Үнэн алдартны шашинтнууд энэ өдрүүдэд Зул сарын баяраа тэмдэглэж байгаа билээ. Энэ баярын үеэр содон үйл явдал болсны нэг нь Балтийн тэнгисийн эрэг дээрх Калининград хотын ойролцоо шуурганы улмаас “нарны чулуу” буюу хув их хэмжээтэй хаягдсан аж.
Долооны өглөөнөөс эхлээд орон нутгийн иргэд “далайн нулимс” ч гэж хэлэгддэг энэ чулууг цуглуулж эхэлсэн байна.
Янтарный тосгонд хувны дэлхийн нөөцийн 95 хувь нь байдаг гэж үздэг. Эдгээр чулуу 50 сая жилийн тэртээгээс бүрдэн тогтсон гэж үздэг бөгөөд шуурганаар голдуу жижигхэн чулуу гарч ирсэн аж. Харин том хэмжээний хув ийм нөхцөлд илрэх нь тун ховор гэнэ.