Таны чихэвч сугараад байна уу? Эсвэл утас нь орооцолдоод хэцүү байна уу? Том чихэвчид дургүй юу? Тэгвэл яг танд зориулсан/шууд утгаараа шүү/ чихэвчийг бүтээжээ.
Яг нэг загвартай олон сая чихэвч үйлдвэрлэхийн оронд хүн тус бүрт зориулсан чихэвч үйлдвэрлэх нь хэрэглэгчдээ бодсон хэрэг.
OwnPhones гэх энэхүү чихэвч нь таны чихний хонхорт яг таарах бөгөөд дэвшилтэт технологид суурилжээ. Өнөөдөр үйлдвэрлэлийн салбарт томоохон орон зайг эзлэх болсон гурван хэмжээст технологийн ачаар хүн тус бүрт зориулсан чихэвч бүтээж байна.
Үндсэн дөрвөн төрлийн загвартай энэхүү чихэвч ямар ч утасгүй бөгөөд Bluetooth ашиглан өөрийнхөө утас, хөгжимтэй холбон сонсох юм. Хамгийн гол нь орчны чимээ тусгаарлах горимтой бөгөөд та үүнийг нь хүссэнээр тохируулж болох аж.
Энэхүү чихэвчийн санааг олсон, OwnPhones-ийн гүйцэтгэх захирал Итамар Жобани “Бид үйлдвэрлэлийн салбарын шинэ загварыг бүтээж байна. Яг нэг загвартай олон сая чихэвч үйлдвэрлэхийн оронд хүн тус бүрт зориулсан чихэвч үйлдвэрлэх нь хэрэглэгчдээ бодсон хэрэг. Хүний чих гэдэг яг л хурууны хээтэй адил дахин давтагдашгүй зүйл. Тиймээс л бид зөвхөн таны чихэнд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна” гэжээ.