Аваргуудын Цом (1955-1991), Аваргуудын Лиг (1991 оноос хойш)
Тийм ээ, энэ бол яах аргагүй хөл бөмбөг сонирхогч та бидний хүсэн хүлээж, нойроо хугаслан байж үздэг, дэмждэг багийнхаа хожилтой хамт баярлаж, хожигдолд нь гутран гунигладаг тэр тэмцээнүүдийн нэг мөн.
Дэлхийн шилдэг хөлбөмбөгчид, шилдэг багуудыг цуглуулсан энэ тэмцээний финалийн тоглолтууд бол лигийн хамгийн оргил тэмцлийн агшин яах аргагүй мөн юм.
Тэгвэл энэ финалийн тоглолтууд дотроос хамгийн сонирхолтой, хамгийн өрсөлдөөнтэй болж өрнөж Хөл бөмбөг хэмээх энэ агуу спортын гайхамшгийг бидэнд таниулсан супер 5 финалийн тоглолтыг “Спорт-Экпресс” сониныхон шалгаруулсныг та бүхэндээ сонирхуулахаар бэлдлээ.
Эдгээр мөрүүдийг уншиж, яагаад энэ спортыг сонирхдог болсноо, яагаад Хөл бөмбөг Спорт №1 юм бэ гэдгийг эргэн санацгаая.
V. “Шинэ эриний эхлэл”
2006 оны 5-р сарын 17. Парис. Стадион “Сен-Дени”.
Барселона |
2 |
Это’О, 76’ ; Беллетти, 81’ |
Арсенал |
1 |
Кэмпбелл, 37’ |
Үүнээс хойших түүх бидэнд харуулснаар энэ финалын тоглолтоор Европ тивийн хөл бөмбөгийн түүхэнд бичигдэн үлдэх нэгэн эрин үе эхэлсэн гэхэд болно. Энэ бол Барселона клубийн ноёрхлын эрин.
Гэхдээ зөвхөн энэ шалтгаанаар энэ тоглолт супер финалуудин нэг болсон ч биш юм л даа. Тэр орой Сен-Дени стадионы зүлгэн дээр гайхамшигтай тоглолт, алдаа, оноо, тэмцэл гээд биднийг энэ спортод дурлуулдаг бүх л юм байлаа.
Арсен Венгерээр удирдуулсан “Арсенал” баг бараг хамгийн хүчирхэг үе дээрээ байсан бөгөөд Европ тивийн клубуудийн дунд нэрээ мандуулж Цомыг өргөх мөрөөдөлдөө хамгийн ойр байсан юм. Гэвч тоглолт эхлээд 18 хан минут өнгөрч байхад “их буучдын” хаалгач Йенс Леманн Это’О дээр алдаа хийж улаан картаар торгуулж талбайгаас хөөгдөв (Аваргуудын Лигийн финалын тоглолтын анхны улаан карт).
Үнэхээр л хүчтэй байгаагаа батлах мэт “Арсенал” сэтгэлээр унасангүй, харин ч бүүр цөхрөлтгүй тэмцсээр Шон Кэмпбелл гоолдож тоглолтыг тэргүүлж эхэлсэн юм. Тэр байтугай Барселона тоглолтын оноог тэнцүүлэхийн өмнөхөн Тьерри Анри хамгаалагчдын дундаас сугаран гарч ирээд гоолдох боломжоо алдаж байлаа.
Гэвч энэ бол Хенрик Ларссоны өдөр байсан. Пеп Гвардиолла сэлгээндээ гаргах тоглогчоо хэрхэн сайн мэдэрдгийг та бид өмнө харж байсан.
Швед тоглогч маань зодог тайлахынхаа өмнөхөн “Барселона”-д ирээд байсан бөгөөд энэ тоглолтод сэлгээний суудлаас ороод, гарч ирээд удалгүй л хоёр дамжуулалт хийж тоглолтыг эргүүлэхэд Арсен Венгер гайхсан, аргаа барсан байдалтай үсээ зулгааж байсан билээ.
Тоглолтын дараа өгсөн ярилцлагадаа Венгер: “Багийнхаа залууст баярлалаа, тэд супер тоглолтыг үзүүлсэн баатрууд боловч харамсалтай нь ялалт тэдний талд байсангүй” гэсэн байдаг.
