Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Монгол улсын шүүхийн 2014 оны шүүн таслах ажиллагааны тайлан”-г мэдээллээ.
2014 оны иргэний хэрэг буурсан үзүүлэлттэй гарсан бол эрүүгийн болон захиргааны хэрэг өсжээ. Иргэний хэрэг буурсан нь эвлэрүүлэн зуучлалын үйлчилгээг шинээр нэвтрүүлсэнтэй холбоотой гэж Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж онцоллоо.
Шүүхийн үйл ажиллагаа:
1. Эрүүгийн хэрэг. Монгол улсын шүүх 2014 онд 11430 хүнд холбогдох нийт 7603 эрүүгийн хэрэг хүлээн авснаас:
- Нэмэлт мөрдөн байцаалт 712
- Харъяаллын дагуу шилжүүлсэн 23
- Цагаатгах тогтоолоор 72 /219 хүн/
- Хэрэгсэхгүй болгосон 468
- Хянан шийдвэрлэсэн 6375
- Тайлангийн эцсийн байдлаар хэргийн үлдэгдэл 493
Гэмт хэргийн улмаас нийтдээ 78 тэрбум 169 сая 357 мянган төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирч, 626 хүний амь нас хохирч, 3016 хүний биед хүнд хөнгөн гэмтэл учирчээ.
Хэргийн төрөл | 2013 он | 2014 он |
Хүнийг санаатай алах | 203 | 199 |
Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах | 265 | 320 |
Бусдын эд хөрөнгийг хулгайлах | 1283 | 1438 |
Танхайрах | 745 | 644 |
Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх | 164 | 198 |
Тээврийн хэрэгслийн журмын эсрэг гэмт хэрэг | 901 | 803 |
Эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх | 58 | 49 |
Бусдын эд хөрөнгийг хулгайлах, танхайрах, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн нийт хэргийн 45 хувийг эзэлжээ.
2. Иргэний хэрэг. Анхан шатны шүүх 2014 онд нийт 48431 нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авснаас:
- Харъяаллын дагуу шилжүүлсэн 8755
- Хянан шийдвэрлэсэн 33996
- Тайлангийн эцсийн байдлаар хэргийн үлдэгдэл 5680
Мөн иргэний хэргийг өмнөх оныхтой харьцуулахад буурсан байгаа нь иргэн хуулийн этгээдийн 5122 маргааныг Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн дагуу эвлэрүүлэн зуучилж шийдвэрлэх боломжтой болсонтой холбоотой аж.
3. Захиргааны хэрэг. 2014 онд нийт 2437 хэрэг, нэхэмжлэл хүлээн авснаас:
- Хүлээн авахаас татгалзаж, буцаасан 648
- Хянан шийдвэрлэсэн 1187
- Тайлангийн эцсийн байдлаар хэргийн үлдэгдэл 602
Шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалд гаргасан 6143 өргөдлөөс 5122 өргөдлийг шийдвэрлэж, тайлант хугацааны төгсгөлд 367 өргөдлийн үлдэгдэлтэй байгаа аж.
Мөн шүүхээс 2014 онд улсын улсын тэмдэгтийн хураамж, торгох ял, эд хөрөнгө хураах ял, торгох захиргааны хариуцлагын арга хэмжээнээс бүрдсэн нийт 9 тэрбум 98 сая 354 мянга 597 төгрөгийг төрийн санд оруулжээ.
“Монгол улсын шүүхийн 2014 оны шүүн таслах ажиллагааны тайлан”-гийн дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.