Өнөөдөр та Америкт байгаа дотнын хүн рүүгээ утсаар ярина гэдэг тийм ч гайхаад байх зүйл биш болжээ. Харин 1915 онд байсан бол өөр хэрэг.
Тив дамнасан анхны харилцуур утасны яриа одоогоос яг 100 жилийн өмнө болж байжээ.
Тив дамнасан анхны харилцуур утасны яриа одоогоос яг 100 жилийн өмнө болж байжээ. Хүн төрөлхтөн хоорондоо далайгаар тусгаарлагдсан хэдий ч ярилцаж болно гэж нэг л төсөөлөхгүй байв.
Тэгвэл өнгөрсөн шөнө хүн төрөлхтөн хоорондоо алсын зайнаас харилцуур утсаар ярьсны 100 жилийн ой болж өнгөрлөө. Энэхүү харилцан яриа Нью Йорк хотод байсан харилцаа холбооны эцэг Александр Грахам Белл болон Сан Францискод байсан түүний туслах Томас Ватсон хоёрын хооронд болсон аж. Тэд 2500 гаруй бээрийн зайнаас ярилцжээ.
Хамгийн анхны алсын зайн утасны сүлжээг 1915 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр албан ёсоор нээж байсан хэдий ч түүхчид үүнээс нэг жилийн өмнө анхны харилцан яриа/туршилт/ болсон гэж үздэг.
Харин 1915 онд “Панам-Номхон далайн олон улсын үзэсгэлэн” болж буйг тохиолдуулан Томас Ватсон Сан Францискод утасны харилцуур авах гээд хүлээж байжээ.
Хамгийн сонирхолтой нь Александер Беллийн “Байна уу, Чи намайг сонсож байна уу?” гэсэн асуултаар энэхүү харилцан яриа эхэлж байсан гэдэг. Зөвхөн үүгээр зогсохгүй хүн төрөлхтний түүхэн дэх анхны харилцуур утасны яриаг 1876 оны гуравдугаар сарын 10-ны өдөр Александер Белл хийж байсан түүхтэй.
Александер Беллийн “Байна уу, Чи намайг сонсож байна уу?” гэсэн асуултаар энэхүү харилцан яриа эхэлж байсан гэдэг.
Алсын зайн харилцан ярианаас даруй 39 жилийн өмнө болсон энэ харилцан ярианд мөн л Беллийн туслах ноён Ватсон оролцжээ. Тэдний яриа “Ноён Ватсон, та хүрээд ирээч. Би таныг хармаар байна” гэж эхэлж байв.
Өнөөдөр Америкийн хамгийн том харилцаа холбооны компани болсон AT&T тухайн үед 2500 тонн зэс ашиглан 3400 бээр буюу 5440 километр урт утас татаж хүн төрөлхтнийг хоорондоо утсаар ярих боломжоор хангаж байжээ.
Гэсэн хэдий ч энэ бүхэн бидний өнөөдрийн хэрэглэж байгаа Skype-аас асар хол байсан юм. Сонирхуулахад харилцаа холбооны түүхэнд тодоор бичигдэн үлдсэн харилцан яриаг хийхэд “үнэмлэхүй” хувь нэмэр оруулсан харилцуур утаснууд ирэх хоёрдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн Сан Франциско дахь Калифорнийн Түүхийн музейд тавигдах аж.