Эмнэлэг бол өвдсөн хүн өвчнөө анагаахаар зорьж, шаардлагатай бол хэвтэн эмчлүүлдэг газар гэж бид ойлгодог. Гэтэл энэ ойлголт хүрээгээ тэлж согтуу иргэдийг эрүүлжүүлдэг байр болжээ.
2013 оны долдугаар сарын 5-ны өдөр Хууль зүйн болон Эрүүл мэндийн сайд нарын хамтарсан тушаалаар Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулж “Өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болтлоо согтсоны улмаас хаана байгаагаа болон очих газраа мэдэхгүй болсон, гудамж талбай, олон нийтийн газар ухаангүй унасан, энэ байдлаас болж өөрөө осол гэмтэл, гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй болсон иргэнийг цагдаагийн алба хаагч тухайн этгээдийг хамгаалах, тусламж үзүүлэх зорилгоор эмнэлгийн байгууллага (цаашид "эрүүлжүүлэх байр" гэх)-д хүлээлгэн өгнө” гэж заажээ.
Энэ хуульд эмнэлгийг “эрүүлжүүлэх байр” хэмээн тодорхойлсон байна. Гэтэл “эрүүлжүүлэх байр” гэдэг нь бидний ой тойнд “согтуу хүнийг архийг гартал байлгах газар” гэж ойлгогддог. Тэгэхээр эмнэлгийн байгууллага нь согтуу хүнийг архи гартал байлгах газар байж таарах уу. Эсвэл “эрүүл”-жүүлэх гэсэн нэрнээс нь үндэслээд согтуучуудыг эмнэлэгт хамааруулаад байгаа ч юм шиг.
2014 ОНД НИЙТ 3528 СОГТУУ ИРГЭНИЙГ ЭМЧ НАР “ЭРҮҮЛЖҮҮЛЖЭЭ”
Гудамжинд хэвтэх согтуу, биеэ хянах чадваргүй болсон хүнийг цагдаагийн ажилтнууд эмнэлгийн хүлээн авах дээр хүлээлгэн өгдөг байна.
2014 онд дүүргүүдийн нэгдсэн эмнэлгийн хүлээн авахаар “үйлчлүүлсэн” согтуу иргэдийн тоо:
Хэдий 2013 онд шийдвэр гарсан ч эмч, эмнэлгийн байгууллагуудын төлөөлөл үүнийг эсэргүүцсээр дүүргийн эмнэлгүүд 2014 оны харилцан адилгүй сараас эрүүлжүүлэх ажлыг эхлүүлжээ.
Өдөрт дунджаар 4-6 согтуу хүн эмнэлэгт эрүүлждэг байна. Мөн баяр ёслол ихтэй байсан өнгөрөгч арванхоёрдугаар сард эмнэлгээр үйлчлүүлэх согтуу иргэдийн тоо эрс өссөн гэж хүлээн авахын эмч нар хэлсэн юм.

ТЭДНИЙ ЗАРИМ НЬ ЭМЧИЙГ ЗОДОХ ЭНҮҮХЭНД,
ЗҮГЭЭР Ч ЯВЧИХГҮЙ ХУЛГАЙ ХИЙДЭГ ГЭНЭ
Хүлээн авахын байранд ирсэн зарим согтуу иргэн цагдааг хаалгаар гараад явав уу үгүй юу, гар далайж зодох гэж дайрдаг хэмээн хүлээн авахын эмч нар зовлонгоо хэлж байлаа. Хэдхэн хоногийн өмнө нэг согтуу үйлчлүүлэгч шалны модоор эмчийн толгойг цохин гэмтээжээ. Энэ үеэр эмнэлгийн манаач түүнийг болиулах гээд араас нь тэвэртэл дагзаараа хойш мөргөн нармайг нь цохин нэг дор хоёр хүнийг бэртээжээ.
