СТА жүжигчин Ундармаагийн найруулсан “Тютю” уран сайхны киноны нээлт болоод удаагүй байгаа.
Энэ киноны дүрүүдэд Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан болон О.Гэрэлсүх, Г.Золбоот, Амбий буюу Ц.Батхуяг, Д.Бямбацогт нар тогложээ.
Харин гол дүрийг ОХУ-ын театр академи жүжигчний оюутан М.Цэрэндолгор бүтээжээ. Киноны хөгжмийг “Никитон”-ы Баачка бичиж, дууны найруулагчаар Томоо ажилласан байна.
Киноны нээлтийн үйл ажиллагааны дараах хүлээн авалтаас хийсэн фото сурвалжлагыг танд хүргэж байна.
Сонирхуулахад, “Тютю” нь 19-р зууны үед үүссэн балетийн бүжгийн үеэр өмсдөг дэрвэгэр хормойг илэрхийлдэг. Мэргэжлийн шүүгч нар, балетчидын техник чадвар, хөлийн хөдөлгөөнийг ажиглах шаардлагатай болсноор тютю үүссэн түүхтэй. Шинэ загварын өвдгөөр татсан 16 давхаргатай урт тютю нь “Хунт нуур”, “Нойрсож буй гүнж”, “Жизель” зэрэг маш өндөр техник шаардсан бүжгүүдэд ашиглагддаг ажээ.