IV. “БЛАУГРАНА”-гийн илүүрхэл
2011 оны 5-р сарын 28. Лондон. Стадион “Уэмбли”
Барселона |
3 |
Педро, 27’; Месси, 54’; Вилья, 69’ |
Манчестер Юнайтед |
1 |
Руни, 34’ |
3 жилийн өмнөх энэ финалд хоёр багийн нэг нь (аль нь гэдгийг та төвөггүй гадарлаж байгаа байх) “ТӨГСӨРСӨН” хөл бөмбөгийг үзүүлсэн гэж хэлэхэд болно. Өрсөлдөгч нь тийм ч амар буугаад өгчихдөг баг байсангүй, тийм ч сул тоглоогүй.
Гэхдээ тооны харьцааг харахад л хангалттай, тэр өдөр “Барселона”-ийн тоглогчид үнэхээр талбай дээгүүр нисэж байсан бөгөөд МЮ-д ямар ч боломж олгоогүй юм. Нэг нь нөгөөгөө хялбархан дийлж байгаа тоглолт байсан боловч үзэхэд уйтгартай байсангүй.
“Барселона”-ийн тоглогчид энэ цомыг багийн анд Эрик Абидаль-даа гардуулахаар зорин тоглож байсан нь энэ финалын тоглолтын бас нэгэн онцлог байлаа.
Элэгний хорт хавдраа эмчлүүлж талбайдаа эргэн ирсэн тэрээр энэ тоглолтод 90 минут тоглоод Аваргуудын Лигийн Цомыг хамгийн түрүүлж өргөөд баярын нулимс унагаж байсан юм.
Блаугранагийн тоглогчид өөрсдөө гэхээсээ илүү багийн андынхаа өмнөөс илүү ихээр баярлаж байх шиг харагдсан.
Абидалаас гадна финалын гол баатар бол аргагүй Месси байсан юм. Тэрээр хожлын гоолыг 25 метрийн холоос алсын цохилтоор хийж Эдвин ван Дер Сар-ын зодог тайлах тоглолтыг “онцгүй” болгож орхисон.
Хосеп Гвардиолла-ийн хэлсэн нь: “Месси бол миний хэзээ нэгэн цагт учирч байсан хамгийн агуу хөл бөмбөгч мөн. Өнөөдөр тэр аль багт тоглож байгаагаас хамаарч финалыг хэн хожих вэ гэдэг нь шийдэгдсэн юм.”
III. Бүгдийг алмайруулсан нь
1994 оны 5-р сарын 18. Афин. “Олимпик” стадион
Милан |
4 |
Массаро, 22’, 46’; Савичевич, 47’; Десайи, 58’ |
Барселона |
0 |
|
Өнгөрсөн оны дэлхийн аваргын тэмцээнд ОХУ-ын багийг удирдан очоод хамгийн муу тоглолттой, унтаахай багаар шалгараад авсан Фабио Капелло-гийн хувьд энэ үеээ дурсах сайхан байдаг нь гарцаагүй.
Яагаад гэвэл энэ финал түүний дасгалжуулагчаар ажилласан домогт, он удаан жилийн түүхэн дэх хамгийн дурсамжтай, алтан хуудсуудийн нэг мөнөөс мөн. Түүний баг бүгдийг гайхшруулж, алмайруулж чадсан юм.
Йоахан Кройфоор толгойлуулсан, гялалзсан довтолгоог үзүүлдэг, хүчтэй “Барселона” энэ финалыг төвөггүй авах болно гэж бүх судлаачид, хөл бөмбөг сонирхогчид таамаглаж байсан бөгөөд фэнүүд нь бол аль хэдийн баяраа тэмдэглээд эхэлчихсэн байлаа.
Харин хамгийн дуртай онооны харьцаа нь 1:0 гэгддэг “Милан”-д асуудал хангалттай байв.
Үндсэн бүрэлдэхүүний төвийн хамгаалагчид болох Франко Барези, Алессандро Костакурта нар бэртлийн улмаас талбайд гарч чадсангүй.
