Хэрвээ таны утас ус руу унасан бол эвдрэх өндөр магадлалтай болдог. Та хүнтэй холбоо барих боломжгүй болж, утсан дээрх холбоо барих хэрэгтэй дугаарууд, зураг болон бичлэгүүд устана гээд та төсөөлдөө.
Гэхдээ санаа зовох хэрэггүй. Утсаа санаандгүй норгосон бол танд яаралтай авах арга хэмжээний талаар зөвлөгөө өгч байна. Хүн бүр мэддэг хэдий ч зарим зүйлийг орхигдуулдаг тул та энэхүү зөвлөгөөг тогтоогоод авахад илүүдэхгүй.
Мэргэжилтнүүд ус бол таны гар утасны хамгийн гол дайсан гэдэг. Тэд норсон утсыг зассанаас сольсон нь дээр гэж зөвлөдөг ч ядаж тодорхой хугацаанд ажиллах хугацааг нь уртасгах боломжтой юм байна. Гэхдээ утсаа усанд унагаачихвал өмнөх шигээ ажиллах нь юу л бол. Чийгний хамгаалалтай ч ажиллах хугацаа нь богиносдог байна.
Хэрвээ танд утсаа байнга норгочих гээд байгаа юм шиг санагдвал аюулгүй байдлыг нь хангахын тулд чийгнээс хамгаалсан гэр хийж болно. Мөн интернетээр захиалах боломжтой Liquipel хэмээх утас, таблет, ipod, чихэвчинд ус нэвтрэхээс сэргийлдэг тусгай хамгаалалт хэрэглэж болно.
Та утсаа юугаар ч хамгаалаагүй тохиолдолд төхөөрөмжийг тань “аврах” хэд хэдэн зөвлөгөө хүргэе.
Энэхүү зөвлөгөө нь таблет болон гар утсанд тохиромжтой. Харин харьцангуй том төхөөрөмжид төдийлөн нөлөө үзүүлэхгүй л болов уу.
1) Ус, чийгнээс яаралтай холдуул
Утсаа ус руу унагаах эсвэл бороонд норгосон бол яаралтай чийгтэй газраас холдуулж, гарт ойрхон алчуур, салфеткаар арчаарай.
2) Асааж болохгүй
Норгочхоод ажиллаж байгаа эсэхийг нь шалгаж асаах гэж битгий яараарай. Усанд норгосны дараа асаах гэж оролдох нь хамгийн буруу алхам юм. Үүний үр дүнд богино холбоо үүсэж, дахин сэргэх боломжгүй болтол нь эвдэж болзошгүй. Тиймээс байгаагаар нь үлдээ. Харин асаалттай байвал шууд унтраагаарай.
3) Карт болон зайг нь салгаарай
Богино холбоос үүсэх боломжгүй болгохын тулд нэн яаралтай зайг нь салгаарай. Зайг нь салгасны дараа төхөөрөмжийн дотор талыг салфеткаар болгоомжтой арчиж, хатааж болно. Зарим төхөөрөмжний зайг нь салгах боломжгүй тохиолдолд унтраахад л хангалттай. Мөн сим карт болон мемори картаа салгана уу.
4) Боломжоороо сайн хатаа
Боломж бололцоогоороо утсаа сайтар хатаагаарай. Утсаа бага зэрэг хөнгөхөн сэгсэрч, болгоомжтой үлээж, эсвэл тоос сорогчны тусламжтай усыг нь сорж болно.
5) Будаанд хий
Гар утсаа хуурай саванд хийж, дээр нь цагаан будаа асгаарай. Таглаад хуурай, нарны туяа тусах газар тавина уу. 24 цагийн дараа утсаа гарган асааж үзэж болно. Будаа нь өөртөө чийг шингээж авдаг бөгөөд энэ аргаар хатааж болдгийг хүн бүр мэддэг ч шаардлагатай үед мартчихдаг байна. Мөн муур тэжээдэг бол муурны зориулалтын элсийг утасныхаа чийгийг хатаахад ашиглаж болно.
6) Тодорхой хугацаанд нар тусах газар тавь
Будаа байхгүй бол нарны шууд тусгалтай газар тодорхой хугацаанд тавьж хатааж болно. Гэхдээ удааж болохгүй. Учир нь тухайн төхөөрөмж наранд хэт халснаар дэлгэцийг гэмтээх аюултай. Харин үүнээс сэргийлэхийн тулд сэнс болон үс хатаагч мөн ашиглаж болно.
7) Силикагель ашигла
Шинэ гутал, хувцасны хайрцаг савлагаанд дагалдаж ирдэг, ус чийгнээс хамгаалагч силикагелийг төхөөрөмжнийхөө чийгийг шингээж авах зорилгоор ашиглаж болно.
Хэрвээ та дээрх аргуудыг хэрэглэж, утсаа сайтар хатсан гэдэгт итгэлтэй байвал асаагаад үзээрэй. Төхөөрөмж тань ажиллаж ч болно, эсвэл ажиллахгүй ч байж болно. Бүх зүйл хэр хэмжээнд норсон, төхөөрөмжний ямар эд ангиуд чийгэнд автсан гэдгээс хамаарах болно.
Эх сурвалж: ВВС