Тэдний зарим нь маргааш өглөө нь эрүүл болсныхоо дараа зүгээр ч гарчихгүй тэр өдрийнхөө архины мөнгө болгох юм байвал шомбодох гэж завддаг байна. Биеэ хянах чадваргүй болсон согтуу ламыг хүлээн авах дээр авчирчээ. Харин дэргэдэх хүн нь өглөө сэргээд явахдаа биед нь байсан хонх, дамар гээд авч болохоор юу байна бүгдийг нь аваад явсан байжээ. Мөн нэг согтуу нөхөр өглөө нь гарахдаа эмнэлгийн тог хураагуурыг салгаад гарч явахдаа манаачид нь баригджээ. Согтуу эмэгтэй, охидууд ч хааяа ирдэг бол байнгын үйлчлүүлэгч гэж хэлж болохоор ч хүмүүс байдаг аж.
Мөн согтуу хүмүүс хүлээн авахын орон дээр хэвтсэн үед жинхэнэ өвчтөн ирэхэд тэднийг хэвтүүлэх газар олддоггүй байна. Уг нь эмнэлгийн орчин цэвэрхэн байх ёстой ч биеэ хянах чадваргүй болсон согтуучууд орны гудсан дээр бие засан дахиж хэрэглэхийн аргагүй болгодог байна. Өвчиндөө шаналж хямарсан иргэд эмнэлгийн хүлээн авахад ирээд архины эхүүн үнэртэй өрөөнд агсам тавьж, орилж хашгирч байгаа тэднийг хараад улам л хямардаг гэж эмч нар хэлж байлаа.
Энэ мэт тоочоод байвал их зовлон, ачаа эмч нарын нуруун дээр ирж яаралтай тусламж авах гэсэн иргэдийн нөхцөл байдлыг ч дордуулаад байна.
“ЭМЧ СУВИЛАГЧИД ТЭДНИЙГ ХООРОНД НЬ ХЭРЭЛДҮҮЛЖ ЗОДОЛДУУЛАЛГҮЙ ӨГЛӨӨГ ХҮРГЭЧИХ ЮМСАН ГЭЖ ХОНОДОГ”
Бид энэ талаар ХУД-ийн Эрүүл Мэндийн Төвийн дарга Т.Пүрэвчулуунтай ярилцсан юм.
-Анх ер нь хуульд яагаад ийм өөрчлөлт оруулсан юм бол?
-Дэлхийн бусад орны жишгээр гэж энэхүү өөрчлөлтийг хийсэн. Дэлхийн хөгжингүй орнуудад тийм зүйл байж болно л доо. Гэтэл манай улсад энэ нөхцөл боломж нь бүрдээгүй, бэлтгэгдээгүй байна. Үүнийг хийх бэлтгэл ажил бидэнд эхлээд шаардлагатай байсан юм.
Өглөө нь сэргээд биед нь байсан утас, хэтэвч байхгүй байна гэж эмч нарыг худал гүтгэн дарамтална, гар хүрнэ гээд асуудал зөндөө
Жишээ нь, тусад нь өрөө гаргаж, ажиллах хүчин, харуул хамгаалалт гэх мэтээр нөхцлийг бүрдүүлсний дараа согтуу хүмүүсийг хүлээн авах ёстой байсан. Ядаж л тушаал гаргахаас өмнө биднээс судалгаа, санал авсан бол илүү үр дүнтэй ажил болох байсан гэж боддог. Гэтэл нэг л өдөр тушаал гараад л эмнэлгийн байгууллага согтуучуудыг эрүүлжүүлэх газар болчихлоо.
-Хүлээн авах тасагт өдөрт хэдэн эмч, сувилагч ажилладаг вэ?
-Манайх хэвтүүлэн эмчлэх 100 ортой. Өдөрт тус бүр нэг эмч, сувилагч, асрагч гардаг. Хүлээн авах тасагт цус харвасан, цус алдсан зэрэг яаралтай тусламж шаардлагатай хүмүүс ирдэг. Гэтэл тэдэнд тусламж үзүүлэхийн хажуугаар нөгөө согтуучуудыг зохицуулах нь бидэнд хүндрэлтэй байдаг.
-Согтуу хүмүүст ямар эмчилгээ хийдэг юм бэ?
