Энэ жилийн Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт хэд хэдэн үзүүлэлтээрээ дээд амжилт тогтоов. Тодруулбал энэ жил
- 140 гаруй орны томоохон бизнес эрхэлдэг 1500 гаруй удирдагч,
- 40 гаруй орны төрийн болон засгийн газрын тэргүүн,
- Засгийн газрын 300 гишүүн,
- 14 Нобелийн шагналтан оролцох юм байна.
Давост оролцож буй хүмүүсийн долоон хувь нь эмэгтэйчүүд аж. Эдгээрийн дундаас БНХАУ, Хойд Америк, Төв болон Зүүн Европын орнуудаас оролцогч эмэгтэйчүүд 20 хувийг нь бүрдүүлж байгаа юм.
Латин Америк, Африк болон Баруун Европоос оролцогч эмэгтэйчүүд 15-20 хувийн хооронд хэлбэлзэж байна. Түүнчлэн Ази, Номхон далайн орнууд (Хятадыг эс тооцвол), Өмнөд Ази, ОХУ-ын оролцогч эмэгтэйчүүд 10-15 хувийг тус тус бүрдүүлж байгаа аж.
Харин “Давос 2015” оролцогчдын дундаж наслалт эрэгтэйчүүдэд 53, эмэгтэйчүүдэд 48 байна гэсэн сонирхолтой тооцоо гарчээ.
Сонирхуулахад хамгийн залуу оролцогч Төв Африкаас ирсэн, эрүүл мэндийн чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг “Gifted Mom” компанийг үүсгэн байгуулагч, 22 настай Alain Nteff. Хамгийн хөгшин оролцогч нь Израилийн экс Ерөнхийлөгч, 91 настай Шимон Перес юм.
Энэ удаагийн форумд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Ерөнхий сайд Дмитрий Медведев нар оролцохгүй нь олны анхаарлыг татаж байгаа юм.
Эх сурвалж: weforum.org