ОНЫ ОНЦЛОХ КИНО: “BOYHOOD”
“Boyhood”. 2014 оны нэгдүгээр сард дэлгэцнээ гарч эхэлсэн “Boyhood” кино өнгөрч буй оны шилдэг бүтээлээр шалгарчээ. Тус киноны зураг авалт 2002 онд эхэлж, 2013 оны аравдугаар сард дууссан бөгөөд гол дүрд эцэг эх нь салсан нэгэн хүүгийн бага сургуулийн нэгдүгээр ангиас эхлэн коллежид элсэн орж буй хүртэлх амьдралын тухай өгүүлдэг. Мөн түүний өсвөр нас болон эцэг эхийн бага, өсвөр, идэр насны хүүхэдтэйгээ харилцах харилцааны тухай гардаг ажээ. Хүүгийн дүрд нэг ч удаа орлон тоглогч тоглоогүй бөгөөд гэрээ ёсоор багаасаа том болтлоо киноны зураг авалт дуустал тоглосноороо онцлог юм. Тус бүтээлийг шүүмжлэгчид тун өндрөөр үнэлж, 2015 оны Оскарын наадмаас шагнал хүртэх өндөр магадлалтай гэж үзжээ.
“The Grand Budapest Hotel”. Мөн мэргэжилтнүүдээс тун сайн үнэлгээ авсан Уэс Андерсоны бүтээл “The Grand Budapest Hotel” инээдмийн кино өөрийн өнгө аясаар үзэгчдийн сэтгэлийг хэдийнэ татжээ.
“The Lego movie”. Нууцлагдмал үйл явдлаар дүүрэн энэхүү бүтээлийн араас компьютер графикийн аргаар бүтээгдсэн “The Lego movie” хүүхэлдэйн кино орсон бол алдарт жүжигчин Скарлетт Йоханссон, Морган Фрийман нарын тоглосон шинжлэх ухааны уран зөгнөлт “Lucy” киног дурдахгүй байхын аргагүй.
Түүнчлэн шилдэг арван кинонд гэмт хэргийн сэдэвт триллер “Nightcrawler” кино, Кристофер Ноланы уран зөгнөлт “Interstellar” бүтээл, АНУ-ын Үндэсний Аюулгүйн албаны ажилтан асан Эдвард Сноудений тухай өгүүлэх “Citizenfour” кино, “Goodbye to Language”, “Wild Tales”, “Birdman” зэрэг бүтээлүүд оны шилдгээр нэрлэгджээ.
ОНЫ ХӨГЖИМ“: FLAWLESS”
2014 онд эмэгтэй дуучдыг онцолж байна. “Time” сэтгүүл дуучин Бейонсе, Ники Минаж нарын хамтарсан “Flawless” дууг оны шилдгээр тодруулжээ. Харин “Billboard”-ийн жагсаалтад дуучин Игги Азалиа болон Ариана Гранде нарын бүтээлүүд олны хүртээл болсон даруйдаа дээгүүрт бичигдэж чадсан билээ.
Мөн дуучин Тэйлор Свифтийн “Blank Space” дуу “Youtube” сайтад тавигдан, сонсогчдын хүртээл болоод сар гаруйн хугацаа өнгөрсөн ч 230 орчим сая удаа үзсэн бол "Shake It Off” дуу нь ч мөн адил өнгөрсөн намар багагүй амжилттай байлаа. Өнгөрөгч онд дуучин Ники Минаж, Бейонсе, Женниферр Лопез, Игги Азалиа зэрэг дуучин хагас нүцгэн байдлаар хэт задгай видео клип гаргаж байсан нь ч мөн шуугиан тариад амжсан юм.
Түүнчлэн энэ оны “Грэмми”-гийн шагналд нэр дэвшээд буй Sia-гийн"Chandelier" , Меган Трейнорийн “All About That Bass", “Hozier”-ийн “Take Me to Church", Сэм Смитийн “Stay With Me” зэрэг уран бүтээлчдийн дуунуудыг онцлохгүй байхын аргагүй.
ОНЫ ОНЦЛОХ НОМ“: THE PAYING GUESTS”
“The Guardian” сэтгүүл оны шилдэг номоор Английн зохиолч Сара Уотерсийн “The Paying Guests” романыг нэрлэжээ. Тус зохиол нь 1920-иод оны үеийн үйл явдлыг харуулах бөгөөд Дэлхийн нэгдүгээр дайны нийгэм болоод эдийн засагт учруулсан хор уршгийн тухай өгүүлнэ.
