Украины Донецк хотын нийтийн тээврийн зогсоолд есөн хүн халдлагад өртөж амь насаа алджээ.
Донецкийн Ардын Бүгд Найрамдах Улсын Жанжин штабын орлогч дарга Эдуард Басурин "трамвайн 93 дугаар зогсоолд дэлбэрэлт болсны улмаас есөн хүн амь үрэгдэж, есөн хүн шархдсан” гэж мэдэгдлээ.
Албаныхны мэдээлснээр тэсрэх бөмбөг автобусны зогсоолтой зэрэгцээ орших дэлгүүрийн дээврийг оносон байна. Хэргийн газар трамвайн зам сүйдэж, суудлын машин болон троллейбусын цонх хагарчээ.
Энэ нь сүүлийн 10 хоногт болсон хоёр дахь халдлага юм. Нэгдүгээр сарын 13-нд зорчигчийн автобусыг дэлбэлсний улмаас Донецкт 13 хүн амиа алдаж, 17 хүн гэмтэж бэртсэн юм.
Үүний зэрэгцээ Донецкийн нисэх буудалд зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр байна гэсэн мэдээллийг Украины батлан хамгаалах яам өгчээ.