АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама улс орныхоо нөхцөл байдлын талаар Конгресст жил болгон тавьдаг илтгэлдээ тус улсын эдийн засаг өсөж, Ирак болон Афганистан дахь дайн төгслөө гэж мэдэгджээ.
Украин дахь нөхцөл байдлын талаар
Тэрбээр “манай улс бат бөх оршин тогтнож байна” гээд Украины салан тусгаарлагчдыг дэмжиж, Оросоос тусгаарласан Крымийн асуудлыг жишээ болгон засаг захиргааныхаа улс төрийн гадаад бодлогод үзүүлсэн амжилтыг дурджээ.
“Бид том гүрнүүд жижиг улс орныг айлгах ёсгүй гэсэн зарчмыг баримталж, Оросын түрэмгийллийн эсрэг зогсох болно. Украины ардчлалыг дэмжиж, НАТО-гийн холбоотнууддаа туслах болно” гэжээ.
“Өнгөрсөн онд бид холбоотнуудын хамт хориг арга хэмжээ авах хүнд ажилтай нүүр тулсан. Тухайн үед зарим нь ноён Путины түрэмгий байдал нь стратеги болон сүр хүчээ харуулах чадварлаг үзүүлбэр гэж ярьж байлаа. Гэвч өнөөдөр Америк өөрийн холбоотон улсуудын хамт хүчтэй, нэгдмэл хэвээр байна. Харин Орос тусгаарлаж, эдийн засаг нь сүйрлийн ирмэгт хүрчээ” гэв.
Кубын эсрэг хоригоо цуцална
АНУ-ын Конгресс энэ жилдээ багтаан Кубын эсрэг авсан хориг арга хэмжээгээ цуцлах болно хэмээн Барак Обама мэдэгджээ. Түүний ярьснаар Вашингтон болон Гаванагийн хооронд хийсэн харилцаагаа тогтворжуулах тухай хэлэлцээр үл итгэлцэх байдалд цэг тавина гэж найдаж байна гэв.
Конгресс Ираны эсрэг хоригоо чангатгавал Обама эсрэг хориг тавина
Иран улстай байгуулах цөмийн материал ашиглах тухай гэрээ асуулт хэвээр үлдэж байна.
Тэрбээр Америкийн дипломат харилцаанд гаргаж буй хүч чармайлт талаар болох эсрдэлтэй тул Конгрессийг Ираны эсрэг тавих хориг арга хэмжээнд хүлээцтэй хандах хэрэгтэй гэжээ. “Энэ бол утгагүй хэрэг. Тийм учраас энэ асуудалд дэвшилт гарж байхад унагаах эрсдэлд оруулах ямар ч хориг арга хэмжээний тухай хуулийн төслийг би хориглох болно” гэжээ.
Исламын улстай тэмцэх нь
Ерөнхийлөгчийн хэлснээр АНУ алан хядагчдын халдлагад өртсөн улс орнуудын иргэдтэй эв нэгдэлтэй байх болно. Пакистан ч бай, Францын нийслэл ч бай адилхан. “Намайг төрийн эрх барьж эхэлсний дараа бидэнд болон манай холбоотнуудад шууд аюул учруулж байсан алан хядагчдыг устгаж байсан шигээ бид алан хядагчдыг ангуучилж, тэдний сүлжээг устгах болно” гэжээ.
Тагнуулын үйл ажиллагааны талаар
Тагнуулын албадууд болон хүний эрхийг хамгаалагчид хамтран ажиллахдаа улсын аюулгүй байдлыг хангахад хор учруулахгүй байх хэрэгтэй. Түүнчлэн нээлттэй, цэвэр тунгалаг байхад анхаарч ажиллах ёстой хэмээн Цагаан Ордны тэргүүн хэллээ.
Цагаан ордны тэргүүн иргэдийг ажигладаг асуудлаар хэлэлцээр хийхээс татгалзахгүй байгаагаа онцолсон байна. Миний амласнаар манай тагнуулын байгууллагууд хүний эрх хамгаалагчидтай хамтран хувийн амьдралын халдашгүй байдлыг хангахад сайтар ажиллаж, илүү нээлттэй байх хэрэгтэй гэв.
Афганистан дахь тусгай ажиллагаа дууссан
Афганистан болон Иракт өнөөдрийн байдлаар Америкийн 15 мянган цэрэг байгаа аж. Энэ тухай ерөнхийлөгч Барак Обама мэдэгдээд “бидний Афганистанд хийсэн цэргийн тусгай ажиллагаа дууссан” гэдгийг онцолжээ. “Зургаан жилийн өмнө Ирак болон Афганистанд ”бараг 180 мянган америк цэрэг байрлаж байсан бөгөөд энэ тоо 15 мянга болсон” гэв.
Эбола вирустэй тэмцэх нь
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Конгресст хэлсэн үгэндээ Эбола вирустэй тэмцэх явдалд Цагаан ордны хүчин чармайлтыг дэмжин ажилласан улс төрчдөд талархснаа илэрхийлж ирээдүйд гарч болзошгүй бусад төрлийн өвчний вирустэй тэмцэхэд идэвхтэй ажиллахыг уриалсан байна.
"Баруун Африкт манай цэргүүд, эрдэмтэд болон сувилагч нар болон эрүүл мэндийн салбарын ажилтнууд Эболаг ялж, олон хүний амьдралыг аварч, өвчний тархалтыг зогсоож байна. Би тэдний ажлыг дэмжиж буй Конгрессоор маш их бахархаж бас талархаж байна” гэжээ.
Эрүүл мэндийн салбар, эдийн засаг, цагаачлалд хийх шинэчлэл
Өнгөрсөн оны сонгуульд АНУ-ын Сенат болон төлөөлөгчдийн танхимд Бүгд найрамдахчууд олонхийн суудал авсан бөгөөд тэд ерөнхийлөгч Барак Обамагийн Ардчилсан намынхны улс төрийн бодлогын эсрэг зогсож, татварыг нэмэгдүүлэх байр суурьтай байсан юм.
Мөн түүний эрүүл мэндийн даатгалын системд оруулах санхүүжилт болон хууль бус цагаачдад өршөөл үзүүлэх тухай улс төрийн бодлогыг Бүгд найрамдахчууд татан буулгахаас Обама сэргийлж чадсан тухайгаа дурджээ.
Эх сурвалж. ВВС, CNN