Монгол Улсын эдийн засаг хямралтай байгаа үед буюу өчигдөр /01.20/ Монголын парламент Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ хэмээн Синьхуа агентлаг мэдээллээ.
Тус мэдээнд “УИХ-ын өчигдрийн хуралдаанд Монгол Улсын гадаад өр 2.36 тэрбум ам.доллар гэж мэдээлсэн бөгөөд гадаад өрийн хэмжээ ДНБ-ий 40 хувь гэж заасныг 58.3 хувь болгон баталжээ.
Дэлхийн зах зээлд ашигт малтмалын экспортын бүтээглдэхүүн болох түүхий эдийн үнэ буурсны улмаас Монгол Улсын гадаад валютын нөөц багасан, долларын ханш өсөж байгаа юм.
Монгол улсын экспортын 90 гаруй хувь нь нүүрс, зэс, алт зэрэг ашигт малтмалаас бүрддэг.
Харин шинжээчид Монгол Улсын Засгийн газар дахин зээл авахгүй бол 2017 оны дөрөвдүгээр сар гэхэд дампуурна хэмээн таамаглаж байна” гэжээ.
Тэгэхээр гадны зарим шинжээч Монголын эдийн засаг гадны зээл тусламжгүйгээр хоёр жил л тэснэ гэж тооцоолж байгаа бололтой. Гэхдээ дээрх мэдээнд чухам ямар байгууллагын хэн гэдэг шинжээчийн дүгнэлт болохыг заагаагүй байгаа юм. Мөн аливаа улсын дампуурлыг зөвхөн мэргэжлийн байгууллага л албан ёсоор зарладгийг дурдах хэрэгтэй.
Эх сурвалж: Xinhuanet.com