Польш залуус бүхэл бүтэн компьютерыг таны алганд багтаахаар сэтгэл шулууджээ. Ер нь бол тэд нар компьютерын дэвшилтэт хулгана бүтээсэн юм.
Энгийн л нэг улаан өнгийн энэ хулгана дотор тэд яаж ийгээд 128GB санах ой, Wi-Fi, micro HDMI оролт дөрвөн цөмт 1,4GHz-ийн процессор гээд хэрэгтэй зүйлс бүгдийг багтаажээ.
Гол нь энэ хулгана энгийн нэг хулгана биш электрон хулгана аж. Энгийн л нэг улаан өнгийн энэ хулгана дотор тэд яаж ийгээд 128GB санах ой, Wi-Fi, micro HDMI оролт дөрвөн цөмт 1,4GHz-ийн процессор гээд хэрэгтэй зүйлс бүгдийг багтаажээ.
Бүтээгчид нь үүнийгээ “Урт хугацааны өмнө хийх ёстой байсан компьютерын хувьсал” гэж тодорхойлсон юм. Энэ бяцхан компьютер-хулганыг дагаж тусгай хулганын тавиур ирэх бөгөөд энэ нь шууд тог дамжуулах эсвэл цэнэглэх зориулалттай аж.
Үүнийг ашиглахын тулд танд ганцхан дэлгэц л байхад хангалттай. Түүнчлэн илтгэл тавих үедээ шууд проекторт залгаад ашиглаж болно. Хамгийн гол нь ийм компьютер байна гэдэг хэрэглэгч хүссэн газраа авч явахаас гадна зай хэмнэх давуу талтай гэж тэд тайлбарлажээ.
Дөнгөж хөгжүүлэлтийн шатандаа яваа энэ компьютерыг бүтээхэд хөрөнгө чинээтэй хамтрагч хэрэгтэй байгаа талаар төслийн ахлагч хэлсэн юм. Хэрвээ томоохон компаниуд тэдний төслийг хэрэгжүүлэхээр болбол ийм "компьютер-хулганатай" болохоос татгалзах зүйл алга.
Гэхдээ хөргөлтийн системийг хэрхэн шийдэх гэж байгааг нь гайхаж байна. Дээрээс нь шинэхэн бүтээгдсэн Type-C USB холболтыг ашигладаг болчихвол эрчим хүчний хувьд санаа зовох зүйлгүй болох болов уу.