Гаүли үнэт цаасны компанийн хөрөнгө оруулалтын шинжээч Г.Мөнх-Эрдэнэ Монгол Улсын засгийн газар болон Энержи Ресурс, Шөнхуа Энержи, Сумитомогоос бүрдсэн консерциум хооронд үргэлжилж буй Таван толгойн ордыг ашиглах хэлэлцээртэй холбогдон гарсан голлох үр дүнд багцлан хүргэж байна.
Цанхийн хэсэг нь олборлолт явуулахад Ухаа Худгийн хэсэгтэй харьцуулахад хялбар буюу олборлолтын өртөг бага байх боломжтой.
- Орд газрыг ашиглах явцад лиценз нь Эрдэнэс Таван Толгой ХК-д хэвээр үлдэнэ. Олон нийтэд цацагдсан мэдээллийн дагуу Эрдэнэс Таван толгой нүүрсний нөөц ашиглуулсны төлбөр, ус, газар ашиглуулсаны төлбөр зэргийг тооцож авна. Хувь хэмжээ хэд байх нь тодорхойгүй байна.
- Энержи Ресурс, Шөнхуа Энержи, Сумитомогоос бүрдсэн консерциум нь Таван Толгойн ордод 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх урьдчилсан тооцоог гаргасан бөгөөд үүний 1.1 тэрбумыг нь төмөр замд зарцуулахаар төлөвлөсөн. Илүү нарийвчилсан задаргаа тодорхойгүй байна.
- Хэлэлцээрийн үр дүнд хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын гэрээ байгаалагдвал эхний 2.5 жилийн хугацаанд багтаан Таван толгойн бүс нутагт 30.0 сая тонноос багагүй нүүрсийг баяжуулах хүчин чадлыг бий болгох, үйлдвэрлэсэн баяжмалыг хоёроос доошгүй орны зах зээлд нийлүүлэх юм. 30 сая тн нүүрс баяжуулах үйлдвэрийн 15 сая тн-ын хүчин чадалыг Энержи Ресурс ХХК-ийн байгуулсан үйлдвэрээс нийлүүлэх магадлалтай.
- Таван Толгой-Гашуун сухайт чиглэлийн 270 км төмөр зам барих ажлыг Чингис бондын хөрөнгөөс 280 сая ам.доллар зарцуулж эхлүүлсэн. Уг хөрөнгийг консерциум Монгол Улсын Засгийн Газарт гаргаж өгөх үүргийг хүлээнэ. Төмөр зам ашиглалтад орсноос хойш 30 жилийн дараа 51 хувийг төрийн мэдэлд үнэ төлбөргүй шилжүүлэн өгөх үндсэн нөхцөл бүхий барих-өмчлөх-ашиглах-шилжүүлэх эрхийг Концессын тухай хуульд заасан журмын дагуу хөрөнгө оруулагчид олгох үүрэгтэй. Төмөр замд хэрэглэгдэх ганг Шөнхуа Энержи нийлүүлэх магадлалтай.
- Консерциум нь “Эрдэнэс-Таван толгой” ХК-иас БНХАУ-ын “Чалко” компанид төлөх өр төлбөрийн үлдэгдлийг хариуцан барагдуулж, тус компанитай байгуулсан гэрээний үүргийг хүлээнэ. Өрийн үлдэгдэл 110 сая ам.доллар.
- Иргэдэд тараасан 1072 ширхэг хувьцааны IPO-ийг хэзээ хийх талаар нарийвчилсан мэдээлэл тодорхойгүй хэвээр байна. Гэхдээ бидэнд байгаа мэдээлэлд үндэслэн дүгнэвэл, Эрдэнэс Таван Толгой ХК-ийн нүүрсний нөөцийн татвар буюу роялтигаас орох орлогоос ногдол ашиг тараах боломжтой.
- Хэлэлцээрийн ажлын хэсэг нь “Төмөр зам” ба “Орд газрын ашиглах” гэсэн хоёр сэдвээр тус тусдаа дэд ажлын хэсэг болж хуваагдан ажиллаж байна.
- Төсөл амжилттай хэрэгжвэл нүүрсний олборлолт, тээвэрлэлт, борлуулалтыг нэг цонхны бодлогоор хэрэгжүүлснээр өртөг хэмнэх боломжтой. Цанхийн хэсэг нь олборлолт явуулахад Ухаа Худгийн хэсэгтэй харьцуулахад хялбар буюу олборлолтын өртөг бага байх боломжтой. Мөн 30 сая тн-ыг баяжуулснаар эдийн засгийн үр өгөөж бий болж, тонн тутам дахь тогтмол зардал буурч, нүүрсний өртөг буурах боломжтой. Үүнээс гадна авто замаар бус төмөр замаар тээвэрлэлт хийснээр тн тутам дахь тээврийн зардал буурна. Урьдчилсан тооцоогоор Хятадын нүүрсний далайн зах зэээлд хүрэх зардал одоогийн байдлаар 116 ам.доллар байгаа бол 60 ам.доллар болж буурах боломжтой. Харин уг зах зээлд тонн нүүрсийг 124 ам.доллараар нийлүүлэх боломжтойг Оюу Толгой Монголиа ХХК-ийн ахлах шинжээч Ц.Хангай хийжээ.