Мөн тус сэтгүүл жагсаалтынхаа хоёрдугаарт мэдрэлийн мэс засалч Хенри Маршийн бичсэн “Do No Harm: Stories of Life, Death and Brain Surgery” номыг оруулсан бол Их Британийн зохиолч Эмма Хелигийн шинэхэн роман “Elizabeth Is Missing”-ыг багтаажээ.
Харин Нью-Йорк Таймсаас гаргасан шилдэг арван номын жагсаалтад зохиолч Энтони Доерын Дэлхийн хоёрдугаар дайны Францын эзлэн түрэмгийллийн үеийн тухай өгүүлэх “All the Light We Cannot See”, мөн Женни Оффиллийн нэгэн бүсгүйн гэрлэлт, ээж болсны дараах амьдралын тухай өгүүлэх “Dept. of Speculation”, Лили Кингийн “Euphoria", Акил Шармагийн Энэтхэгээс Квинс рүү цагаачилж буй, тархины хүнд өвчтэй хүүтэй нэгэн гэр бүлийн тухай гардаг “Family life” романууд тус тус багтжээ.
ОНЫ ХАРАМСАЛТАЙ ЯВДАЛ: РОБИН УИЛЛИАМСТАЙ САЛАХ ЁС ХИЙСЭН ЯВДАЛ
Робин Уиллиамс. Өнгөрсөн онд дэлхий нийт хайртай жүжигчин Робин Уиллиамсыг алдсан нь кино урлагийн түүхэнд тохиосон хэмжээлшгүй их гарз хохирол болсон юм. Тэрбээр “Good Will Hunting” киногоороо Оскарын шагнал хүртсэн чадварлаг жүжигчин төдийгүй сайхан сэтгэл, шог хошин зангаараа хүн бүрийн сэтгэлийг татдаг байжээ.
Ширли Темпл. Мөн түүхэнд “Буржгар үст” нэрээ мөнхөлсөн Холливүдийн жүжигчин Ширли Темпл өнгөрөгч оны хоёрдугаар сард 86 насандаа хорвоог орхижээ. Гуравхан насандаа кино ертөнцөд хөл тавьсан түүний хувьд Холливүдийн түүхэнд хамгийн балчир байхдаа Оскарын шагнал хүртсэн жүжигчнээр тодорч байв.
Габриэль Гарсиа Маркес. “100 жилийн ганцаардал” романаар нь бидний илүүтэй мэддэг, утга зохиолын түүхэнд нэрээ мөнхөлсөн Нобелийн шагналт Колумбийн зохиолч Габриэль Гарсиа Маркес уушгины үрэвслийн улмаас 87 насандаа хорвоог орхисон нь дэлхийн сая сая уншигчдыг гунигт автуулсан юм.
Түүнчлэн Израилийн 11 дэх ерөнхий сайд Ариэль Шарон, алдарт загвар зохион бүтээгч Оскар де ла Рента, 81 насандаа таалал төгссөн жүжигчин, телевизийн шоуны хөтлөгч, продюсер Жоан Риверс нарыг дурдахгүй өнгөрч болохгүй.
ОНЫ ОНЦЛОХ СПОРТ: СОЧИГИЙН ОЛИМП
ОХУ-ын Сочи хотноо болсон XXII Өвлийн олимп Google-ийн хайлтын системд хамгийн их хайгдсан спортын үйл явдлын нэг байлаа. Өндөр өртөгтэйгөөр зохион байгуулагдсан тус арга хэмжээнд 88 улс орны 2873 тамирчин оролцсон бөгөөд ОХУ медалийнхаа тоогоор тэргүүлсэн юм.
Түүнчлэн хөлбөмбөгийг шимтэн үздэг хүмүүс төдийгүй энгийн нэгэн сонирхогчийг ч дэлгэцийн өмнө “уяж” чаддаг, дэлхий нийтийг бүтэн дөрвөн жил хүлээлгэсэн Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Бразилийн Рио де Жанейро хотноо зуны аагим халуун цагт бүтэн сар үргэлжиллээ.
Супер Марио хочтой Марио Гётце ялалтын гоол хийснээр Герман улс дөрөв дэх удаагаа Дэлхийн аваргын цом хүртсэн юм. Тэмцээний үеэр Германы баг хагас шигшээд Бразильтай тоглохдоо талбайн эздийг 7:1-ийн харьцаатай буулган авсан нь нэг хэсэгтээ хөгжөөн дэмжигчдийг цочролд оруулж, улмаар хагас шигшээд хамгийн олон гоолын зөрүүтэй тоглолт болсноороо түүхэнд бичигдлээ.
