АФИН. /ВВС/. Грекийн сөрөг хүчний хамгийн том намын удирдагч өнгөрсөн амралтын өдөр болсон парламентын сонгуульд ялснаа зарлалаа.
Тус нам эдийн засгийн хатуу бодлогыг эргэн харахаа сонгуулийн кампанит ажлынхаа үеэр амлаж байсан юм.
Таван жил үргэлжилсэн хүнд хэцүү цагийн дараа грекчүүд эдийн засгийн хатуу бодлого, басамжлалд цэг тавин түүхээ шинээр бичиж эхэллээ гэж тус улсын хэт зүүний төвч үзэлт эвсэл болох Сиризаг тэргүүлдэг Алексис Цирпас нийслэл Афин хотод цугласан дэмжигчиддээ хандан хэлжээ.
Үүнээс өмнөхөн, тус улсын барууны төвч үзэлт Шинэ ардчилал намыг тэргүүлдэг Ерөнхий сайд Антонис Самарас хэвлэлийн бага хурал хийх үеэрээ сонгуульд ялагдсанаа хүлээн зөвшөөрсөн юм. Тэрбээр “Грекийн ард түмэн сонголтоо хийлээ. Би тэдний шийдвэрийг хүндэтгэнэ” гэсэн байна.
“Саналын хуудасны 56 хувийг одоогийн байдлаар тоолоход Сириза ойролцоогоор 36 хувийн санал авсан” тухай Сонгуулийн Ерөнхий хороо мэдэгдсэн юм. Харин Шинэ ардчилал нам 28 хувийн санал авчээ.
Европын Холбоогоор өрөө тэглүүлэх, улсын өрийн асуудлыг шийдвэрлэх, цомхотголд өртсөн төрийн албан хаагчдыг ажилд нь эргүүлэн авах зэрэг амлалтыг Сириза мөрийн хөтөлбөртөө тусгасан нь эдийн засгийн хатуу бодлогод сэтгэл гонсгор байгаа хүмүүсийн дэмжлэгийг хүлээсэн байна.
Таван жилийн өмнө еврогийн бүст хямрал эхэлсний дараа Европын Холбооноос үзүүлэх тусламжийн хариуд Грекийн эрх баригч Шинэ Ардчилал нам санхүүгийн хатуу бодлого хэрэгжүүлж эхэлсэн юм.
Г.Доржханд