ШӨХТГ-ын шинэ даргаар томилогдсон Т.Аюурсайхан өнөөдөр сэтгүүлчидтэй уулзалт хийлээ. Тэрбээр ажлаа хүлээн авснаас хойш хоёр долоо хоногийн хугацаа өнгөрөөд байгаа бөгөөд одоогоор тус байгууллагаас дараах ажлуудыг хийж эхлээд байгаа гэнэ.
1. Хөнгөлөлттэй зээл авсан компаниудад хяналт тавина
Үнэ тогтворжуулах бодлогын хүрээнд тодорхой компаниудад хөнгөлөлттэй зээл олгосон. Уг зээлийн ашиглалт, хууль тогтоомжид хэр нийцэж байгаа эсэхэд тус байгууллагаас хяналт шалгалт хийнэ
2. Цахилгааны үнийн өсөлт, дулааны үнийн өсөлттэй холбогдуулж судалгаа хийн, хяналт шалгалт хийнэ
Цахилгаан түгээх байгууллага нь зүй ёсны монополь статустай. Ийм статустай байгууллагууд ШӨХТГ-аас зөвшөөрөл авах ёстой хуультай. Энэ хуулийн хүрээнд 2013 оны долоодугаар сарын нэмэгдэл дээр тус байгууллагаас зөвшөөрөл авсан. Гэтэл 2014 онд зөвшөөрөл авалгүйгээр үнээ нэмэх шийдвэр гаргасан.
Тиймээс цахилгаан түгээх нэр бүхий зургаан байгууллагад нийт 189 сая төгрөгийн торгууль ногдуулж, үнийн өсөлтийг хүчингүй болгох шийдвэр гаргасан. Эдгээр байгууллагууд шүүхэд хандан ШӨХТГ-ын шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэх гаргасан байна. Шүүх хурлын үйл ажиллагаа нь үргэлжилж байна.
Дулааны станцууд статусын хувьд давамгай байдалтай аж ахуй нэгжид хамаарагддаг. Зах зээлийн судалгаагаар эдгээр компаниуд зүй ёсны хувьд давамгай байдалтай юу гэдэгт судалгаа хийж байна. Манайх хамтын шийдвэр гаргадаг байгууллага учраас, хамтын шийдвэр гаргах хуралдаанаараа хэлэлцээд статусыг нь тодорхойлсны үндсэн дээр хуулийн хүрээнд дулааны нэмэгдэлтэй холбогдуулж ямар арга хэмжээ авах арга зам нь гарч ирнэ.
3. Шатахууны үнэ буурахгүй байгаад хяналт тавина
Олон улсын зах зээлд газрын тосны үнэ буурсантай холбогдуулан шатахууны үнэнд хяналт тавина.
2013 оны долоодугаар сарын байдлаар нэг тонн газрын тосны үнэ 740 ам.доллар байсан бол өнгөрсөн долоо хоногийн байдлаар 340-360 ам.долларын хооронд хэлбэлзсэн. Тиймээс олон нийт шатахууны үнэ буурах ёстой гэсэн хүлээлттэй байна.
Шатахууны компаниуд үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд төрөөс багагүй хэмжээний дэмжлэг аваад ажиллаж байна. Эдгээр компаниуд давамгай эрхтэй аж ахуй нэгж байдаг.
Үнэ өссөн болон зохиомол хомсдол үүсч байгаа тохиолдолд тус байгууллагаас арга хэмжээ авах ёстой байдаг бол нэгэнт тогтсон үнийг буулгах тал дээр тус байгууллагаас хамаарахгүй, холбогдох бусад байгууллагуудтай хамтран ажиллах ёстой гэв.
4. ШӨХТГ-ын цомхтгол
Засгийн газраас төрийн яам агентлагийг 15 хувиар цомхтгох шийдвэр гаргасантай холбогдуулан тус байгууллага 15 ажлын байр цомхтгож, 36 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Тус байгууллага багагүй доголдолтой, иргэдийн өгсөн өргөдлүүдийн зарим нь дээд тал нь хоёр жилийн хугацаагаар дарагдсан, тодорхой албан тушаалтнуудын компьютерт ажил хийж байсан гэсэн ямар нэг файл байхгүй, хяналт шалгалтын материал байхгүй байсан тохиолдлууд гарсан тул ажлын хариуцлага, сахилга батыг өндөрсгөх тал дээр анхаарч байна гэв.
