Украины нөхцөл байдлыг дордохоос сэргийлэхийн тулд НҮБ ямар ч үнэ цэнээр хүчин чармайлт гаргахад бэлэн байгаагаа мэдэгдлээ.
Энэ тухай НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн хэлсэн байна. Тэрбээр Донецк хотын нисэх буудалд болсон зэвсэгт мөргөлдөөнд тун ихээр санаа зовниж байгаагаа илэрхийлжээ.
"Олон хүний амь нас эрстэж, энгийн иргэд зовж зүдэрч байна. Ямар ч үнэ цэнээр хамаагүй цаашид нөхцөл байдал муудахаас зайлсхийх хэрэгтэй. Байдлыг тогтворжуулж, Украины газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хангах, энх тайван тогтоох тууштай үйл ажиллагаа явуулахын тулд НҮБ бүхий л хүч чадлаа дайчлах болно” гэжээ.
Бан Ги Мүн Минскийн протоколын хүрээнд талуудыг өөрсдийн хүлээн авсан хариуцлагаа ухамсарлаж, үүргээ гүйцэтгэхийг уриалсан байна. Түүний хэлснээр эхний алхам нь “цэргийн ажиллагаагаа цаг алдалгүй бүрэн зогсоох” ёстой гэжээ.
Украины Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Донецкийн нисэх буудалд томоохон хэмжээний цэргийн ажиллагаа болсныг албан ёсоор нотолсон байна.
Нэгдүгээр сарын 16 буюу өнгөрөгч баасан гаригт Донецкийн нисэх буудалд болсон мөргөлдөөний улмаас Украины нөхцөл байдлыг сайжруулах Минскийн хэлэлцээр цуцлагджээ.
Украины нөхцөл байдал хурцдаж буй энэ асуудлыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл нэгдүгээр сарын 21-ний өдөр хэлэлцэхээр төлөвлөж байна.
Эх сурвалж: Итар-Тасс