг бүтээгчдийн уриа. Тэд хэлсэндээ ч хүрч чадсан. Конкорд онгоцны хамар доош тахийсан байдаг нь газардах, хөөрөх үед нисгэгчдэд ойр орчныг харахад илүү дөхөм болгодог байжээ. Ингээд 1962 онд Франц, Их британи хоёр хамтран дуунаас хурдан онгоц бүтээх гэрээнд гарын үсэг зурсан юм.
Төслийн ажил 1969 онд эхэлж, тэр жилийнхээ 10 сарын нэгний өдөр анхны туршилтын нислэгээ хийж байжээ. Харин 1976 оны нэг сарын 21-ний өдөр анхны зорчигчдоо суулган Лондонгоос Бахрейн, Парисаас Рио де Жанейро руу нисэж байсан юм.
Харамсалтай нь 2000 онд Парис хотод аймшигтай осол гарав. Эйр Франц 4590 онгоц осолдож 113 хүн нас барлаа. Нисэх багийн 9 гишүүн, 100 зорчигчийн хамт газраас хөөрөөд удалгүй сүйрсэн юм. Онгоц сүйрэх үедээ Хоттелисимо зочид буудлын дөрвөн хүний амийг авчээ.
Ослын шалтгаан нь Конкордоос таван минутын өмнө агаарт хөөрсөн Континентал ДС10 онгоцноос 30 сантиметрийн өргөнтэй төмөр ялтас нисэх зурвас дээр унасан явдал байв. Үүнээс гадна онгоц даац хэтрүүлсэн байсан бөгөөд хөөрөх үед төмөр ялтас онгоцны дугуйг хагалж, хагарсан дугуйны резин нь шатахууны саванд орж гал авалцжээ.
Нисгэгчид үүнээс болж онгоцны хоёрдугаар хөдөлгүүрийг унтраасан хэдий ч нэгдүгээр хөдөлгүүрийн хүч нь хангалттай хүрэлцэхгүй хөөрч ч чадахгүй, хурд авж ч чадахгүй байсаар Хоттелисимо зочид буудлыг мөргөн сүйрсэн байна.
Конкорд онгоц нисэх зурвасаар 500 орчим километр цагийн хурдтай явж байсан учир зогсоох ямар ч боломжгүй байсан юм. Аймшигт хэргийн дараа 20 сая америк доллар зарцуулж аюулгүй байдлыг нь сайжруулсан Конкорд онгоц 2001 оноос дахин нислэг хийх болов. Гэвч 2003 онд Британийн агаарын тээвэр, Эйр Франц компаниуд Конкорд онгоцыг дахин ашиглахгүй болсон талаар мэдээлсэн юм.
Конкорд онгоцны хөдөлгүүр анхны компьютер удирдлагатай системээр ажилладаг байжээ. Энэ нь тухайн үедээ иргэний агаарын тээврийн хувьд тэмдэглүүштэй үйл явдал байсан юм. Хэрвээ онгоцны хөдөлгүүрт ийм систем суурилуулаагүй байсан бол хөдөлгүүр дэлбэрэх аюултай.
Арав гаран жил өнгөрөхөд хүмүүс Конкорд онгоцыг хэрэглээнээс гаргасанд одоо болтол дургүйцсээр байгаа. Конкорд онгоцыг нийт 20 ширхгийг үйлдвэрлэсэн. Тэдний 6 нь иргэний агаарын тээвэрт нисэж байсангүй. Харин өнөөдөр Британийн агаарын тээвэр долоон Конкорд онгоц эзэмшсэн хэвээр байгаа юм.
Үлдсэн онгоцнууд дэлхийн хэд хэдэн музейд байдаг. Конкорд онгоц 2000 онд Парист осолдхоос өмнө жилд 50 сая америк доллар олдог байжээ. Ойролцоогоор анхны нислэгээс хойш 800 сая америк доллар олсон байна. Өнөөдөр манай гаригийн тэнгэрийг эзэлж байгаа Эйрбус, Боинг зэрэг компаниуд ойрын хэдэн жилд дуунаас хурдан онгоц хийх төлөвлөгөөгүй байгаа юм.
Конкорд онгоцны нэг талын тасалбарын үнэ 6000-9000 америк доллар байсан бөгөөд нислэгийн үеэр хурд нь 2158 хүрдэг байв
Хэдийгээр Боинг компани өнгөрсөн зуунд дуунаас хурдан хэд хэдэн онгоц бүтээхээр ажиллаж байсан ч хэтэрхий эрсдэлтэй гээд бүх төслийг зогсоожээ. Гэхдээ Эйрбус, Боинг компаниуд хамгийн ойрхондоо гэхэд 30-40 жилийн дараа л ийм онгоц бүтээх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.
Конкорд онгоцны нэг талын тасалбарын үнэ 6000-9000 америк доллар байсан бөгөөд нислэгийн үеэр хурд нь 2158 хүрдэг байсан бол хамгийн дээд хурд нь 2179 гэж бүртгэгджээ.
2000 оны долдугаар сард сүйрсэн Конкорд онгоц. Конкорд хагас зуун жилийн түүхэн дээ цор ганц удаа осолдсон билээ.