Монголд орчин үеийн дүрслэх урлагийг хөгжүүлэх зорилготой “976 арт галерей”-н хамт олон Шинэ жилийн баяраа тэмдэглэлээ. Тэд өнгөрч буй 2014 онд гаргасан үзэсгэлэнгүүдээ уран бүтээлчдэдээ тайлагнан, шилдэг үзэсгэлэн, шилдэг бүтээлчээ тодруулсан юм.
Тэд гацуураа өвөрмөц чимэглэсэн нь өөрийн эрхгүй анхаарал татлаа. Таазнаас доош унжуулсан гацуураа зураачдынхаа түлхүү хэрэглэдэг хэрэглэгдэхүүнээр чимжээ. Жишээ нь зураач Т.Энхболд хомоол ашигладаг нь хачирхалтай. Иймд түүнээс яагаад адууны хомоолыг онцлон сонгосныг сонирхон асуулаа.
-Би зураг зурахын сацуу перформанс урлаг сонирхдог. Орон зайн урлагийн чиглэлд ажилладаг. СУИС-ийн харьяа Дүрслэх урлагийн дээд сургууль гэж байхад уран зургийн анги төгссөн юм. Төгсөөд 10-аад жил болсон байна. 2008 оноос эхлэн хомоолоор зургаа зурах болсон. Ер нь би байгалийн гаралтай материалуудыг сонирхон судалдаг. Ганц хомоол гэлтгүй олон материал бий. Зотон, тосон гэх мэт уламжлалт материалууд бий. Харин хомоол бол үнэртдэг шинж чанартай. Баас гэдгээс өөр ойлголт юм. Нар, салхи, агаараар дамжаад ариусдаг эд. Бид хомоолтой орон зайн харилцаанд байдаг болохоор үүнийг мэдрүүлэхийг хүссэн. Уул уурхай зонхилж буй өнөөгийн нийгэмд байгаль дэлхий рүү илүүтэй хандах боллоо. Мөн урлаг гэдэг талаас нь шинэ материал оруулж ирэхийг оролдсон юм.
-Таны зургуудыг яаж хүлээж авсан бэ?
-Би тодорхой дурслэлгүй, хавтгай дээр ерөнхий шийдэлтэй, том хэмжээтэй, орон зайн зургууд зурдаг. Хомоолын өөрийнх нь характерийг харуулсан зураг зурдаг.
-Та хомоол нэг л жишээ нь гэж хэлсэн. Өөр ямар хэрэглэгдэхүүн хэрэглэдэг вэ?
-Жишээ нь төмрийн зэв байна. Урвалд ордог атлаа хий хоосон шинж чанартай. Төмөр гэх маш хатуулаг материалыг ус, салхи, нарны хүчээр зэв идээд, алга болгодог шүү дээ. Нэг ёсондоо байгалиас уусган алга болгодог онцлогтой. Мөн үнс, хөө ашигладаг.
-2014 оныг та ямар амжилт бүтээлээр үдэв?
-Сайхан амжилттай үдэж байна. “Олборлолт” гэсэн бие даасан үзэсгэлэнгээ гаргасан. Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбооноос ирэх найман сард болох Венецийн Биенналийн наадамд анх удаа Монгол уран бүтээлчдийг оролцуулахаар ажиллаж байна. Эхний сонгон шалгаруулалт болж, би тэнцсэндээ маш их баяртай байна.
Венецид болдог Биенналын наадам бол өндөр үнэлэмжтэй, олон улсын анхны наадам. Улс орноо төлөөлөх уран бүтээлчид тодорхой шалгуур давсан байх ёстой юм билээ. Саяхан Венец яваад үзэсгэлэнгээ гаргах талбайгаа харчихаад, зохион байгуулагчидтай нь уулзаад ирсэн.
-Танд амжилт хүсье.