Өдөр бүр хэдэн мянгаараа шинэ аппликейшн төрөн гардаг. Тэр бүрийг хайж, аль нь хэрэгтэй болохыг татаж авч туршина гэвэл утгагүй хэрэг болно. Тиймээс бид та бүхэнд өнгөрсөн сард гарсан хамгийн хэрэгтэй, сонирхолтой найман аппликейшнийг онцолж байна.
Хэрвээ танд Dots, 2048, Tetris зэрэг тоглоомууд таалагддаг бол Bloks таалагдах болно
Энэ тоглоом нь дээр дурдсан донтуулагчидтай ижил төрлийнх бөгөөд та ижил өнгийн дөрвөн ширхэг дөрвөлжнийг нэг эгнээнд оруулах ёстой.
Татах: iOS/Үнэгүй/
Минутад 100 үгтэй мессеж бичмээр байна уу?
Nintype гэх энэхүү keyboard дэлгэцэн дээрээ хуруугаа чирч болон давхар товшиж бичих боломж олгох аж. Ингэснээр та илүү хурдан бичнэ. Түүнчлэн emoji, цэг тэмдэг гээд хэрэгтэй бүхэн бий.
Татах: iOS/4,99$/
Siri-гийн ухаалаг дүү
Siri, Ethan, Cha-Cha зэрэг ухаалаг утасны туслагч программуудын адил энэ аппликейшн таны асуултад хариулна. Гэхдээ асуултын хариуг алгоритм биш жинхэнэ хүн хариулдаг учир одоогийн байдлаар илүү үр дүнтэй аж. Яг ямар нэртэй аппликейшн гарах нь одоогоор тодорхойгүй байгаа ч та дотнын найзаасаа хэрэгтэй зүйлсээ асуудаг шиг үүнээс асууж болох юм.
Одоогоор татаж болохгүй учир ЭНЭ холбоосоор орж нэрээ бүртгүүлээрэй.
Гар утасны гайхалтай сканер
Evernote-ийн Scannable гэх энэ аппликейшн цаасан дээрх бичвэр, хүний нэрийн хуудас зэргийг дижитал хувилбарт шилжүүлэх юм. Хамгийн гол нь хурдтай, үр дүнтэй. Түүнчлэн хүмүүсийн нэрийн хуудсыг сканердсаны дараа LinkedIn дээрх тухайн хүний мэдээлэл, зураг зэргийг харуулах бөгөөд утасны жагсаалтад нэмэх аж.
Татах: iOS/Үнэгүй/
iPad-аа дэлгэц болгож ашиглаарай
iPad төхөөрөмжөө илүү олон төрлөөр ашигламаар байна уу? Тэгвэл Duet гэх аппликейшн танд тусална. Аппликейшнийг суулгасны дараа таны Mac арай жижиг нэмэлт дэлгэцтэй болох юм. Хамгийн гол нь Wi-fi-аар биш цэнэглэгч утсаар холбосны дараа ажиллах учир ганц доль ч гацахгүй. Зөвхөн iPad гэлтгүй iPhone дээр ч ажиллах юм байна.
Татах: iOS/14,99$/
Breaking Bad үзэх дуртай юу?
Америкийн телевизийн алдарт цувралд гол дүр бүтээсэн жүжигчин Аарон Полын хоолойг ашиглаж найз нөхөд рүүгээ зурвас илгээх сонирхолтой биш гэж үү? Yo аппликйешнтэй адил зарчмаар ажиллах YB гэх энэ аппликейшнийг бүтээгчид Аароны жинхэнэ хоолойг ашиглажээ.
Татах: iOS/Үнэгүй/
Хөгжмийн хорхойтнуудад
Player гэх аппликейшн тун өвөрмөц. Та өөрийн утсан дээр байгаа дуунуудыг энэ аппликейшний тусламжтай анализ хийж болох бөгөөд төгөлдөр хуур, гитарын хурууны байрлалыг зааж өгөх аж.
Татах: iOS/Үнэгүй/
Хүссэнээ асуу
Ямар кино үзэх, ямар хөгжим сонсох, юу өмсвөл дээр болох гээд олон зүйлсийг та энэ аппликейшний тусламжтай асууж болно. Мөн л алгоритмын оронд жинхэнэ хүмүүс хариулдаг учраас илүү хялбар. Гэхдээ нэг сул тал нь энэ аппликейшн ихэвчлэн тодорхой цагт л хариулдаг аж. Америкийн зүүн бүсийн цагаар оройн 10-12 цагийн хооронд буюу Монголын цагаар өдрийн 11-13 цагийн хооронд ажилладаг юм байна.