Нийслэлийн засаг даргын тамгын газраас зохион байгуулж буй “Мөнгөн үдэш” арга хэмжээ арванхоёрдугаар сарын 31-ний орой 21.00 цагаас эхэлж 00.00 цаг хүртэл үргэлжилнэ.
Энэ үеэр явган зорчигч болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихэсдэгтэй холбогдуулан Чингисийн талбайн зарим хэсгийн хөдөлгөөнийг хязгаарлах аж.
Тодруулбал, Чингисийн талбайн баруун зүүн талын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 20.00 цагаас 01.00 цагийн хооронд түр хугацаагаар хязгаарлана.
Мөн Чингисийн талбайн баруун зүүн талд тээврийн хэрэгслийн зогсоолын талбай бага байдгаас жолооч нар зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд автомашинуудаа байрлуулсанаас хөдөлгөөний ачаалал ихэсдэг тул төв талбайн ойролцоо байдаг бүх зогсоолын талбайг үнэ төлбөргүйгээр ашиглуулахаар болсон.
Тухайлбал, Хангарьд ордны баруун талын зогсоол, Улаанбаатар зочид буудал, Спортын төв ордны баруун зогсоол, Драмын театрын зогсоол үнэгүй төлбөргүй ажиллах юм.
Түүнчлэн Нийтийн тээврийн газраас энэ өдөр шөнийн 01.00 цаг хүртэл 28 автобусаар иргэдэд үйлчлэхээр болсон.