Домогт Марко ван Бастен мөн адил “эмчлүүлж” байлаа. Харин Дани довтлогч Брайан Лаудруп, Францын Жан-Пьер Папен хоёр талбай дээр гарах легионер тоглогчдын хязгаарлалтаас болоод тоглох боломжгүй болов.
Гэвч “Милан” зөв тактик сонгож, онгодтой сайхан тоглолт үзүүлсэн юм. Итали катеначчо-гийн үнэр ч байсангүй. Деян Савичевичийн хувьд өөрийн карьерийн гол тоглолтоо хийсэн.
Тэрээр Даниэле Массаро-д анхны гоолийн дамжуулалтыг өгөөд зогсохгүй өөрөө алсын зайнаас финалын тоглолтуудын хамгийн “ганган” гоолын нэгийг хийсэн юм.
II. Дэлхийг донсолгосон гурван минут
1999 оны 5-р сарын 26. Барселон. “Камп Ноу” стадион
Бавари |
1 |
Баслер, 6’ |
Манчестер Юнайтед |
2 |
Шерингем, 90+1’; Сульшер, 90+3’ |
“Камп Ноу” цэнгэлдэх хүрээлэнд болсон энэ финал хөл бөмбөгийн түүхэн дэх гайхамшигт домгуудын нэг юм. Тэр өдрөөс хойш Дэлхий дахинаа хөл бөмбөг судлаачид, телевизийн нэвтрүүлэгч, тайлбарлагчид нэвтрүүлгийнхээ үеэр хэчнээн ч олон удаа энэ тоглолтын сүүлийн гурван минутыг эргэн санасныг тоолох боломжгүй байх.
Хэчнээн олон удаа тоглолтын цаг дуусах дөхөөд ирэхэд энэ гурван минутыг эргэн санаж, хөгжөөн дэмждэг баг нь нэгэн сайхан “come back” хийчхээсэй хэмээн найдсан бол? Тоолж барахгүй.
Энэ финал “Эцсээ хүртэл тэмц, яагаад гэвэл эцсийн мөч хүртэл боломж байсаар байгаа” гэдгийг батлан харуулсан юм.
Гэхдээ тоглолтын сүүлийн гурван минутаас өмнөх хэсэгт тиймхэн л өрнөж байлаа. “Бавари” клуб гоол хийгээд, цааш нь улам илүүрхэн тоглосоор байв. Хаалганы шон, хөндлөвч зэрэг зүйлс “Юнайтед”-ийг хоёр дахь гоолоос авраад байлаа.
Тэр үед 40 настай байсан Лотар Маттеус гайхалтай тоглолтыг үзүүлж “Юнайтед”-ийн довтлогч нар хаалганд заналхийлж чадахгүй, ямар ч өрсөлдөөн харагдахгүй байлаа.
Оттмар Хитцфельд 80 дахь минутад Маттеусийг сэлгээгээр суулгасан нь гол алдаа болсон гэж сүүлд нь судлаачид дүгнэсэн байдаг. Ингээд тоглолтын үндсэн цаг дуусаад нэмэлт цагт болсон үйл явдал одоо ч сая сая хүний нүдний өмнө тодоос тод өрнөн байдаг биз.
Сэлгээний суудлаас боссон Тедди Шерингем, Олле-Гуннар Сульшер нар 91, 93 дахь минутууд дээр тус бүр гоолдож хөгжөөн дэмжигчдийг “галзууруулсан” юм.
Энэ үеэс л Сульшер хамгийн “супер сэлгээний тоглогч” гэгдэх болсон юм. Финалын шүгэл Петер Шмейхелийн сальто, Дэвид Бэкхемийн гаргасан хоёр булангийн цохилт, Сульшерийн гоолийн дараахь “Бавари”-ийн тоглогчдыг татан босгож байгаа Пьерлуижи Коллина гэсэн тод дурсамжуудыг фанатуудад үлдээжээ.
Тоглолтын дараах өгсөн ярилцлагадаа сэр Алекс Фергюсон: “Хөлбөмбөг бол цус урссан там юм” гэсэн байдаг.
