Өмнийн говийн бүс нутгийн байгаль орчныг хамгаалах, шороон замаар тээвэрлэлт хийлгэхгүй байх, хатуу хучилттай тусгай зориулалтын автозамын ашиглалт, тээвэрлэлтийн нөхцөлийг сайжруулах, Монгол Улсад мөрдөж байгаа тусгай зориулалтын замаар тээвэрлэлт хийх стандарт хэрэгжүүлэх нь уул уурхайг тойрсон тулгамдсан асуудлын нэг юм.
Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 299 дүгээр тогтоолоор “Нүүрсний экспортыг дэмжих, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, гадаад худалдааны тэнцвэрийг сайжруулах, улсын болон орон нутгийн төсвийн орлогыг нэмэгдүүлэх” зорилгоор Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн 239 км автозамыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн мэдэлд шилжүүлсэн юм.
Бүс нутгийн байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалан, Монгол Улсын эрдэс баялгийн экспортыг эрчимжүүлж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны сайн жишгийг тогтоох зорилгоор “Эрдэнэс Монгол” ХХК-аас санаачлан “Монгол тээвэр нэгдэл”-тэй хамтран Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Зам тээврийн яам, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар болон тухайн бүс нутагт нүүрсний тээвэр эрхлэгч 50 гаруй аж ахуйн нэгжийг оролцуулан “Говийн эмзэг байгалиа хамгаалж, уул уурхайн бүтээгдэхүүнийг тусгай зориулалтын автозамаар эдийн засгийн үр ашигтай тээвэрлэх нь” сэдэвт зөвлөгөөнийг энэ сарын 23-нд зохион байгуулжээ.
Зөвлөгөөнд оролцогсод байгаль орчинд ээлтэй, осол, аюулгүй тээврийг бий болгох зорилгоор зам эзэмшигч болон зам ашиглагчдын харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэх нь чухал гэдгийг тэмдэглэж, нүүрсний бүх тээврийг хатуу хучилттай замаар хийх, шороон замаар тээвэр хийхийг бүрмөсөн зогсооход хамтран ажиллахаар болсон байна.
Мөн тээвэр эрхлэгч аж ахуйн нэгжүүд төр засгийн эрх бүхий байгууллага болон авто зам эзэмшигчээс дараах асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж, уриалга гаргажээ. Тус уриалгад
- Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн хатуу хучилттай хүнд даацын тусгай зориулалтын автозамын тарифыг бууруулах,
- Даацын талаар тодорхой арга хэмжээ авах, шударга өрсөлдөөн бий болгох,
- Шороон замын тээвэрлэлтийг төрийн эрх бүхий байгууллагаас бүрмөсөн зогсоох,
- Замын байгууламжийг боловсронгуй болгох,
- Түргэн шуурхай чирэгдэлгүй ажиллах нөхцөл бололцоогоор хангахыг хүсжээ.
Эдгээрийг шийдвэрлэснээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны сайн жишгийг тогтоож, байгаль орчны бохирдлыг багасган, шударга өрсөлдөөн бий болох бөгөөд тээвэрлэгчид тээврийн үйл ажиллагаандаа зөвхөн хүнд даацын, тусгай зориулалтын замыг ашиглах боломж нөхцөл бий болно” гэж дурдсан байна.