“Шийдлийн Засгийн газар” хэмээх сүржин нэртэй Ч.Сайханбилэгийн толгойлсон танхим хямралын үед авч хэрэгжүүлж болохоор зарим асуудлыг зоригтойгоор дэвшүүлэн гарч ирсэн.
Харамсалтай нь түүнийг тал талаас нь дайрч давшилсаар буулгаж авлаа. Монголчууд бид улстөрийн авилгал, халамж тэтгэмжинд дэндүү хайртай улс бөгөөд “улс орноо хямралаас гаргах ч яамай, би л хэдэн цаас өвөртөлж байвал барав” гэсэн сэтгэлгээтэй улс гэдгээ батлан харуулав аа.
Тэр дундаа боломжийн амьдралтай, бусдыгаа уриалахад ч давгүй хэмнэлт гаргачихаар УИХ-ын гишүүдээс ч “тэр халамжаасаа татгалзаж хэмнэе” гэдэг үг гарсангүй. Улсаа өнөөдрийн байдалд хүргээд буй эрхэм улстөрчид ч ийнхүү гараа хумхин, арчаагүй царайлав аа.
МАН-ын гишүүд унааны зардлаасаа татгалзах тун ч нааштай санал гаргасан ч АН-ынхан түүнийг дэмжсэнгүй. Сонгуулиар бол нэгэнтэйгээ ам уралдаад л ард түмэнд мөнгө амладаг улс даа.
УИХ-ын гишүүд том тарган жийп машин, түүний шатахуун, гар утасны зардал, хүүхдүүдийнхээ 20 мянгаас татгалзахад л бас овоо мөнгө хэмнэгдэх байв. МАН-ын гишүүд унааны зардлаасаа татгалзах тун ч нааштай санал гаргасан ч АН-ынхан түүнийг дэмжсэнгүй. Сонгуулиар бол нэгэнтэйгээ ам уралдаад л ард түмэнд мөнгө амладаг улс даа.
Оюутны 70 мянгыг хасчихаж чаддаггүй нь хөөрхийлөлтэй
Оюутны 70 мянгын босгыг нэмсэн нь авууштай. Гэвч яг л адилхан нөхцөлд буй сурагчид огт мөнгө авдаггүй биз дээ. Тэдэнд бүр ажил хийх ч боломж байхгүй. Тэр ч бүү хэл цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолны мөнгөний 50 хувийг хүртэл эцэг, эх нь гаргахаар болсон. Гэтэл оюутнууд л 70 мянгаа авсаар, зуу зуун тэрбум төгрөгийг жил бүр цацсаар... Аргагүй юм даа, оюутны 70 мянга бол тэд сонгууль өгдөг болохоор нь өгч буй улстөрийн хахууль юм. Хэрвээ Ч.Сайханбилэгийн засгийн газар энэ 70 мянгыг бүрэн хассан бол БСШУ-ы сайд Л.Гантөмөр, Ч.Сайханбилэг, цаашлаад АН дараагийн сонгуульд бүдэрч мэднэ. Тиймээс л тэд энэ алхмыг хийж чадсангүй.
Улстөрд өөрийгөө золиосонд бүрэн гаргаж чадах, зоригтой хүмүүс л хэрэгтэй. Тэд л улстөрийн элдэв хахууль, тэтгэмж, халамжийн “тэнэг” бодлогоос “ухаалаг” алхам руу шилжих зоримог алхмыг хийх учиртай. Харин тэр зоригтнууд ойрын үедээ лав мэндлэхгүй бололтой.
Хүүхдийн 20 мянга зарим өрхөд зүгээр ИНЭЭДЭМ
Өнгөрөгч 2014 онд 994159 хүүхэд 238,4 тэрбум төгрөгийг авчээ. Ч.Сайханбилэг өрхүүдийн амьжиргааны түвшинг 20-д хувааж, дээд түвшний таван ангилалд багтах өрхөд хүүхдийн 20 мянгыг өгөхгүй байх санаачлагыг дэвшүүлсэн юм.