I. Агуу, Улаан, Гайхамшиг
2005 оны 5-р сарын 25. Стамбул. Ататуркийн нэрэмжит “Олимпик” стадион
Үндсэн цаг |
Пенальти |
||
Милан |
3 |
Мальдини, 1’; Креспо, 39’, 44’ |
2 |
Ливерпуль |
3 |
Жеррард, 54’; Шмицер, 56’; Хаби Алинсо, 60’ |
3 |
Энэ финал бол зөвхөн Аваргуудын Лигийн төдийгүй, ер нь бараг Дэлхийн Хөл бөмбөгийн түүхэн дэх хамгийн “супер” финал байх.
Тэр орой Стамбул хотын Ататуркийн нэрэмжит “Олимп” цэнгэлдэхийн ногоон талбай дээр дээд зэрэглэлийн хурдтай, сонирхолтой тоглолт бүтэн 90 минутын турш үргэлжилж багууд эсрэг талынхаа хаалган дээр үй олон гоолийн боломжуудыг бий болгосон билээ.
“Милан” Паоло Мальдини, Эрнан Креспо нарын тусламжтайгаар тоглолтын нэгдүгээр үе дуусахад 3 бөмбөгөөр илүүрхэж эхэлсэн нь олон олон час улаан фэнүүдийг “зурагт унтраалгасан” байх.
Гэвч хоёрдугаар үед Ливерпуль хариуг нь барьж чадсан юм. Энэ бол өндөр түвшний шийдвэрлэх тоглолтууд, финалуудийн түүхэн дэх анхны бөгөөд цорын ганц удаагийн 3 бөмбөгний дутууг нөхсөн явдал юм.
Стивен Жеррард Ливерпулийн анхны гоолийг хийчхээд багийн андууд, хөгжөөн дэмжигчдийг хэрхэн уриалж байсныг Та санаж байна уу?
Тэгээд 3 бөмбөгний зөрөөг зүгээр ч нэг нөхөөгүй, 6-хан минутийн дотор гээд бодохоор л...
Үүний дараа ч талбай дээр гайхалтай хөл бөмбөг үргэлжилсээр байсан бөгөөд италичууд ялалт байгуулахад тун ойрхон байж “улаан” хамгаалагч Траоре туузан дээрээс бөмбөгийг хааж багаа аварч байлаа.
Энэ оройн өөр бусад онцлох зүйлсийг эргэн саная. Үүний нэг нь “улаан” хөгжөөн дэмжигчид. Тэд үнэхээр хөл бөмбөг хаанаас гаралтай, жинхэнэ хөгжөөн дэмжигчид багтаа ямар их хайртай байдаг, яаж дэмждэг гэдгийг харуулсан юм.
Бас бараг л найдваргүй болж байгаа гэгдэж байсан Ежи Дудекийн финал болсон гэж хэлэхэд болно.
Тэрээр тоглолт дуусах дөхөж байхад Шевченкогийн ойрийн зайнаас хийсэн цохилтыг хаасан бөгөөд пенальтигийн үед янз бүрээр савчиж, үсэрч цовхчин “Милан”-ий тоглогчдын сэтгэл зүйгээр сайхан наадаад авсан даа. Пенальтигийн шийдвэрлэх цохилтыг мөн л Шевченко алдаж Дудек хаав.
Ливерпулийн дасгалжуулагч Рафаэль Бенитес багийнхаа схемийг зөвхөн энэ тоглолтын үеэр л гурван удаа өөрчилж байсан, Жейми Каррагерийн шөрмөс татаад гүйж чадахгүй болсон ч бүх сэлгээнүүд хийгдсэн байсан болохоор үргэлжлүүлэн тоглохоос өөр аргагүй болсон гээд үнэхээр супер финал байсан юм.
Стивен Жеррард-ын тоглолтын дараа ингэж хэлсэн:
“Гурван бөмбөгөөр хоцорч явах үедээ би тоглолт найдлагагүй боллоо, ингээд бүх юм төгслөө гэж бодож байлаа. Гэхдээ бид тэмцсээр байсан болохоор, ядрах, өвдөхийг үл тоомсорлон зүтгэсэн болохоор, манай фанатууд жинхэнэ утгаараа 12 дахь тоглогч байж бидэнд тусалсан болхоор бид ялж чадлаа, одоо бид Дэлхийн хамгийн өндөр оргил дээр байна”.