Мөн өмнөх удирдлагын хийж байсан ажлыг үргэлжлүүлэн ажиллаж байна. Тухайлбал:
1. Арилжааны банкууд үйл ажиллагааны зардал хэмээн иргэдээс авч буй шимтгэл
Арилжааны банкнууд үйл ажиллагааны зардал хэмээн иргэдээс авч буй шимтгэлийн талаарх асуудлыг хэлэлцэн, шүүхийн шийдвэр ШӨХТГ-ын талд гарч, өнгөрөгч долоо хоногт тус байгууллагад хүргэгджээ. Мөн тус байгууллагын шаардлагыг хүлээж аваагүй нэр бүхий есөн банканд хүргэгдсэн байна.
Банкны зээлийн шимтгэл нь зээлийнхээ хэмжээ болон онцлогоос хамаараад дунджаар нэг орчим хувь байна. Үүнийг зээлийн шимтгэл болон хураамж гэсэн ижил утгатай төлбөрийг давхардуулж авсан.
Зээл гарч байгаа бодит зардалтай нь уялдуулахгүйгээр шимтгэл авч байна гэсэн манай байгууллагын нэхэмжлэхийг шүүх хүлээн авч шийдвэрээ гаргасан. Хэрвээ давж заалдвал шүүхийн үйл явц үргэлжилнэ. Харин эцсийн байдлаар гарсан гэж үзвэл иргэд болон аж ахуй нэгжүүдэд мөнгөө буцааж авах нөхцөл бүрдэнэ.
2. Банкуудын өөрийн хөрөнгийн өгөөж нь олон улсын банкуудаас харьцангуй өндөр байна
Иргэдээс банкны үйл ажиллагаатай холбоотой санал гомдол их ирдэг учраас хуулийн хүрээнд ажиллаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийнэ. Банкны ашиг орлого их байдаг. Гэтэл хэрэглэгчдийн зүгээс зөвшөөрч боломгүй зардлууд их байна гэсэн гомдол тавьдаг.
Олон улсад үйл ажиллагаа явуулж байгаа банкнуудад өөрийн хөрөнгийн өгөөж 10-15 хувьтай байдаг. 10 хувиас доошоо орвол банкнуудын хувьд эрсдэлтэй болдог бол 15-аас дээш хувьтай болбол банкнууд нийгмийг шулж байна гэсэн дүгнэлт гаргадаг.
Манай арилжааны банкнуудын өөрийн хөрөнгийн өгөөж нь 25-30 хувьтай байна. Жилийн ашиг орлого нь 80-100 тэрбум төгрөг хүрсэн жишээтэй.
3. Махны үнийн өсөлт
Хуулийн хүрээнд жижиглэнгээр мах борлуулж байгаа хүмүүст махны үнэнд арга хэмжээ авах эрхгүй байдаг. Өрсөлдөөний тухай хууль, хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн хүрээнд хуулийн хэрэгжилттэй нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж ажилладаг.
Махны шат дамжлага ойролцоогоор дөрвөөс доошгүй байна. Мах бэлтгэх аж ахуй нэгжүүдэд эрхийг олгож, эдгээр нь дороо хүмүүс ажиллуулж, хувь хүмүүсээр махыг бөөнд нь бэлтгүүлдэг шат дамжлага нь ихсээд байна. Энэ шат дамжлагыг багасгах замаар махны үнийг бууруулах зорилгоор судалгаа хийж байна.
4. Циркийн хувьчлал
Циркийн өмч хувьчлалын гэрээний тодорхой заалтуудыг зөрчсөн шалтгаанаар энэ хувьчлалыг хүчингүй болгох асуудлыг Төрийн өмчийн хороонд тавьсан байна. Гэвч ТӨХ ямар нэгэн үйлдэл хийгээгүй тул шүүхэд “ТӨХ-оос АСА циркийн хувьчлалыг хүчингүй болгох шийдвэр гаргуулах нэхэмжлэл” тавьсан. Шүүх хурлын тов нь зарлагдаагүй байна. Тов нь зарлагдсаны дараа хуулийн хугацаанд нь шийдвэрлэнэ.