Google компани тунгалаг дэлгэц болон камераар тоноглогдсон Google Glass нүдний шилний туршилтын технологийн үйлдвэрлэлийг зогсоож байгаа тухайгаа зарлажээ.
Ийнхүү үйлдвэрлэлээ зогсоох болсон нь үнэ болон хэрэглэгчдийн хувийн мэдээллийг хангах асуудалтай холбоотой гэнэ. Google Glass нүдний шилний бета хувилбар өнгөрсөн оны тавдугаар сард АНУ-ын дэлгүүрүүдэд 1500 ам.доллараар зарагдаж эхэлсэн юм.
Харин нүдний шилэн дээр интернетийг харуулдаг google Glass төхөөрөмжийг анх 2012 онд компанийн бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээн дээр олон нийтэд танилцуулж байв.
Энэ төхөөрөмжийг зураг авах, дүрс бичлэг хийх, авсан зураг материалаа цахим шуудан болон олон нийтийн сүлжээгээр дамжуулан илгээх гэсэн үйлдлүүдэд ашиглах боломжтой.
Мөн төхөөрөмжийг дуу хоолойгоор удирдах боломжтой байдаг юм. Түүнчлэн видеочат хийх, цаг агаарын мэдээ, чиглэл заах зэрэг шаардлагатай мэдээллүүдийг авах боломжтой гэсэн олон онцлог давуу талтай байдаг гэнэ. Бүх мэдээлэл нүдний шилэнд суурилуулсан жижиг тунгалаг дэлгэцэн дээр гардаг юм байна.
Ийнхүү олон боломжийг ганцхан нүдний шилэнд багтаасан ухаалаг төхөөрөмж хэрэглэгчдийн сонирхлыг татаж байсан ч Google компани ухаалаг шилний үйлдвэрлэлээ зогсоохоор болсон тухайгаа мэдэгдлээ. Хэдийгээр төслийг түр хугацаанд зогсоож байгаа гэж компанийн зүгээс мэдэгдсэн ч сайжруулсан хувилбарыг хэзээ танилцуулах талаар одоогоор тов гараагүй байна.
Энд дуулгахад энэ төрлийн төслийг өөр хэд хэдэн компаниуд хэрэгжүүлсэн ч одоогоор хэн нь ч хэрэглэгчдийг байлдан дагуулж чадаагүй байгаа юм.
Эх сурвалж: BBC