Барселона клубын бүх цаг үеийн шилдгүүдийн нэг Карлес Пуйоль Сафоркада. Тэрээр карьерынхаа туршид ганцхан Барселона клубын төлөө хүчин зүтгэсэн бөгөөд клубынхээ хамт хөлбөмбөгчин хүний авч болох бүх цом, шагналыг авч чадсан юм.
2014 оны зун Карлес Пуйоль их спортоосоо зодог тайлсан хэдий ч тус оны есдүгээр сард Барселона клубын спортын албаны туслах захирлын албан тушаалд богино хугацаанд ажиллаад амжсан.
Нэгэнтээ Карлес Пуйоль өөрийнхөө талаар “Надад Ромариогийнх шиг техник, Марк Овермарсын хурд эсвэл Патрик Клюйвертийнх шиг хүч байхгүй ээ. Гэхдээ би бусдаас илүү хөдөлмөрлөдөг. Би ухаантан сурагч биш ээ. Гэхдээ би шалгалтаа онц өгөхийн тулд эцсээ хүртэл тэмцдэг, тийм л сурагч” гэж хэлж байсан удаатай.