Монголын Үндэсний Олимпийн хорооны Ерөнхийлөгч Д.Загдсүрэнг Спортын холбоодын төлөөлөл огцрохыг шаардсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Монголын чөлөөт бөхийн Холбооны Ерөнхийлөгч Асашёорюү Д.Дагвадорж тэргүүтэй спортын холбоод өнөөдөр дахин мэдэгдэл хийж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан нээлттэй ил захидал хүргэжээ.
Уг захидалд үе үеийн Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажилладаг МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн нь 2001 оноос өнөөдрийг хүртэл тус байгууллагыг удирдаж байгаа бөгөөд 2012 онд дахин сонгогдож 2016 он хүртэл МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр ажиллах болоод байгааг эрс шүүмжилж, шүүхээс ял шийтгэгдсэн байдал нь Олон улсын Олимпийн Харти, Олон улсын Олимпийн хорооны ёс зүйн дүрмийг ноцтой зөрчиж байна гэж бичжээ.
Д.Загдсүрэн нь 2014 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр шүүхээс “Албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, гурван жилийн хугацаагаар хорих” ялаар шийтгэгдэж, улмаар 2009 оны “Өршөөлийн тухай хууль”-д хамрагдан ялыг биеэр эдлэхээс чөлөөлөгджээ.
Спортын холбоодын төлөөлөл түүнийг цаашид МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр ажиллах ёсзүйн эрхгүй гэж үзэж, огцрохыг шаардсан ч Д.Загдсүрэн болон түүний тойрон хүрээлэгчид үл хайхарсан тул Олон улсын Олимпийн хороонд энэ асуудлыг албан ёсоор тавихаар шийдвэрлэжээ.
МҮОХ-ны удирдлагуудад огт ёс зүй байхгүй, ОУОХ-ноос ирүүлдэг төрөл бүрийн санхүүжилт, Азийн олимпийн зөвлөл, дотоод, гадаадын компани, байгууллагуудын дэмжлэг болоод тэдгээрийн санхүүжилтийг хэрхэн ямар зорилгоор зарцуулагддаг нь тодорхойгүй, удирдлагууд нь байнга гадаад руу томилолтоор явдаг гэх мэтчилэн тоолж баршгүй олон хуйвалдааны “үүр уурхай” болоод байгааг онцолжээ.
Энэ нөхцөл байдлаас шалтгаалж Монгол Улс Олон улсын олимпийн хорооны гишүүнчлэлээ хасуулах эрсдэлд ороод байгаа ба улмаар Монголын тамирчид олон улсын уралдаан тэмцээнд оролцох эрхгүй болох магадлалтай юм байна.
Д.Загдсүрэн тэргүүтэй хэсэг бүлэг хүмүүс Монголын тамирчдын олимпийн наадамд гаргасан амжилт болгоныг олимпийн хороотой хамаатуулж, өөрсдөө онцгой үүрэг үүрсэн мэтээр сурталчилдаг нь бусдын хөдөлмөрийн үр дүнг ашиглах гэсэн явуургүй үйлдэл гэжээ.
Иймд Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос Д.Загдсүрэнг спортын зөвлөхөөр ажиллах нь ёс зүйд нийцэхгүй байгаагийн учрыг онцгойлон авч үзэж, олон улсын болон өөрийн улсын хууль дүрмийн дагуу шударгаар шийдвэрлэж өгөхийг хүсчээ.