Мобиком Корпорациас Худалдаа хөгжлийн банктай хамтран өөрийн үнэнч хэрэглэгчдээ урамшуулах зорилгоор 2006 оноос 2012 оны хооронд хэрэгжүүлсэн лояалти хөтөлбөрийн хүрээнд цуглуулсан оноогоо хэрэглэгч одоог хүртэл ашиглах бүрэн боломжтой байсан билээ.
Хөтөлбөрийн хугацаа дууссанаас хойш даруй 2 жил гаруй хугацаа өнгөрч, талуудын хамтын ажиллагааны гэрээнд тусгагдсан үүрэг хариуцлага дуусгавар болсон тул MobiCom loyalty карт эзэмшигчдэд лояалти дансан дахь үлдэгдэл оноогоо 2014 оноос шинээр зах зээлд нэвтэрсэн candy оноонд хөрвүүлэн авах боломжийг олгож байна.
Хэрэглэгч “Мобиком лояалти” оноогоо candy оноонд хөрвүүлэн авах боломж нь 2015 оны 2-р сарын 28-ыг дуустал Мобикомын үйлчилгээний салбаруудаар үргэлжлэх тул Та цахим үнэмлэхтэйгээ хүрэлцэн ирж, өөрийн дансан дахь лояалти оноогоо Candy оноонд шилжүүлэн ашиглаарай.
Дээрх хугацаанд MobiCom loyalty дансан дахь оноогоо хөрвүүлэн авч амжаагүй хэрэглэгчдийн оноотой дүйцэх хэмжээний мөнгийг Мобиком Корпораци болон Худалдаа хөгжлийн банкны зүгээс нийгмийн сайн сайхны төлөөх шинэ төсөлд санхүүжилт болгон оруулах болно гэдгийг дуулгахад таатай байна.
Нийгмийн хариуцлагын манлайлагч
Мобиком Корпораци болон Худалдаа хөгжлийн банк