Харүмафүжи Д.Бямбадоржийн Нийслэлийн II амаржих газарт Японоос илгээсэн төрөхийн зориулалтын бүрэн тоноглолтой автомашиныг хүлээлгэн өгөх ёслол өнөөдөр боллоо.
Төрөхийн хүндрэлтэй эхчүүдийг нарийн мэргэжлийн эмнэлэг рүү зөөвөрлөхөд зориулалтын машин хэрэгтэй байдаг аж.
Энэ машин нь хүчилтөрөгчийн болон даралтын аппарат, зүрхний үйл ажиллагааг хянах төхөөрөмж зэрэг жирэмсэн эхэд яаралтай тусламж үзүүлэхэд шаардлагатай бүхий л хэрэгслээр тоноглогджээ.
Тус амаржих газарт сүмогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж 2007 онд ид барилдаж байхдаа ийм зориулалтын машин бэлэглэснийг хэрэглэж байсан аж.
Харин энэ удаа сүмогийн 70 дахь аварга Харүмафүжи Д.Бямбадорж машиныг нь шинэчиллээ.
II амаржих газар 75 ортой ч өдгөө 130 эх хэвтэж байна. Хоногт дунджаар 30 эх амарждаг тус эмнэлгийн ачаалал хоёр дахин нэмэгдсэн ч төсвийг нь 75 эхэд тааруулан хуваарилдаг тухай тус эмнэлгийн эмч нар хэлж байна.
Гэрэл зургийг Г.Өнөболд /MPA.mn/