Олимпийн наадмын мөнгө, дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт мэргэжлийн бокст хүч сорихоор АНУ-ыг зориод удаж буй.
Тэрээр АНУ-д очсон даруйдаа бэлтгэлдээ хамрагдаж харин албан ёсоор гэрээ хийгээгүй байсан.
"АНУ-ын мэргэжлийн боксын нэрт дасгалжуулагч Ж.Гуссен өдгөө Н.Төгсцогттой хамтран ажиллаж байгаа.
Тэрээр олон шилдэг тамирчдыг мэргэжлийн бокст оруулж ирсэн. Одоо “Ten Goose Boxing Gym” хэмээх мэргэжлийн боксын клуб ажиллуулж байгаа юм. Жо Гуссены ах Дан Гуссен нэртэй боксын зүтгэлтэн байсан бөгөөд 2014 онд бурхан болсон. Д.Гуссен 1982 оноос мэргэжлийн боксыг сонирхож тухайн үедээ дэлхийн аварга цол хүртсэн Их Британийн М.Шутерлэнд, БНСУ-ын Чон Пал-Пак, Италийн Г.Мауро нартай хамтран ажиллаж, алдартай тулаануудыг зохион байгуулж байв.
Улмаар түүний дүү Ж.Гуссен ахынхаа үйл хэргийг үргэлжлүүлж, АНУ-ын мэргэжлийн боксын хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа аж.
Ж.Гуссений хувьд Н.Төгсцогтод 10 сая ам.долларын гэрээ байгуулж, тусгай хангамж амласан байна.
Н.Төгсцогт өмнө нь боксын “Дэлхийн лиг”-т тоглосон туршлагатай. 2010 онд анх зохион байгуулагдсан “Дэлхийн лиг”-т гурван тивийн төлөөлөл болсон 12 баг оролцоход Н.Төгсцогт Азербайжаны “Баку Файерс”-ийн өмнөөс тулалдсан юм.
Анхны жилдээ чамлахааргүй амжилт гаргасан Төгсөөг “Баку Файерс” дараа жил нь дахин урьсан ч Лондонгийн олимп хаяанд ирсэн байсан учир тоглоогүй юм.
Мэргэжлийн боксчны үнэмлэхээ Н.Төгсцогт олон нийтэд харуулсан тэрээр ийнхүү албан ёсоор гэрээний санал хүлээн авчээ" хэмээн фэйсбүүкээр хэн нэгэн зар түгээснийг тэрээр ийнхүү өөрийн хуудаснаа байршуулжээ.
Н.Төгсцогтын хувьд бэлтгэл сургуулилтаа хийж байгаа болохоос албан ёсоор гэрээний санал огт хүлээн аваагүй байгаа гэдгээ өөрөө мэдэгдлээ.