Эцэг эхчүүдийн дийлэнх нь орон сууцнаас эхлээд бүх төрлийн зээлтэй байгаа энэ үед үр хүүхдэдээ үлдээх цорын ганц “өв хөрөнгө” нь энэхүү 20 мянга болж буй айл олон. Хадгаламжинд хийж чадалгүй сар бүрт нь оочерлон авч хоол хүнсэндээ зарцуулдаг нь ч цөөнгүй.
Гэхдээ энэ 20 мянга зүгээр л инээдэм санагдах гэр бүлүүд ч бий. Тийм өрх айлууд яагаад хүүхдийн мөнгөнөөсөө татгалзаж болохгүй гэж. Гэвч монголын толгой баячууд болон, монголыг авч явж буй гэх ам дамжсан ярианд дурьдагддаг 200 гэр бүл гээд хэнээс нь ч “миний хүүхдэд өгч буй энэ 20 мянгаа хэрэгтэй зүйлд нь зарцуул” гэж хэлэх иргэний зориг гарсангүй.
Гэхдээ энэ 20 мянга зүгээр л инээдэм санагдах гэр бүлүүд ч бий. Тийм өрх айлууд яагаад хүүхдийн мөнгөнөөсөө татгалзаж болохгүй гэж
Хүүхдүүд нь 18 нас хүрчихсэн бол ээжийгээ бусдын царай бүү харуул
Алдарт эхийн одонтой эхчүүдийн бага хүүхэд нь 18 нас хүрсэн бол одонгийн тэтгэмжийн мөнгийг хасах талаар Ч.Сайханбилэг дурьдсан. Гэвч АН-ын нөхөд нь түүнд “битгий нам баалах гээд бай” гэсэн сануулгыг өгсөн нь лавтай. 2015 он бол сонгуулийн өмнөх жил. Энэ жилээс л эрх баригчид ухаалаг гэхээсээ илүүтэй, бусдад таалагдах гэсэн үзэл баримтлалтай ажиллах болно.
Уг нь бол дээрх шийдвэр зөв юм. Ээж чинь чамайг гарыг чинь ганзаганд, хөлийг чинь дөрөөнд хүргэсэн бол одоо чи ээжийгээ энд тэнд оочерлуулаад, бусдыг царайчлуулаад байлгалгүй хөлийг нь хучиж, ачийг нь хариулах цаг болсон. Эх хүн таньд олон хүүхэд төрүүлж өсгөсөн ачийг тань үнэлсэн Алдарт эхийн одон байна. Үүнээс илүүтэй таны үр хүүхдүүд байна.
Үйлдвэрчний эвлэл тэмцсээр цалин нэмүүлэхээр болов
Ч.Сайханбилэгийн шийдвэрүүдийг шантаажлагчидын нэг нь Үйлдвэрчний эвлэл байлаа. Уг нь бол төрийн албан хаагчдын тоог цомхотгохоос аргагүй, гэвч цомхотгол хийлгүйгээр цалинг нь нэмэхгүй нэг жил болохоор Засгийн газар ярьж байлаа. Гэвч Үйлдвэрчний эвлэлийнхэн жагсаж цуглан цалингаа нэмүүлэхээр болсон. Ингээд төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэх 103 тэрбумыг 2015 оны төсвийн тодотголд тусган УИХ-аар шийдвэрлүүлэхээр боллоо.
Ийнхүү Монголчууд бид өөрсдөө л авах дуртай ард түмэн гэдгээ батлан харууллаа. Хямралд өртөж, өрөнд баригдаад буй энэ цаг үе бол Монголчууд биднийг эх орондоо хэр хайртайг шалгах тийм л үе ажээ. Нэгэнтэйгээ барьцаж, эргэж хурган түүх ярих дуртай бид харин хэрхэн даван туулах бол.