Өнөөдрөөс эхлэн гуравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл “Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх” аяныг Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, ЗЦГ, НЭМГ, Дүүргийн ЗДТГ тэргүүтэй байгууллагууд зохион байгуулахаар боллоо.
ДЭМБ-ын судалгаагаар осол гэмтэл, хүчирхийллийн улмаас жил бүр дэлхий дээр 5 сая хүн амь насаа алдаж, 600 сая хүн хөгжлийн бэрхшээлтэй болж байгаа бөгөөд 2020 онд осол гэмтлийн улмаас нас барах хүний тоо 8.4 саяд хүрэх магадлалтай байна. Хүүхэд бүрийг осол гэмтэл, хүчирхийллийн эрсдлээс урьдчилан сэргийлж чадвал өдөрт 2000 гаруй хүүхдийн амь нас, эрүүл мэндийг аврах боломжтой гэсэн тооцоог гаргажээ.
Манай улсад сүүлийн жилүүдэд осол эндэгдлийн тоо эрс нэмэгдэх болж 1990 онд хүн амын нас баралтын тав дахь шалтгаан байсан бол одоо гурав дахь шалтгаан болтлоо өсчээ. Тэр дундаа бага насны хүүхэд ослоор амиа алдах, гэмтэх тохиолдол ихсэж байгаа аж.
Сүүлийн таван жилийн дунджаар хүүхдийн осол гэмтлийн тохиолдлын тэргүүлэх гурван шалтгаанд бүх төрлийн уналтаас үүдэлтэй осол гэмтэл 43.2 хувь, зам тээврийн осол гэмтэл 13.7 хувь, түлэгдэлт 11.8 хувийг тус тус эзэлж байна.
Мөн 2013 оны байдлаар нас барсан зургаан хүний нэг нь осол гэмтлийн шалтгааны улмаас нас барсан байна. Осол гэмтлийн шалтгаант нас баралтыг хэлбэрээр авч үзвэл 19.7 хувь нь зам тээврийн осол, 19.2 хувь нь архины хордлого, 15.7 хувь нь амиа хорлох, 8.5 хувь нь бусдад хорлогдсон, 36.9 хувь нь бусад ослын шалтгаанаар нас барсан байна.
НЭМГ-ын дарга П.Оюунцэцэг: Аяны хүрээнд олон үйл ажиллагааг зохион байгуулна
-Та бүхэн уг аяны хүрээнд ямар ямар арга хэмжээнүүдийг зохион байгуулах вэ?
-“Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх” аяны хүрээнд олон арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөсөн.
Тухайлбайл, дүүргийн эмнэлэг, төвүүдийн эмч мэргэжилтнүүдэд осол гэмтлийн үед үзүүлэх тусламжийн талаар сургалт зохион байгуулах, цаашлаад ЕБС-уудад ослоос урьдчилан сэргийлэх хичээлийн хөтөлбөрийг оруулах талаар санал хүргүүлнэ, сургууль цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдийн асран хамгаалагч нарт зориулсан сургалтыг Нийслэлийн Боловсролын газартай хамтран зохион байгуулах гэх мэт олон ажлыг төлөвлөж байна.
ЗЦГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Энхболд: 2014 онд 50 мянга гаруй согтуу жолооч бүртгэгдсэн
-Аяны хүрээнд танай байгууллагын зүгээс юу хийх вэ?
-Зам тээврийн ослоос шалтгаалж гэмтэх, амиа алдах нь нийт осол гэмтлийн багагүй хувийг эзэлж байна. Тиймээс “Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх” аяны хүрээнд тусгай зорилтот бүлгүүд рүү чиглэсэн хэд хэдэн ажлуудыг бидний зүгээс зохион байгуулахаар боллоо. Сургалт зохион байгуулах, урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгаа хийх, хальтиргаа гулгааг арилгах үүрэг хүлээсэн байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулахаар ажиллана.
-Зам тээврийн ослын дийлэнх шалтгаан юу байдаг вэ?
-Нэгдүгээрт, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас осол аваар гаргадаг.
2013 онд 39 мянган жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэсэн тоо байдаг бол 2014 онд 50 мянга болтлоо өссөн. Үүнээс 158 жолооч, зорчигч ослоор амиа алдаж, мянга гаруй хүн гэмтсэн. Дараагаар нь хальтиргаатай зам дээр хурд хэтрүүлэн явснаас болж осол их гарч байна.
-Танай байгууллагын зүгээс энэ жил ослоос урьдчилан сэргийлэх ямар үйл ажиллагааг түлхүү хийх вэ?
-ЗЦГ-аас энэ онд хүүхдийн аюулгүй байдал болон хамгаалалтын бүсийг зүүж хэвшүүлэх, зөрчсөн тохиолдолд хариуцлагыг өндөр тооцон ажиллахаар болсон. Он гарсаар хоёр хүүхэд зам тээврийн ослоор амиа алдсан. Хамгийн харамсалтай нь хоёулангийнх нь эцэг эх дэргэд нь байсан, хамгаалах боломж байсан. Нэг осол нь хүүхдэдээ хамгаалалтын бүс зүүлгээгүй, мөн хашаандаа ухарч байгаад ой таван сартай хүүхдээ дайрсан хэрэг юм. Тиймээс энэ бүхнээс харахад замын хөдөлгөөнд оролцож байгаа та болон таны хүүхдийн амь насыг цагдаагийн байгууллага болон эрүүл мэндийн байгууллага нэн түрүүнд хамгаалахгүй та өөрөө л хамгаалж чадна гэдгийг санах хэрэгтэй.
ЭМСЯ-аас гаргасан дараах зөвлөмжтэй танилцана уу.
Иргэн хүн та:
- Цас мөсөн дээр хальтирч унахаас болгоомжлох
- Осгож, хөлдөхөөс сэргийлж, дулаан хувцаслах
- Архи дарснаас татгалзах, хэрэглэсэн тохиолдолд хэтрүүлэн хэрэглэхгүй байх
- Ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэхдээ хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг ханган ажиллах
- Жолооч, явган зорчигчид замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах
Гэр бүл, хүүхэд:
- Эцэг эх, асран хамгаалагч нар бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах
- Ахуйн ослоос сэргийлж, хүүхдийн өсч торних аюулгүй орчинг бүрдүүлэх
- Галын болон угаартах аюулаас сэргийлж, угаарын хий алдагдаж байгаа эсэхийг тогтмол шалгах
- Хүүхэдтэйгээ гадуур явахдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар байнга тайлбарлан, таниулж үлгэрлэн үзүүлж байх
- Тээврийн хэрэгслэлээр хүүхдийг авч явахдаа хамгаалах бүс, хүүхдийн зориулалтын суудлыг заавал хэрэглэж хэвших
- Айл, өрх бүр ойр орчмынхоо цас мөсийг цэвэрлэж, аюулгүй орчинг бүрдүүлэх
- Гэр хорооллын айл өрхүүд муу ус , угаадас, үнс тортогоо ил задгай асгаж, хаяхгүй байх
Байгууллага, хамт олон
- Албан байгууллага, бүр орчныхоо цас, мөсийг цэвэрлэж, хальтиргаа гулгаа үүсгэхгүй байх нөхцөл бүрдүүлэх
- Эрүүл аюулгүй орчин бүрдүүлэхийн тулд ойр орчныхоо осол гэмтэл гарч болзошгүй нүх шуудуу, замын анхааруулах тэмдэг байршуулах,
- Байгууллага ажиллагсдынхаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм журмыг мөрдүүлж хяналт тавьж ажиллуулах