ОНЫ ДЭЛХИЙГ ТҮГШЭЭСЭН ҮЙЛ ЯВДЛУУД
2014 онд 7300 гаруй хүний амь насыг авч одсон Эбола халдварт өвчин дэлхий нийтийг айдаст автууллаа. Баруун Африкт дэгдсэн энэ өвчний халдвар авсан хүний тоо өдгөө 20 мянга шахаж байгаа бөгөөд тэдгээр дунд өвчтөнүүдийг эмчилж, асарч байсан эрүүл мэндийн ажиллагсад ч мөн өвчилж, улмаар 365 нь амиа алдсан харамсалтай тохиолдол гарсан юм.
Мөн өнгөрөгч оны гуравдугаар сард Малайзын иргэний агаарын тээврийн 227 зорчигчтой Куала-Лумпур-Бээжин чиглэлд нисч байсан онгоц ор сураггүй алга болсон нь дэлхий нийтийг цочролд орууллаа. Гэтэл түүнээс гуравхан сарын дараа тус улсын дахин нэг онгоц Украины нутаг дэвсгэр дээр осолдож, 295 хүн амиа алдсан гашуун түүх үлдсэн юм. Мөн Солонгосын хойгт дөрөвдүгээр сард живсэн Севол хөлөг онгоцны ослын улмаас 288 хүн хорвоог орхиж, 16 хүн сураггүй алга болсон бөгөөд тэдний ихэнх нь хүүхдүүд байсан нь зүрх зүсэм харамсалтай хэрэг байв.
Дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа Украин улс, Сирийн хямрал тогтворжоогүйн дээр Иракт үүсээд буй нөхцөл байдал, ISIS алан хядах бүлэглэлийн аймшигтай харгислал хэрээс хэтэрч, нийгмийг хамгийн ихээр түгшээгээд байгаа. “Боко Харам” бүлэглэл Нигерийн дунд сургуулийн охидыг барьцаалсан хэрэг, эмэгтэйчүүд хүүхдүүдийг хулгайлах явдал зогсохгүй үргэлжилсээр.
НИЙГМИЙН СҮЛЖЭЭНИЙ АЯН: “ICE BUCKET CHALLENGE”
Amyotrophic lateral sclerosis (ALS) хэмээх эдгэршгүй хүнд өвчинтэй тэмцэх нийгэмлэг судалгаандаа мөнгө цуглуулахын тулд сонирхолтой аян санаачилжээ. “Ice bucket challenge” буюу мөстэй хүйтэн ус өөр дээрээ асгах энэхүү аянд алдартнуудаас эхлээд энгийн иргэд хүртэл нэгдэж, 2014 оны зун дэлхий нийтийг хамарлаа.
Мөстэй хүйтэн ус асган, тус санд 10 доллар хандивлах, эсвэл үүнээс татгалзаж 100 доллар хандивлах боломжтой бөгөөд Ice bucket challenge-д оролцсон хүн дахин гурван хүнийг уг хандивын аянд уриалан дуудаж, аянд нэгдэж буй хүн 24 цагийн дотор гүйцэтгэх ёстойгоороо онцлог юм.
Жил бүр АНУ-д 5600 хүн энэ өвчнийг тусаж байна гэсэн статистик байгаа бөгөөд өвчний улмаас хүн хөдөлж, ярьж чадахаа больж, улмаар гурваас дөрвөн жилийн дараа амиа алдаж байгаа нь тогтоогджээ. Уг үйл ажиллагааны ачаар тус санд 100 сая гаруй ам.доллар цугласан байна.
ОНЫ ТЕХНОЛОГИЙН БҮТЭЭЛ: IPHONE 6 PLUS
Өнгөрөгч онд Apple компани iPhone утасныхаа зургаа дахь загварыг хоёр янзаар гаргасан бөгөөд iPhone 6 plus нь урьд өмнөх уламжлалаа эвдэж, харьцангуй том хэмжээтэй болсноороо фаблет сонирхогчдын анхаарлыг ихэд татжээ. Мөн тус компани iPad Air2, Apple watch хэмээх бугуйн цагаа гурван янзын төрөл загвартайгаар гаргасан.
Харин төд удалгүй Samsung корпораци Apple-д хариугаа өгч байгаа мэт анхны метал гадаргуутай Samsung Galaxy Alpha загварын утсаа танилцуулаад амжсан. Үүнээс хагас жил гаруйн өмнө Samsung Galaxy S5 утас, түүнтэй хослох Galaxy Gear бугуйн цагаа худалдаанд гаргав.
Түүнчлэн технологи сонирхогчдын таашаалд нийцсэн алсын удирдлагатай, нисдэг камер DJI Phantom 2 Vision+, jawbone up3 фитнес бугуйвч, утсандаа холбож болдог хаалганы The Ring Video Doorbell хонх, камертай төхөөрөмжүүд гарчээ.