-Нэрээ ч хэлэх чадваргүй хүнд дур мэдэн эмчилгээ хийх эрх бидэнд байхгүй. Даралтыг нь үзэхээс хэтрэхгүй. Энд тэндээ ил шарх сорвигүй, мэдэгдэх айхтар зовиургүй бол унтуулаад өглөө архи нь гарахаар явуулдаг.
-Танай төсөвт төрөөс энэхүү ажлын нэмэгдэл гэж тусгадаг уу?
-Уг нь бол хуулийн өөрчлөлтийг 2013 онд баталсан ч 2015 оны төсөвт ч “эрүүлжүүлэх” үйлчилгээнд хөрөнгө мөнгө, хүний орон тоо, харуул хамгаалалт гээд юу ч нэмж тусгаагүй. Манай хүлээн авахын ажилчид эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байна. Энэхүү хуулийн тушаалыг хэрэгжүүлэхэд бидэнд хүндрэлтэй байгаа.
Хамгийн дээд тал нь нэг өдөрт есөн согтуу хүн ирж байсан. Яаралтай тусламж авах ёстой хүмүүсийн хажууд тэднийг мөн тордох хэцүү. Эмч, сувилагчид тэднийг хооронд нь хэрэлдүүлж зодолдуулалгүй өглөөг хүргэх сэн гэж хонодог. Өглөө нь сэргээд "Миний утас, хэтэвч байхгүй байна" гэж эмч нарыг гүтгэн дарамтална, гар хүрнэ гээд асуудал зөндөө байдаг.
-Дүүргийн эмнэлгүүд хамтраад хуулийн заалтыг дахин өөрчлөх тал дээр яаманд санал хүргүүлсэн үү?
-Бид ийм саналыг Эрүүл мэндийн газраар дамжуулан олон удаа тавьсан. Хамгийн сүүлд гэхэд 2014 оны аравдугаар сард ЭМЯ-нд санал хүргүүлэхэд “Энэ асуудлыг ярилцаж байгаа, түр хүлээн авч ажиллаж бай” гэсэн хариуг хэлсэн.
ДОРДУУЛСАН ӨӨРЧЛӨЛТ
ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байрны цагдаагаас эмнэлэгт зарим согтуу хүмүүсээ хүлээлгэн өгдөг болсноор ачаалал буурсан, эсэх талаар лавлахад “Мэдэгдэхүйц өөрчлөлт гараагүй. Бид гадаа гудамжинд хэвтэх, хэрэг зөрчил гаргаагүй, биеэ хянах чадваргүй болтлоо согтсон иргэнийг хуулийн дагуу эмнэлэгт хүргэж өгдөг" гэсэн юм.
Хуульд өөрчлөлт оруулахад ямар нэгэн ахиц дэвшилд хүрэхэд чиглэсэн байдаг. Гэтэл бодит байдалд энэ хуулийн өөрчлөлт нүдээ олоогүй харин ч дордуулсан нь илт харагдаж байна. Дэлхийн жишгээр гээд юм болгоныг өөрчлөөд байж болохгүй.
Хэрэв гудамжинд хэвтэх согтуу иргэдийг үнэхээр эмнэлгийн байгууллага хариуцах шаардлагатай байгаа бол ажиллах хүч, харуул хамгаалалт зэргийг нь сайжруулах, эс бөгөөс хуучнаараа буюу цагдаагийн байгууллага хүлээн авах хэрэгтэй байна.
Эмнэлгийн хүлээн авахын нэгэн эмчийг “Чамайг ажлын чинь үүдэнд отож байгаад ална даа” хэмээн нэгэн согтуу толгой сүрдүүлж байсан удаатай гэнэ. Архиндаа хөлчүүрхэж агсам тавих хүмүүс юу ч хийж мэднэ.
Эмч, өвчтөнүүдийн аюулгүй байдалд заналхийлэм дээрх дүр төрхийг холбогдох хүмүүс анхааралдаа авч даруй шийдвэрлэхгүй бол ниргэсэн хойно нь хашхирах вий!