Нийслэлээс байгууллагуудын шинэ жилийг 29-нд багтаан хийж дуусгах шийдвэр өгчээ.
Энэ сарын 30, 31-нд нийслэлийн нэгдсэн баяр болох бөгөөд үүнтэй давхардуулан үйл ажиллагаа зохиохгүй байх үүднээс ийм шийдвэр гаргасан аж. Баярын өдрүүдээр цагдаа, цэрэг, хамгаалалтын албаныхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана.
Баярын ёслолын буудлагыг Маахуур толгой, Зайсан, Амгалан зэрэг газраас хийх аж. 31-нд Чингисийн талбайд "Улаанбаатарын мөнгөн үдэш" нэгдсэн цэнгүүн хийж, иргэдэд автобус Чингисийн талбайгаас хуваарийн дагуу үйлчилнэ. Мөн банкууд нэгдүгээр сарын 3-ны өдөр хуваарийн дагуу ажиллах болжээ.
Ж.Батсайхан