Идэр есийн тачигнасан өвлийн жавартай өглөөний цагт ой нам гүм, үзэсгэлэн төгс. Сайхан нартай өдөр ч харанхуй бөгөөд дүнсгэр. Өвлийн хүйтэн цагт ойд эль хуль, хоосон санагддаг байж билээ. Харин энэхүү бодлыг үргээх нэг зүйл нь ойн гоёмсог шувууд юм.
Манай орны шувуудын ертөнц үнэхээр гайхалтай баялаг гэдгийн нэг жишээ нь ойн шувууд юм. Нийслэлийн ойр орчмын Богд уул, Гачуурт, Санзай, Зайсангийн ам, Тэрэлжийн хавиар ойд алхаад эргэн тойрноо анхааралтай ажиглавал, олон гоё шувууг харах болно. Энэ өвөл таарч, зургийг нь буулгасныг танд товч толилуулъя.
Шилмүүст, холимог модтой ой дунд явахад бяцхан, хурдан хөдөлгөөнтэй хар толгойтой жижигхэн шувуу модноос цас мэт зөөлөн нисэж буугаад байгааг хамгийн түрүүнд харах байх аа.
Энэ бол Хүрэнтолгой хөхбух (Parus montanus). Толгойн дээд хэсэг нь хар өнгөтэй боловч Монголчууд эртнээс хүрэн толгойт хэмээн нэрийдсээр иржээ.
Энэ хөхбух хушны самар олоод ухаангүй, үсээ сэгсийтэл тоншиж байснаа сая намайг нэг анзаарч билээ. Хүнээс их цочиж айдаггүй, элбэг тааралддаг, зоригтой, хөөрхөн шувуухай.
Холимог, навчит болон шилмүүст ойд элбэг таарах нэг өнгөлөг шувуу бол Их хөхбух (Parus major). Хотын цэцэрлэгээр хааяа харагдах боловч утаа тортогт халтартаж, өнгө зүсээ алдсан харагддаг.
Өвлийн цагаар умардын аглаг хөвчөөс Хөбухны ах дүү нар өвөл зочлон бас ирдэг ажээ. Манай хотын орчимд байх холимог ойд эдгээр өвлийн зочид маань ажиглагддаг. Ялангуяа хаг нь сагсайн ургасан хөвчийн шинэсэн ой бол эдгээр умардын зочдын хувьд хоол тэжээл ихтэй хамгийн тааламжтай орчин болдог байна.
Эдгээр гийчний нэг нь Өдөрч хөхбух (Parus ater), хүнээс айхаа мэдэхгүй, их сониуч санагддаг юм. Хөдлөлгүй ажиглаад суувал энэ шувуу идшээ хөөгөөд, хүнд ойртоод шууд тулаад ирдэг юм билээ. Энэ шувуу миний дуранд багтахааргүй ойртоод жаахан холдосхийн байж зураг авсан юм.
Сибирийн буюу Шивэр хөхбух (Parus cinctus) харин их бишүүрхүү, догшин, жинхэнэ хөвчийн уугуул. Шинэсэн ойд таарах энэ зүйл хөхбух нь модны хаяа, доогуур ургасан мөчрөөр дамжиж, хурдан нисээд газар бууж хоол зуугаад оддог.
Нарс, хусан ойн хаяа, торлог болон голын дагуу бургасаар улаан зулайтай бяцхан шувууд завгүй нисэлдэн өнгөрөхийг харсан байх.
Ойн зах, өндөр ургамалжилттай торлогтой газар үзэгдэх нь элбэг ба ургамлын үзүүрт хоромхон зуур тогтож, үр тошийг нь шувтарч идээд нисч цааш одох тул ажиглахад амаргүй боловч яаралгүй дагаад байвал дасаад ирдэг, найрсаг бас сониуч зантай. Энэ бол Дөлөн цэгцүүхэй (Acanthis flammea).
Ойн мод мөчрөөр өөд уруугүй явдаг энэ шувууг та сайн мэдэх байх. Өрнийн тоншголжин (Sitta e. asiatica) нэртэй.
Энэ шувуухай хушны самар олоод унанги модны нүх рүү орон юм нүдээд байснаа гарч ирсэн юм. Түүний англи, герман нэршил ийнхүү самрыг мод холтосны завсарт хавчуулж зоож байгаад тоншоод хагалж иддэг сонин зуршилтай нь холбоотой ажээ.
Харин модны холтосны адил бор сааралдуу зүстэй болохоор хүний хараанд амархан өртөөд байдаггүй нэг шувуу бол Хөвчийн бялзуумар (Certhia familiaris). Тоншголжин шиг уруудаж чаддаггүй учраас модны гол тойроод өгсөж, үзүүр рүү хүрээд өөр мод руу нисээд дахиад л дээш их шаламгай авираад тойроод холтосны завсраас аалз, өт хорхойны авгалдай ухаж идээд байдаг юм билээ.
Хөхбухнууд болон тоншголжин гол төлөв шавьж, авгалдай, үр тош идэх бөгөөд өвлийн хүйтэнд биеийн дулаанаа хадгалахад уураг их шаардлагатай учраас хушны самар, өөх тосны хэлтэрхий олдвол дуртайяа зооглохыг Зайсангийн амны шувуу хооллодог цэг дээр харж болно.
Хөхбухнуудаас хамгийн том нь Их хөхбух (биеийн урт 13-14 см) буюу оронгийн боршувуунаас арай багавтар гэж бодвол хамгийн бяцхан ойн шувуухай бол Шармэлзэн зайдуулай (Regulus regulus) бололтой. Түүний биеийн урт дөнгөж 9 см бөгөөд сайн мэдэх боршувуунаас 4-5 дахин бага буюу 5-6 грамм жинтэй ажээ. Манай орны хамгийн жижигхэн шувуухайн нэг байж магадгүй.
Ойн модны үзүүр оройн мөчрөөр дамжиж зүүгдээд, нарс хушны шилмүүсний дундаас шавьж түүж иддэг, маш их хөдөлгөөнтэй, хором амсхийдэггүй энэ бяцхан шувуухайг модон дотор олж харах, зураг авах бол бүр ч түвэгтэй юм билээ.
Сонирхолтой баримт гэвэл Шармэлзэн зайдуулайн шинжлэх ухааны болон англи нэршил нь “хаан, жонон” гэсэн утгатай учир шувуудын бяцхан хааны хөрөг зургаар энэхүү товч тэмдэглэлээ өндөрлөе.
Монгол орны бусад эздийн тухай удаах тэмдэглэлдээ танилцуулахыг хичээнэ ээ.
Жич: Та бүхэн Л.Жаргалсайханы фликр цомогт нэвтрэхийг хүсвэл ЭНД ДАРНА уу.